Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/01837

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 03 181/ШШ2024/01837

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах, Х б ХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 23 гудамж, 508 тоот хаягт оршин суух, Д-н Ц /РД:ЖЕ85092069/

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 23 гудамж, 508 тоот хаягт оршин суух, Д-н З /РД:ЖЕ99101611/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,647,772.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х б ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Д Ц, Д З нар нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1780009598 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6,200,000 төгрөгийг 365 хоногт 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Д.Ц-н Х б ХК дахь 5000674391 тоот харилцах дансанд 2018 оны 8 0 дугаар сарын 03-ны өдөр 6,200,000 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлэнд 2,423,702.33 төгрөг, зээлийн хүүд 1,718,138.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,633.47 төгрөг төлсөн. Ковид цар тахалын нөхцөл байдлын улмаас зээлийн дансыг 1470020132 болгож өөрчилсөн. Тухайн үөд хуримтлагдсан байсан зээлийн нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлсөн.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1780009598 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 796 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х б ХК-ны зүгээс зээл төлөх боломжоор хангаж хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. зээлдэгч Д.Ц, Д.З нар нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан 1780009598 дугаартай барьцаат зээлийн гэрээний 5.1.1 ьзаалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон талуудын хооронд байгуулагдсан 1780009598 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.Үүнд: төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 3,776,297.67 төгрөг, зээлийн үндсэн хүү болох 2,743,622.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,852.04 төгрөг, нийт 6.647.772.69 төгрөгийг хариуцагч Д-н Ц, Д-н З нараас гаргуулж өгнө үү. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

 

2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д.Ц, Д.З нар нь Х б ХК-иас нэхэмжилсэн 6,647,772.69 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд доорх графикийн дагуу төлж дуусгах болно. Үүнд: 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 277,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан тайлбартаа: Х б ХК-ны нэхэмжлэлтэй Д.Ц, Д.З нарт холбогдох хэрэгт хариуцагч нарын тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х б ХК нь хариуцагч Д.Ц, Д.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,647,772.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Х б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,647,772.69 төгрөгийг хариуцагч нар 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд дараах хуваарийн дагуу буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 277,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,647,772.69 төгрөгийг хариуцагч нар 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд дараах хуваарийн дагуу буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 277,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 277,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,320 төгрөгөөс 60,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 60,660 төгрөгийг, хариуцагч Д.Ц, Д.З нараас 60,660 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х б ХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Ц, Д.З нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.БАТХУЯГ