Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/01405

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т аймаг, Б сум, Б*******,******* гэх хаягт оршин суух, Д овогт Б.Б /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х******* дүүрэг, *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, Б овогт С.Б /РД:*********/-д  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг, уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааны хамт Б.Б миний эзэмшилд буцааж шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг иргэн С.Бд даалгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

Хариуцагч С.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бд холбогдуулан Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг, уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааны хамт Б.Б миний эзэмшилд буцааж шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг иргэн С.Бд даалгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн Б.Б би С.Бтэй 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулж, гэрээний 3.1, 8.2.1-д зааснаар өөрийн эзэмшилд байсан Э******* ХХК-ийн 30 хувийн хувьцаагаа улсын бүртгэл хийлгэж С.Бд шилжүүлж өгсөн. Энэхүү гэрээг байгуулсан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Э******* ХХК нь өөрийн охин компаниуд болох Г ХХК-ийн хувьцааны 90 хувийг, Г ХХК-ийн хувьцааны 61.11 хувийг эзэмшдэг байсан ба Б.Б би Э******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшдэг учраас энэ хувьцаагаар дамжуулан Г ХХК-ийн хувьцааны 27 хувь, Г ХХК-ийн хувьцааны 18.33 хувийн эцсийн өмчлөгч-эзэмшигч, харин С.Б нь Э******* ХХК-ийн 70 хувийн хувьцаагаар дамжуулан Г ХХК-ийн хувьцааны 63 хувь, Г ХХК-ийн хувьцааны 42.77 хувийн эцсийн өмчлөгч-эзэмшигч байсан юм. Тухайн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу иргэн С.Бд хэлцлээр Э******* ХХК-ийн 30-н хувийн хувьцааг шилжүүлж байх үед Э******* ХХК болон түүний охин компани болох Г, Г ХХК-ийн хувьцаануудыг аль компаниар дамжуулан хэн гэдэг эцсийн өмчлөгч иргэд эзэмшиж байсныг хүснэгтээр харуулав.

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дээрх УБ/189 дугаартай гэрээг байгуулж Э******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэн өгсөнөөр С.Б нь Э******* ХХК-ийн хувьцааны 100 хувийг эзэмшигч болж уг 30 хувийн хувьцаагаар дамжин миний эзэмшилд байсан Г ХХК-ийн хувьцааны 27 хувь С.Бийн эзэмшилд шилжиж, улмаар С.Б нь Г ХХК-ийн хувьцааны 90 хувийн хувьцааны эцсийн өмчлөгч-эзэмшигч болсон. Харин миний эзэмшиж байсан Э******* ХХК-ийн 30 хувийн хувьцаанд ногдох Г ХХК-ийн 18.33 хувийн хувьцаа болон С.Бийн 70 хувийн хувьцаанд ногдох 42.77 хувийн хувьцаа буюу нийт Г ХХК-ийн 61.11 хувийн хувьцаа Э******* ХХК-иас миний эзэмшилд шилжсэн. Мөн энэхүү гэрээний дагуу С.Бийн өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байсан Г ХХК-ийн хувьцааны 14 хувийн хувьцааг надад шилжүүлэн өгснөөр би Г ХХК-ийн 75.11 хувийн хувьцааг эзэмшдэг болсон. Энэхүү УБ/189 дугаартай гэрээг байгуулахдаа С.Бийн эзэмшилд шилжиж байгаа Э******* ХХК-ийн 30 хувийн хувьцааны 20 хувийн хувьцааны үнийг Г ХХК-ийн 75.11 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжих хэлцлийг дээрх гэрээний 5.1-д, харин үлдсэн 10 хувийн хувьцааг Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжих, энэхүү арилжаа хийгдээгүй тохиолдолд Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцааж өгөх тухай хэлцлийг гэрээний 7.2.9, 9.2-д тус тус зааж баталгаажуулсан. Дээрх 20 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжихаар гэрээний 5.1-д заасан хөрөнгүүдийг гэрээнд заасан нөхцлийн дагуу тухайн үед нь шилжүүлэн авсан учраас энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин 10 хувийн хувьцааг Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцаагаар арилжих тухай гэрээний 7.2.9-д заасан хэлцэл хэрэгжээгүй бөгөөд Иргэний хэргийн анхан болон хяналтын шатны шүүхээс 7.2.10 дахь заалт болон уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад /7.2.9, 9.1, 9.2/ заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,8-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус гэж үзсэн учир эдгээр хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу С.Бд шилжүүлэн өгсөн зүйлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар буцаан авах шаардлагатай болсон. Тухайн үед Э******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэн өгөхөд уг хувьцаагаар дамжин миний эзэмшилд байсан Г ХХК-ийн нийт хувьцааны 27 хувь нь надаас С.Бийн эзэмшилд шилжсэн учраас би Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа С.Бээс буцааж авахдаа Г ХХК-ийн 9 хувийн хувьцаатай хамт нь авах ёстой юм. Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмших эрхийг дагалдан Г ХХК-ийн 9 хувийн хувьцаа эзэмших эрх С.Бийн эзэмшилд давхар шилжсэн нь уг гэрээг байгуулсан /2018.9.26/ үеийн улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн баримтууд болон эцсийн өмчлөгчийн мэдээллээр бүрэн нотлогдоно.

Б.Б би хариуцагч С.Бтэй 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулж, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.10-т зааснаар би өөрийн эзэмшиж буй Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг С.Бд шилжүүлж өгөх, үүний хариуд С.Б нь И ХХК-ийн эзэмшиж байгаа Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор өөртөө шилжүүлэн авч, дараагаар нь Б.Б надад шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т “... Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцаанд Г ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно.” гэж заасан ба С.Б нь гэрээнд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй тул Б.Б би гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Г ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл Дээд шүүх 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 00045 дугаар тогтоолдоо “...арилжааны гэрээний голлох тохиролцоонууд хүчин төгөлдөр боловч үндсэн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болгож байгаа “...гэрээний 9 дүгээр зүйлд заасан тусгай нөхцөл болзлын дагуу И ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Г ХХК-ийн нийт хувьцааны 23.89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх...” үүрэг хүлээсэн 7.2.10 дахь заалт, уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад заалтууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Тодруулбал, ирээдүйд тэргүүн ээлжинд олж авах давуу эрх, буцаан худалдаж худалдан авах эрх, опцион, фючерс хэлцэл зэрэг хуульд заасан илтэд тодорхой боловч амлалтууд үгүй бол хэзээ хэрхэн олж авах нь тодорхойгүй, өөрт байхгүй, тухайлан өөр этгээдийн өмчлөлд оршиж буй, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг ирээдүйд бусдад худалдахаар амлалт өгч хэлцэл байгуулах боломжгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Иймд энэ хэлцлийн дагуу И ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж, тус компанийн эзэмшиж буй Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тухай тохиролцоог хүчингүй гэж үзнэ. Нэгэнт тус тохиролцоо хүчингүй тул тухайлан уг үүргийн хариу үүрэгт шилжүүлсэн гэх Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал л хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар болно. Энэ үндэслэлээр И ХХК-ийн эзэмшиж байгаа Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг Г ХХК-ийн 9 хувийн хувьцаатай тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй үндсэн шаардлага хангагдах боломжгүй. Харин Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй...” гэж заасан. Нэхэмжлэгч Б.Б би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа иргэн С.Бийг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр гэрээний холбогдох заалтуудыг үндэслэл болгож байсан боловч тэрхүү нэхэмжлэлийн үндэслэл болгож байсан гэрээний заалтуудыг анхан болон хяналтын шатны хүчин төгөлдөр бус гэж үзсэн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу би уг хүчин төгөлдөр бус болсон хэлцлээр шилжүүлсэн зүйлээ С.Бээс буцаан авахаар доорхи нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Иргэний хэргийн анхан болон хяналтын шатны шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ”-ний 7.2.10 дахь заалт болон түүнтэй адил агуулгатай гэрээний бусад заалтыг шүүх хүчин төгөлдөр бусад тооцсон учраас эдгээр заалт буюу хэлцлээр С.Бийн эзэмшилд шилжсэн Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг, уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааны хамт Б.Б миний эзэмшилд буцааж шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг иргэн С.Бд даалгаж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний талаар дүгнэж, гурван шатны шүүхийн шийдвэр гарсан хүчин төгөлдөр болсон. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагавар үүснэ. Тиймээс Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар маргааны үйл баримтын талаар дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзсэн тул энэ хэлцлийн дагуу И ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж, тус компанийн эзэмшиж буй Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тухай тохиролцоог хүчингүй гэж үзнэ. Нэгэнт тус тохиролцоо хүчингүй тул тухайлан уг үүргийн хариу үүрэгт шилжүүлсэн гэх Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал л хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар болно гэж дүгнээд Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй гэсэн тул  Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг, уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааны хамт нэхэмжлэгчийн эзэмшилд буцааж шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэвэл Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцсон. Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцсоны дагуу Э******* ХХК-ийн 10 хувийг шаардаж байгаа. Хоёрдугаар шаардлага буюу Г ХХК-ийн 9 хувийг яагаад шаардах ёстой вэ гэдэг дээр төлөөлөгч тодорхой үндэслэлээ хэлсэн. 2018 оны 189 дүгээр хэлцэл байгаа. Тус хэлцлийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Э******* ХХК-ийн 10 хувийг Б талд эгүүлэн шилжүүлэн өгнө, хэрэв Э******* ХХК-ийн 28:9 хувийн хувьцаа буцаан өгч чадахгүй бол 10 хувийн буцаан өгнө гэсэн ийм зохицуулалттай. Улмаар Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцаанд Г ХХК-ийн 9 хувийн хувьцаа ноогдоно гэж талууд гэрээнд тодорхойлсон. Тэгэхээр гэрээний заалтын агуулгыг тайлбарлавал талууд болох Э******* ХХК-ийн хоёр хувьцаа эзэмшигч, Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Э******* ХХК гэдэг толгой компанийн хувьцаа эзэмшигч юм. Тэгэхээр толгой компанийн хувьцаа эзэмшигч нь охин компанийнхаа хувьцааг эзэмшинэ гэдэг ойлголт аль, аль талд нь байсан учраас талууд гэрээнд Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцаанд Г ХХК-ийн 9 хувийн хувьцаа ноогдоно гэдгийг хэн аль нь ойлгож гэрээнд заасан байдаг. Тийм учраас бид Г ХХК-ийн 9 хувийг нэхэмжилж байгаа юм. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

