Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 114/ШШ2024/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэлж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ ************** ” ХК /РД: *** /,

Хариуцагч:*******-Уул******* ****************************

Гуравдагч этгээд: овогт /РД: /

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул******* **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн “***” ХК-ийн лицензийн талбайд орших “***” ХК-ийн баруун талд керамзитын жижиг, дунд үйлдвэр нээн ажиллуулах зорилгоор *** эзэмшүүлсэн 1 га газрын нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** /цахим/, хариуцагч *** /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “***” ХК нь хариуцагч *** холбогдуулан анх “Дархан-Уул******* **************************** даргын *** оны *** дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа “Дархан-Уул******* **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн “***” ХК-ийн лицензийн талбайд орших “***” ХК-ийн баруун талд керамзитын жижиг, дунд үйлдвэр нээн ажиллуулах зорилгоор *** эзэмшүүлсэн 1 га газрын нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулан маргасан.
  2. Процессын түүх:
    1. Дархан-Уул******* **************************** *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжаар *** овогтой *** хүсэлтийг үндэслэн тус******* “***” ХК-ийн лицензийн талбайд орших “***” ХХК-ийн баруун талд керамзитын жижиг, дунд үйлдвэр нээн ажиллуулах зорилгоор 1 га, баруун жигүүрийн хойд талд орших хуучин******* керамзитын ашиглаж байсан түүхий эд болох хаягдал талбайгаас 1 га талбайнуудыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
    2. Нэхэмжлэгч*******-Уул******* Прокурорын газрын *** оны 05 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тогтоолоос дээрх захирамжийг мэдэж, хүчингүй болгуулахаар *** оны 05 дугаар сарын 16-ны өдөр *** дүгээр албан бичгийг*******-Уул******* *****************д хүргүүлсэн бөгөөд хариуцагчаас *** оны 05 дугаар сарын 18-ны өдөр *** дүгээр албан бичгээр “...танай эзэмшлийн газар дээр гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгснийг эс зөвшөөрч*******-Уул**************д гомдол гаргасан байна.
    3. Дархан-Уул******* Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар *** оны 06 дугаар сарын 28-ны өдөр *** дугаар албан бичгээр хариу өгснийг “***” ХК хүлээн авч, *** оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
  3. Нэхэмжлэгч “***” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тус компани нь ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай байрлах *** га талбай бүхий газрыг анх*******-Уул******* **************************** даргын *** оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр захирамжаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон. Энэхүү захирамжаар олгосон газар маань өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд **************************** даргын *** оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаар захирамжаар *** га, *** оны 10 дугаар сарын 09-ний өдрийн***дугаар захирамжаар *** га, *** оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дүгээр захирамжаар *** га болгон тус тус талбайн хэмжээг өөрчилсөн.
    1. Манай компанийн олборлолт явуулах, уурхайн талбайн зориулалтаар Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж байгаа энэхүү газартай давхцуулан бусдад газар эзэмшүүлсэн байна. Тодруулбал,*******-Уул******* **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ** дугаар захирамжаар ***-д керамзитын үйлдвэр нээн ажиллуулах зориулалтаар 2 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна.
    2. Тухайн захирамжийг анх*******-Уул******* прокурорын газрын *** оны 05 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар прокурорын тогтоолоос олж мэдсэн. Улмаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу дээрх захирамжаа хүчингүй болгож өгнө үү хэмээн*******-Уул******* ****************************д хандсан.*******-Уул******* **************************** *** оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр албан бичгээр “газар дээр гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ” гэх агуулгатай хариуг өгсөн тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр*******-Уул**************д гомдол гаргасан.
    3. Энэхүү гомдлын хариуг*******-Уул******* Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас *** оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаар албан бичгээр “...***-д **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжаар *** ХК-ийн эзэмшлийн газарт 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн тул Газрын кадастрын цахим системд бүртгэгдээгүй болно. ...Иймд танай эзэмшлийн газар дээр гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгсөн.
    4. Иймд дээд шатны захиргааны байгууллагын энэхүү хариуг эс зөвшөөрч байгаа тул хариуг хүлээн авснаас хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.
    5. Дархан-Уул******* **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг ноцтой зөрчиж, “***” ХК-ийн эзэмшиж байгаа газартай давхцуулан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. **************************** даргын дээрх хууль бус шийдвэрийн улмаас “***” ХК-ийн газар эзэмших эрх шууд зөрчигдөхийн зэрэгцээ хууль бус шийдвэрийн дагуу газар эзэмших эрхтэй болсон этгээд газар эзэмшиж байгаа нэрээр халхавчлан газрын хэвлийг ухаж, “***” ХК-ийн ашигт малтмал ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас ашигт малтмалын олборлолт явуулж, төрийн нийтийн өмчид хууль бусаар халдах нөхцөл бүрдсэн.
