| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00232/И |
| Дугаар | 132/ШШ2024/00256 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 132/ШШ2024/00256
| 2024 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 132/ШШ2024/00256 | Б******* аймаг |
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* аймгийн Б******* сум, 1 дүгээр багт оршин суух, У******* овогт Г******* Д******* /рд:ГБ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00132/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Д******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь бага наснаасаа эцэг эхийн хамт мал маллан амьдарч байгаад 1984 оноос ******* нэгдэлд малчнаар ажилд орсон. Архиваас авсан цалингийн цэсийг шүүж үзэхэд дутуу сарууд байна. Иймд 1984-1986 онд ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаартай Г.Д******* нь Б******* сумын ******* нэгдэлд 1984-1986 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Нэхэмжлэгч Г.Д*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 12-р хуудас/,
-Г.Д*******ийн нэрээр 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нээсэн цэргийн батлахын хуулбар /хэргийн 13-16-р хуудас/,
-Г.Д*******ийн нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 37-41-р хуудас/
Шүүх санаачлагаараа Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 338 дугаартай албан бичгээр Б******* аймгийн Б******* сумын ******* нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/-г бүрдүүлсэн.
3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Р., М.С нараас мэдүүлгийг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Д*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч Г.Д******* нь ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, цалингийн цэсний лавлагаанд зарим сарын цалин бичигдээгүй тул Б******* аймгийн Б******* сумын ******* нэгдэл-д 1984-1986 онд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
4.Г.Д******* нь Б******* аймгийн Б******* сумын ******* нэгдэл-д 1984 оны 10-12 дугаар сар, 1985 оны 01-12 дугаар сар, 1986 оны 05-07 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь:
-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаартай Г.Д******* нь Б******* сумын ******* нэгдэлд 1984-1986 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-Г.Д*******ийн нэрээр 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нээсэн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд татаж, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дууссан учир бэлтгэлээс халж, Б******* аймагт явуулав гэх бичиглэлтэй цэргийн батлахын хуулбар,
-Г.Д*******ийн нэрээр нээсэн 1984 оны 10-12 дугаар сар, 1985 оны 01-11 сар, 1988 оны 01-12 сар, 1989 оны 01-11 сар, 1990 оны 01-11 сард цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Б******* аймгийн Б******* сумын ******* нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа,
-гэрч Р.гийн: Г.Д******* нь 7 хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд нь юм. Г.Д******* нь Б******* сумын ******* нэгдэлд ээж аавын хамт ажиллаж байсан. 18 насанд хүрээд цэрэгт явсан. 1988-1990 онд цэргийн алба хааж ирээд нэгдэлд үргэлжлүүлэн ажилласан. 1991 онд нэгдэл татан буугдсан. Түүнээс хойш нэгдэлд ажиллаагүй. Хувиараа мал малласан. Нэгдэл 1991 онд татан буугдаж Баян Б******* ХК байгуулагдсан гэх мэдүүлэг,
- гэрч М.Сын: Г.Д******* бага наснаасаа буюу 12 настайгаасаа хойш аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Намайг 1983 онд Б******* сумын ******* нэгдэлд тоо бүртгэгчээр ажилд орох үед Г.Д******* нь өөрөө бие даан мал маллаж эхэлсэн. Г.Д******* нь нэгдэл татан буугдтал малчнаар ажилласан. Нэгдэл 1991 онд татан буугдаж, Баян Б******* ХК байгуулагдсан. Г.Д******* нь энэ уг компанид ажилласан эсэхийг сайн мэдэхгүй байна. Би Г.Д*******ийн гэрт очиж сар бүр малыг нь тоолж, тооцоо хийдэг байсан. Г.Д******* нь нэгдлийн 150 толгой үхэр малладаг байсан. Г.Д******* нь ажиллаж байх хугацаандаа баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэрэг шагналаар шагнуулж байсан. Нэгдэл 1991 онд татан буугдаж Баян Б******* ХК байгуулагдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас Б******* аймгийн Б******* сумын ******* нэгдэл-д 1984 оны 01-09 сар, 1986 оны 01-04, 08-12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь дээрх хугацаанд Б******* аймгийн Б******* сумын ******* нэгдэл-д малчнаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байх тул энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У******* овогт Г******* Д******* /рд:ГБ*******/-ийг Б******* аймгийн Б******* сумын ******* нэгдэл-д 1984 оны 10-12 дугаар сар, 1985 оны 01-12 дугаар сар, 1986 оны 05-07 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Б******* аймгийн Б******* сумын ******* нэгдэл-д 1984 оны 01-09 сар, 1986 оны 01-04, 08-12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