Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/01812

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 02 181/ШШ2024/01812

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Солонго 49 дүгээр байр, 7 давхар, 702 тоот хаягт байрлах, М п э и ББСБ ХХК /РД:5574935 /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 27 дугаар байр, 54 тоот хаягт оршин суух, Т.Д /РД:ЧМ70092503/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 27 дугаар байр, 54 тоот хаягт оршин суух, О.Т /РД:УИ97101813/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 85,284,312.44 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М п э и ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... М п э и ББСБ ХХК нь Т.Д, О.Т нартай 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ-20230113000089 дугаартай зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг сарын 2,88%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлүүлсэн.

Зээлдэгч Т.Д, О.Т нар нь зээлийн барьцаанд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ЗБГ-20230113000089 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлдэгч Т.Д нь өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Гүнт тоот хаягт байршилтай 000080270 гэрчилгээ дугаартай, 247м.кв талбайтай газар, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Гүнт тоот хаяг байршилтай 000080269 гэрчилгээ дугаартай, 699м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан болно. Зээлдэгч Т.Д, О.Т нар нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ хуваарийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн нь зээлийн гэрээг цуцалж шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэл болж байна.

Бидний зүгээс зээлдэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх графикийг зөрчиж байсан болно.

Зээлдэгч нар нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 60,000,000 төгрөг, үндсэн хүү 14,023,481,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,523,496.28 төгрөг, нийт 75,546,978.19 төгрөгийн төлбөртэй байгаа болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцогдож нэмэгдэж байдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээнд заасны дагуу зээлдэгч Т.Д, О.Т нараас зээлийн гэрээний төлбөрт 75,546,978.19 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгвөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч М п э и ББСБ ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: М п э и ББСБ ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Т.Д, О.Т нараас 75,546,978.19 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрт гаргуулж, барьцааны үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл үндсэн зээл 60,000,000 төгрөгнөөс үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү бодогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа 9,737,334.25 төгрөгөөр нэмэгдэгдүүлж байна. Зээлийн үндсэн хүү 6,590,071.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,147,263.05 төгрөгөөр тус тус нэмэгдэж байна Иймд Т.Д, О.Т нараас зээлийн гэрээний төлбөрт 85,284,312.25 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

3. Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: М п э и ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 85,284,312.44 төгрөгийг хариуцагч Т.Д, О.Т нар нь дараах хугацаанд төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 35,284,312.44 төгрөгийг тус тус төлнө.

Дээрх хуваарийн дагуу тохиролцсон хугацаандаа төлбөрөө барагдуулбал нэхэмжлэг тал 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрөөс 4,670,759.33 төгрөгийг хасна. Дээрх хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч талаас гүйцэтгэх хуудас бичүүлэн, барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Гүнт тоот хаягт байрлах 000080270 гэрчилгээ дугаартай 247 мкв талбайтай газар, Чингэлтэй дүүрэг, Гүнт тоот хаягт байршилтай 000080269 гэрчилгээ дугаартай 699 мк.в талбайтай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч талаас шаардах, хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бий болох хохирлыг шаардах эрхтэй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М п э и ББСБ ХХК нь хариуцагч Т.Д, О.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 85,284,312.44 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, М п э и ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 85,284,312.44 төгрөгийг хариуцагч Т.Д, О.Т нар нь дараах хуваарийн дагуу буюу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 35,284,312.44 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, энэхүү хуваарийн дагуу тохиролцсон хугацаандаа төлбөрөө барагдуулбал нэхэмжлэгч тал 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрөөс 4,670,759.33 төгрөгийг хасаж тооцох, хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч талаас гүйцэтгэх хуудас бичүүлэн, барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Гүнтэд байрлах 000080270 гэрчилгээний дугаартай 247 мкв талбайтай газар, Чингэлтэй дүүрэг, Гүнтэд байршилтай 000080269 гэрчилгээний дугаартай 699 мк.в талбайтай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М п э и ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 85,284,312.44 төгрөгийг хариуцагч Т.Д, О.Т нар нь дараах хуваарийн дагуу буюу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 35,284,312.44 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, энэхүү хуваарийн дагуу тохиролцсон хугацаандаа төлбөрөө барагдуулбал нэхэмжлэгч тал 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрөөс 4,670,759.33 төгрөгийг хасаж тооцох, хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч талаас гүйцэтгэх хуудас бичүүлэн, барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Гүнтэд байрлах, Иргэний газар эзэмших эрхийн 000080270 дугаар гэрчилгээтэй, 247 мкв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Гүнтэд байрлах, Иргэний газар эзэмших эрхийн 000080269 дугаар гэрчилгээтэй, 699 мк.в талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М п э и ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 776,885 төгрөгөөс 388,443 төгрөгийг улсын төсвийн орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс, 388,443 төгрөгийг хариуцагч Т.Д, О.Т нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч М п э и ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Д, О.Т нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.БАТХУЯГ