Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 65

 

 Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох

Хэргийн индекс: 114/2016/0033/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Замын 12 дугаар байрны ******* тоотод оршин суух Ч.******* нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимжтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Замын 12 дугаар байрны ******* тоотод оршин суух Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сумын Засаг дарга П.******* энэ хууль бус шийдвэрийг миний бие эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлд журмын дагуу 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасны дагуу “Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэ” гэсэн хариуг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гардан авсан. Хонгор сумын Засаг дарга П.Баттөр нь намайг төрийн албанаас халан хохироохдоо ажлаас халсан шийдвэртээ дараах хэд хэдэн худал зүйлийг үндэслэл болгосон байна. Үүнд:

1.”Ажлын цагаар удаа дараа архи ууж, согтуурсан” гэж байна. энэ нь үндэслэлгүй зүйл юм.

2.Төрийн албан хаагчдын “Үр дүнгийн гэрээг бодитой дүгнээгүй гэж байна. Ерөнхий менежерийн хувьд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын  дагуу  ажилтан,  албан   хаагчдын  2015  оны  үр   дүнгийн  гэрээг  дүгнэж,  ажил дүгнэсэн тухай тайлангийн хурал дээр нэр бүхий 5 албан хаагч гүйцэтгэлийн буюу үр дүнгийн гэрээний үнэлгээг доогуур дүгнэсэн тул гомдолтой байна гэж сэтгэгдлээ хэлж байсан ч тэд

тухайн үед нь журмын дагуу дээд шаьгы албан тушаалтан буюу төсвийн ерөнхийлөн захирагч сумын /засаг дарга/-д бичгээр гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлж байгаагүй юм.

3.Сумын Засаг даргын зөвлөлийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрийг биелүүлээгүй” гэж нь уг хурлаар сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны бүтэц, орон тоог хэлэлцсэн бөгөөд эрх, үүргийн дагуу миний бие энэ асуудлыг хэлэлцүүлэхээр зөвлөлийн хуралд саналаа оруулсан юм. тухайн үед миний бие 3 албан тушаалыг “цомхтго”-ж, тэдэнд ажлаас халагдсан тэтгэмжийг үндсэн цалингийн 3 сараар тооцож олгох саналыг уг хуралд оруулаад зөвлөлийн гишүүдийн олонхийн шийдвэрийн дагуу уг 3 албан тушаалын цалинг бууруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жилийн турш цалинжуулж, нэг ч ажилтан, албан хаагчийг халахгүй байхаар шийдвэрлэсэн.

4.”Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг сахин баримтлаагүй” гэж байна. Яг хэзээ, яаж, хэрхэн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг сахин баримтлаагүй гэдгээ миний бие ойлгохгүй байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин баримталсаар ирсэн.

5.Сумын ЗДТГ-ын албан хаагчдыг удирдлага, арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй” гэсэн байна. Миний бие 2015 оны үр дүнгийн гэрээгээ сумын Засаг дарга П.Баттарөөр өөрөөр нь дүгнүүлж, 88 оноотой “В” буюу “сайн” гэсэн үнэлгээ авсан. Жилийн турш сайн ажилласан гэж дүгнүүлчихээд сүүлийн 3 сар хүрэхгүй хугацаанд муу ажилласан болчихно гэхэд санаанд багтахгүй байна. удирдлага арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй гэдгийг хэн, хэзээ, хэрхэн яаж, арга аргачлал, шалгуураар дүгнэж, шалгаж тогтоосон болоод намайг ажлаас халах үндэслэл болсныг ойлгохгүй байна. Сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг удирдлага, арга зүй, зохион байгуулалтаар хангасан гээд 2015 оны 12 дугаар сард 25 хувийн “Үр дүнгийн гэрээний нэмэгдэл цалин авч, оны дараа 2 дугаар сард Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлд миний зэрэг, дэвийг нэмэгдүүлэх саналыг хүргүүлсэн байгаа.

6.Ажлаас үндэслэлгүй халсан захирамжийн үндэслэх хэсэгт: Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 114 тоот албан бичгийг дурьдсан байна. Уг албан тоотод “Холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэ” гэсэн нь намайг ажлаас халах үндэслэл болохгүй юм. Намайг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалаас халах болсон цаад гол шалтгаан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бзртгэлтэй байх хугацаа нь дууссан байхад томилогдсон гэх үндэслэлээр Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдлийн дагуу сумын газрын даамлаар ажиллаж байсан С.******* ажлыг хүлээлцсэнтэй холбоотой юм.

Иймд төрийн албан хаагч намайг хуульд заасан үндэслэлээр бус хувийн ашиг сонирхол, хуувилдааны үндсэн дээр ажлаас халсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 03 дугар сарын 24-ний өдрийн 40 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаан цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга П.Баттөр нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:  Нэхэмжлэгч  Ч.******* нь ажилдаа буцаж орохгүй, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр тоот ажлаас халагдсан тухай захирамжийг өөрийн хүсэлтээр гэж өөрчилж, цалин олгох хүсэлт гаргасныг, хариуцагч П.Баттөр нь хүсэлтийг нь хүлээн авч захирамжийг нь өөрийн хүсэлтээр гэж өөрчилж үндсэн цалингийн 1,5 сартай тэнцэх тэтгэмж олгохыг зөвшөөрч эвлэрч байна. /987.000 төгрөг/ гэжээ.

 

  ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч нар ...хоорондоо тохиролцож эвлэрлийн  гэрээ  байгуулж, маргаанаа

дуусгавар болгож болно”  гэж  зааснаар   нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нар нь  хоорондоо эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Ч.******* нь Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилдаа эргэж орохгүй, ажлаас халагдсан захирамжийг өөрийн хүсэлтээр гэж өөрчлүүлэх, цалин олгох хүсэлт гаргасныг хариуцагч  Хонгор сумын Засаг дарга нь хүсэлтийг хүлээн авч 2016 оны 03 дугаар сарын 24-ний 40 дүгээр захирамжийг Ч.******* өөрийн хүсэлтээр гэж өөрчилж, үндсэн цалингийн 1,5 сартай тэнцэх 987.000 төгрөгийн тэтгэмж олгохыг зөвшөөрч тус тус эвлэрэн хэлэлцэн бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан  нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх  үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.******* нь ажилдаа буцаж орохгүй, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр тоот ажлаас халагдсан тухай захирамжийг өөрийн хүсэлтээр гэж өөрчилж, цалин олгох хүсэлт гаргасныг, хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга П.Баттөр нь хүсэлтийг нь хүлээн авч захирамжийг нь өөрийн хүсэлтээр гэж өөрчилж үндсэн цалингийн 1,5 сартай тэнцэх 987.000 төгрөгийн тэтгэмж олгохоор тус тус эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохгүй болохыг дурьдсугай.

 

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дах хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

            4.Захирамжийг оролцогчид гардуулан, шүүгчийн захирамжийн үр дагаварыг танилцуулж, холбогдох баримтыг үйлдэн хэрэгт хавсаргасугай.

 

 

ШҮҮГЧ                                                  Ж.ОЮУНЧИМЭГ