Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/01836

 

 

 

 

 

 

 

 

+

 

2024 05 03 181/ШШ2024/01836

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 7-р байр, 3 орц, 97 тоот хаягт оршин суух С.О /РД:ШЖ49040266 /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 8-р байр, 39 тоот хаягт оршин суух, П.Б /РД:ЦЗ71031215 /-д холбогдох

 

Нэхэмжэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,270,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг 34 минутын үед Land cruser 80 маркийн 15-35 УБД дугаартай ёуудлын автомашинаар СБД-ийн 7 дугаар хороо, 11-р хорооллын баялаг төвийн баруун талд зам хөндлөн гарч байх үед амтомашинаар мөргөсөн. П.Б-н буруутай үйлдлийн улмаас миний бие хавирга хугарч, баруун гар буглаж идээлсэн. Түүний буруутай үйлдэл нь замын цагдаагийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ хөнгөн тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний бие эмчилгээ болон, эмнэлэгт хэвтсэн нийт зардал 1,970,650 төгрөгийн хохирол учирсан. Үүний 700,000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл эмчилгээний зардал өгөхгүй байгаа. Энэ талаар бид ярьж тохиролцон П.Б учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Миний бие одоог хүртэл зовиуртай, өвчин намдаагч эм хэрэглэж өвчнөө намдааж байна. Иймд хариуцагч П.Б-с 1,270,650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С.О нь П.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 1,270,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр П.Б нь миний хаан банкны 5009136684 дугаарын дансанд миний нэхэмжилсэн 1,270,650 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна. иймд миний бие П.Б-д ямар нэгэн гомдол саналгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч П.Б-д холбогдуулан Гэм хорын хохиролд 1,270,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлж, улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хариуцуулна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Гэм хорын хохиролд 1,270,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч С.О-н татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч С.О-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,046 төгрөгийн 50 хувь болох 17,523 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас, 17,523 төгрөгийг хариуцагч П.Б-с тус тус гаргуулж нэхэмжлэгч С.О-д буцаан олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТХУЯГ