| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03279/И |
| Дугаар | 102/ШШ2024/03447 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/03447
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х.Б ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б, Д.Б, А.М нарт холбогдох 30,441,320 төгрөг 17 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч Х.Б ХК нь нэхэмжилсэн 30,441,320 төгрөг 17 мөнгийн 16,941,320 төгрөг 17 мөнгөнөөс татгалзаж, үлдэгдэл 13,500,000 төгрөгийг хариуцагч тал буюу Д.Б, Д.Б, А.М нар нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,500,000 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 1,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,156 төгрөг 06 мөнгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 112,725 төгрөг, улсын төсвийн орлогоос 112,725 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Х.Б ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА