| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03399/И |
| Дугаар | 102/ШШ2024/03520 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/03520
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйл заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Баянгол дүүргийн НДГ нэхэмжлэлтэй, хариуцагч Ж ХХК-д холбогдох 35,589,242 төгрөг 78 мөнгөийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нэхэмжилсэн 35,589,242 төгрөг 78 мөнгөийг 10,804,405 төгрөг 66 мөнгөнөөс татгалзаж, хариуцагч Ж констракшн ХХК нь үлдэгдэл 24,784,837 төгрөг 12 мөнгийг 9 сарын хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сар бүрийн 03-ны өдөр 2,848,100 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2,848,137 төгрөг 12 мөнгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 281,875 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА