| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 182/2024/00991/И |
| Дугаар | 132/ШШ2024/00255 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 132/ШШ2024/00255
| 2024 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 132/ШШ2024/00255 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Ч******* дүүрэг, 1 дүгээр хороо, Г*******ы төв байранд байрлах, Голомт банк ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Д******* сум, 4 дүгээр баг, Г******* ******* тоотод оршин суух, Б*******ын Б******* /рд:УШ/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,525,090.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Голомт банк нь Б.Б*******тай 2023 оны 04 дүгээр 21-ний тоот зээлийн гэрээгээр 12,500,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн.
Гэрээний хугацаа 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч 4,181,626.65 төгрөгийг 236 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Б.Б*******аас 13,525,090.77 төгрөгийг гаргуулж Голомт банканд олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б******* би Г*******аас гаргасан нэхэмжлэлийн дагуу 13,525,100 төгрөгөөс нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 300,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 13,225,100 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: Голомт банк ХК нь Б.Б*******д холбогдуулан тоот зээлийн гэрээний үүрэгт 13,525,090.77 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 13,525,090.77 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 13,225,090.77 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж шүүхэд хариу тайлбараа ирүүлжээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,525,090.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 300,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 13,225,090.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,525,090.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*******ын нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 300,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 13,225,090.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,576 /хоёр зуун хорин таван мянга таван зуун далан зургаа/ төгрөгөөс 112,788 /нэг зуун арван хоёр мянга долоон зуун наян найм/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 112,788 /нэг зуун арван хоёр мянга долоон зуун наян найм/ төгрөгийг, хариуцагч Б.Б*******аас 112,788 /нэг зуун арван хоёр мянга долоон зуун наян найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