Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/01798

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 01 181/ШШ2024/01798

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Эрх чөлөөний талбай, MN tower, 19 давхар, 1905 тоотод байрлах, Ц к ББСБ ХХК,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, бэлхийн 46 гудамж, 62в тоот хаягт оршин суух, Г.О /НТ95080701/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 612,540 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц к ББС ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Г.О (РД:НТ95080701) нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагьн KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд 11794 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 140,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 10,700 төгрөгийн шимтгэлтэй, 150,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 11,400 төрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.

Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх, 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан.

Гэтэл зээлдэгч Г.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 290,000 төгрөг, шимтгэлийн үлдэгдэл 22,100 төгрөг, хүүгийн үлдэгдэл 300,400 төгрөг, нийт 612,540 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчид 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 612,540 төгрөгийг 3 сарын хугацаатай сар бүрийн 21-ний өдөр 3 хувааж төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц к ББС ХХК нь хариуцагч Г.О-т холбогдуулан 612,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Ц к ББС ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 612,540 төгрөгийг хариуцагч Г.О хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаатай сар бүрийн 21-ний өдөр 3 хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц к ББС ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 612,540 төгрөгийг хариуцагч Г.О 3 сарын хугацаанд буюу сар бүрийн 21-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц к ББС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,030 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.О-с 9,515 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц к ББС ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.О сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.БАТХУЯГ