    6. Газар эзэмшигч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрх зөрчигдөж, давхцал бүхий газрыг эзэмших боломжгүй болж, мөн давхцуулан олгосон газрын төлбөрийг 20 орчим жил төлсөөр ирсэн байхад тухайн газар нь бусдын эзэмшилд хууль бусаар очиж, эдийн засгийн хувьд давхар хохирч эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй билээ.
    7. Нэхэмжлэгчийн хувьд анх шүүхэд*******-Уул******* **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** эзэмшүүлсэн 1 га буюу “***” ХК-ийн баруун жигүүрийн хойд талд орших хуучин дархан керамзитын ашиглаж байсан түүхий эд болох хаягдал талбайгаас 1 га газар нь давхцалгүй, хаана байгаа нь тодорхойгүй, манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул уг газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа “Дархан-Уул******* **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн “***” ХК-ийн лицензийн талбайд орших “***” ХК-ийн баруун талд керамзитын жижиг, дунд үйлдвэр нээн ажиллуулах зорилгоор ***-д эзэмшүүлсэн 1 га газрын нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулж байна.
    8. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбоотой үр дагаврыг ойлгож байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
  4. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан-Уул******* **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжаар *** 2 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон байдаг. Өмнөх******* нар газрыг ямар шалтгааны улмаас давхцуулан олгосон гэдгийг миний хувьд тайлбарлах боломжгүй байна. Маргаж буй захирамжийг гаргахдаа “***” ХК-ийн лицензийн талбайд гээд маш тодорхой давхцуулан олгосон гэдэг нь харагддаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гуравдагч этгээдийн 1 га газрын хувьд хаана байгаа нь мэдэгдэхгүй, өнөөдрийг хүртэл нэг ч газрын төлбөр төлж байгаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй” гэжээ.
  5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*** дугаар тусгай зөвшөөрлийн хүрээнд *** дугаар бүхий нэгж талбарт бүртгэгдсэн *** га талбайн мэдээлэлд үндэслэж, *** оны 10 дугаар сарын 05-ны өдөр барилга, үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон. Гэрчилгээг сүүлд 2010, 2012, 2018 онуудад газрын хэмжээг өөрчилж олгосон байна.
    1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан уг газар эзэмших эрхийн гэрчилгээнд кадастрын зураглал, байршил зэрэг мэдээлэл нь тодорхойгүй, “***” ХХН, “***” ХК, “***” ХК, “***” ХХК зэрэг байгууллагуудын эзэмшиж буй газар, үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг тусгалгүй бүхэлд нь хамруулж олгосон гэж харагдаж байна.
    2. Иймд тухайн байгууллагуудын эрх, ашгийг хангах, мөн шинээр үйлдвэрлэл дэмжих зориулалтаар иргэн ***-д Дархан-Уул******* **************************** даргын *** дугаар захирамжаар 2 га газрыг 15 жилийн хугацаатайгаар олгосон. *** дугаар гэрчилгээнд заагдсан эзэмших гэрчилгээний хугацаа *** оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй, зориулалтын дагуу үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж суурилуулж, ажиллуулж байгаа нь газар дээр байгаа үйлдвэрийн байр, эд хөрөнгө, *** нэр дээр буй *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр батлагдаж өмчлөх, эзэмших эрхтэй болсон.
    3. Гэтэл уг газарт өөрийн эзэмшлийн гэж дайрч буй “***” ХК-аас өнөөдрийг хүртэл нэг ч хадаас хатгаагүй болно. Мөн өнгөрсөн 14 жилийн хугацаанд хажуу хаяанд нь үйл ажиллагаа явуулж байхад бид анх удаа мэдэж байна гэдэг нь өрөөсгөл юм.
    4. Иргэний хууль болон Газрын тухай хуульд тухайн газарт 10 жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, өмч хөрөнгийг харж хамгаалж байсан бол шударга өмчлөгч гэж заасан заалт *** өв залгамжлагч *** хамааралтай байгааг шүүх анхаарч үзнэ үү.
    5. Үндсэн хууль болон бусад хуулиар Монгол Улсын иргэнд олгогдсон эрхийн дагуу баталгаажсан өмчлөх, эзэмших эрхийн эсрэг гэмт хэргийн шинж чанар агуулсан нэхэмжлэл гаргасан байгаатай санал нэгдэхгүй байна. 2010 оноос эхлэн газрын зургийн баталгаажилт Монгол Улс даяар эхэлсэн ба засаг даргын тамыг газар, газрын даамал нь эрхлэж буй ажлын хүрээнд уг газрыг олгосон гэрчилгээний дагуу газрын нэгдсэн мэдээллийн санд хийгээгүйгээс үүдэн газрын төлбөрийн асуудал энэ дурдагдсан байна. Эрх бүхий байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн дагуу хийгдээгүй бүртгэлийн ажлын улмаас газрын төлбөрийн нэхэмжлэл гаргадаггүй байдлаас үүссэн асуудал гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “***” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч*******-Уул******* ****************************д холбогдох “Дархан-Уул******* **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “маргаж буй захирамжийн “***” ХК-ийн баруун жигүүрийн хойд талд орших хуучин дархан керамзитын ашиглаж байсан түүхий эд болох хаягдал талбайгаас ***-д эзэмшүүлсэн 1 га” газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлсэн.
    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал...тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлсэн тул шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
    2. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **-д “***” ХК-ийн *** оны 07 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаар албан бичгээр ...нэхэмжлэлээс бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх”-ийг олгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
  2. Үлдэх “Дархан-Уул******* **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн “***” ХК-ийн лицензийн талбайд орших “****” ХК-ийн баруун талд керамзитын жижиг, дунд үйлдвэр нээн ажиллуулах зорилгоор ***-д эзэмшүүлсэн 1 га газрын нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явагдахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд нэхэмжлэгч “****” ХК-ийн газар эзэмших эрх анх хариуцагч *** оны 05 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн *** дүгээр гэрчилгээгээр ****м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу үүсч, улмаар *** оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр захирамжаар гэрээ гэрчилгээг сольж, *** оны 04 дүгээр сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
    1. Түүнчлэн*******-Уул******* **************************** *** оны 11 дүгээр сарын 13-ны өдөр *** дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, *** оны 11 дүгээр сарын 19-ний өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн *** дүгээр гэрчилгээг,

          *** оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжаар ашигт  малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ *** га байсныг *** га болж өөрчлөгдсөн гэх үндэслэлээр газрын хэмжээг өөрчилж, мөн өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээг,

          *** оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дүгээр захирамжаар усан сан бүхий газрын Онцгой хамгаалалтын бүсийг хасч талбайн хэмжээг *** га болгон өөрчилж,  ***оны 06 дугаар сарын 27-ны өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээг тус тус олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.

  1. Хариуцагч *** оны 06 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар захирамжаар “***” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн тус******* “****” ХК-ийн лицензийн талбайд орших “***” ХК-ийн баруун талд керамзитын жижиг, дунд үйлдвэр нээн ажиллуулах зорилгоор 1 га, баруун жигүүрийн хойд талд орших хуучин******* керамзитын ашиглаж байсан түүхий эд болох хаягдал талбайгаас 1 га талбайнуудыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг компаниас тус******* газрын албанд “...уг захирамжийг үндэслэн керамзитийн үйлдвэрийн газар, тоног төхөөрөмж, бусад гэрээ хэлбэл буюу бичиг баримтуудыг *** нэр дээр газрын зөвшөөрлийн гэрчилгээ гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.
    1. Улмаар*******-Уул******* **************************** *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжаар *** овогтой *** хүсэлтийг үндэслэн тус******* “***” ХК-ийн лицензийн талбайд орших “***” ХК-ийн баруун талд керамзитын жижиг, дунд үйлдвэр нээн ажиллуулах зорилгоор 1 га, баруун жигүүрийн хойд талд орших хуучин******* керамзитын ашиглаж байсан түүхий эд болох хаягдал талбайгаас 1 га талбайнуудыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн “тухайн газрыг *** шинээр олгосон” гэх тайлбарыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч, маргаагүй.
    2.  “****” ХК шүүхэд “Дархан-Уул******* **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн “***” ХК-ийн лицензийн талбайд орших “***” ХК-ийн баруун талд керамзитын жижиг, дунд үйлдвэр нээн ажиллуулах зорилгоор **** эзэмшүүлсэн 1 га газрын нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...тус компанийн эзэмшлийн газартай давхцуулан иргэнд газар эзэмшүүлсэн, үүний улмаас “***” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг ноцтой зөрчсөн..” гэж тайлбарлан маргасан.
  2. Нэхэмжлэгч “***” ХК-ийн эзэмшил газартай дээрх *** эзэмшүүлсэн 1 га газар нь давхцалтай /*** м.кв/ болох нь шүүхээс хийсэн газрын үзлэг,*******-Уул******* Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын *** оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “...*** ...газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 ...гэж заасныг зөрчсөн тул Газрын кадастрын цахим системд бүртгэгдээгүй” гэх ***, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ***, хариуцагчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар албан бичиг болон түүний хавсралтаар ирүүлсэн зургуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.
  3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу******* хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч*******-Уул******* **************************** нь тухайн газрыг *** эзэмшүүлсэн боловч мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн байна.
  4. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд газар эзэмших эрх нэхэмжлэгчид түрүүлж үүсч, газраа зориулалтын дагуу ашиглаж, жил бүр газрын төлбөрийг төлж ирсэн байхад хариуцагч дээрх хуулийн заалтыг зөрчиж давхцуулан **** газар эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
  5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч ***-г төхөөрөмжөө байршуулан үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж байсан атлаа одоо захирамж гарсан гэдгийг мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагчийн “маргаж буй захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, хүргүүлсэн баримт байхгүй”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...төхөөрөмж байрлуулсан гэдэгтэй маргахгүй, гэхдээ захиргааны акт гарсан гэдгийг цагдаагийн байгууллагад гомдол гаргах үед мэдсэн” гэх тайлбарууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нэхэмжлэгч “****” ХК маргаж буй *** оны *** дугаар захирамжийг мэдсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.
  6. Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын 5.4, 5.5-д дурдсан үндэслэлийн хувьд шүүхээс хийсэн үзлэгээр маргаж буй газарт саарал өнгөтэй объект, дотор талд нь тоног төхөөрөмж байсан ба*******-Уул******* тойргийн нотариатчийн олгосон бүртгэлийн *** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр **** эзэмшил, өмчлөлд байсан улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** м.кв керамзит үйлдвэрлэлийн /суурилагдсан тоног төхөөрөмж/ зориулалттай хөрөнгийг гуравдагч этгээдийн эрх залгамжлан авбал зохих этгээд **** өвлүүлэхээр шийдвэрлэсний дагуу*******-Уул******* Улсын бүртгэлийн хэлтэс *** оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээг олгожээ.
    1. Маргаж буй газар дээрх үл хөдлөх хөрөнгө ***, түүнийг өвлөгч *** гэдэгтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй бөгөөд******* даргын захирамж гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй, 2014-2023 онд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмшүүлэх гэрээний дагуу жил бүр гэрээгээ дүгнүүлж байгаагүй зэргээс гуравдагч этгээдийг бодитоор тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, газар эзэмшигчийн үүргийг биелүүлж байсан гэж үзэх боломжгүй төдийгүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан гэх үндэслэлээр “***” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй юм.
    2. Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн лицензийн талбайн хэмжээ хэд хэдэн удаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор манай газар давхцсан, лицензийн талбайн зураг, түүний өөрчлөлтийг гаргуулах шаардлагатай” гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай бус эзэмшил газартай давхцуулан газар олгосон гэж маргасан, лицензийн талбайн зураг, өөрчлөлтийн түүхийг гаргуулах хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн *** оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *** дүгээр захирамжаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчид анх олгосон газартай гуравдагч этгээдийн газар давхцалтай байсан, хэд хэдэн удаагийн өөрчлөлтөөр уг нөхцөл байдал өөрчлөгдөөгүй нь тус******* газрын даамалын шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний хавсралт зургаар тогтоогдож байх тул уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
  7. Харин гуравдагч этгээдийн хувьд “***” ХК-ийн баруун жигүүрийн хойд талд орших хуучин дархан керамзитын ашиглаж байсан түүхий эд болох хаягдал талбайгаас **-д эзэмшүүлсэн 1 га” газартай холбоотойгоор газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан “***” ХК-ийн*******-Уул******* ***-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,*******-Уул******* **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн “****” ХК-ийн баруун талд керамзитын жижиг, дунд үйлдвэр нээн ажиллуулах зорилгоор ***-д эзэмшүүлсэн 1 га газрын “***” ХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсгийг /****м.кв/ хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг тус тус баримтлан “***” ХК-ийн*******-Уул******* **** холбогдуулан гаргасан “Дархан-Уул******* **************************** даргын *** оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн “****” ХК-ийн баруун жигүүрийн хойд талд орших хуучин дархан керамзитын ашиглаж байсан түүхий эд болох хаягдал талбайгаас ***-д эзэмшүүлсэн 1 га” газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, тухайн асуудлыг шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан “****” ХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.МӨНХ-ЭРДЭНЭ