2.Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э******* ХХК-ий 30 хувийн хувьцааг Б.Б эзэмшиж байсан гэж нэхэмжлэлдээ дурьдсан нь үндэслэлгүй. Австрали улсын Н /хуучин нэрээр М/ компаниас 2016 оны 7 сарын 28-ны өдөр Э******* ХХК-ий хувьцааны 70 хувийг С.Б, 30 хувийг Б.Бод худалдахаар “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ", “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан. Уг гэрээгээр төлбөл зохих төлбөрийг төлөлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр худалдагч тал болох Австрали улсын Н /хуучин нэрээр М/ компаниас уг гэрээг цуцлах мэдэгдэл өгч, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ” -г хүчингүйд тооцож дуусгавар болгохыг мэдэгдсэн. Үүний дараа С.Б би Э******* ХХК-ий бүх хувьцааг 100 хувь худалдан авахаар Австрали улсын Н /хуучин нэрээр М/ компанитай хэлэлцэн тохиролцож 2017 оны 06 сарын 09-ны өдөр тус компанитай шинээр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан. Энэ талаар өмнөх шүүхийн маргааны явцад тус компани тайлбараа ирүүлсэн. Тус компани Б.Бод Э******* ХХК-ий 30 хувийн хувьцааг худалдах ямар ч хүсэл зориггүй ба зөвхөн С.Б надтай гэрээ, хэлэлцээр хийх талаараа байр сууриа тодорхой илэрхийлсэн болно. 2018 оны 09 сарын 26-ны өдрийн гэрээ байгуулагдах үед Э******* ХХК-ий 30 хувийг Б.Бод шилжүүлсэн гэрээ, хэлцэл нь цуцлагдсан байсан тул Э******* ХХК-ий 30 хувийн хувьцааг Б.Б захиран зарцуулах эрхгүй, нэгэнт захиран зарцуулах эрхгүй тул уг хувьцаагаар үл хөдлөх, хөдпөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих гэрээ хэлцэл байгуулах эрхгүй байсан. Австрали улсын Н /хуучин нэрээр М/ компаниас уг гэрээг цуцлах мэдэгдэл өгч, 2016 оны 7 сарын 28-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шипжүүлэх гэрээг хүчингүйд тооцож дуусгавар болгосонтой холбоотой маргааныг шийдвэрлэхгүйгээр уг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Энэ асуудлаар тус компани Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. С.Б надад холбогдох Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Г ХХК-ийн 75 хувийн хувьцааг Ч ХХК-д шилжүүлж бүртгүүлэлгүйгээр Г ХХК-ийн хувьцааг өөрийн өмчлөлд 100 хувь шилжүүлэн авч залилсан гэх асуудлаар Ч ХХК-ийн асуудлаар чаина интернэйшнл Н ХХК -ийн итгэмжлэгдсэн телеөлөгч БНХАУ-ын иргэн Г.Н цагдаагийн байгууллагад гомдол гаргаж улмаар уг асуудлаар хариуцагч С.Б надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж эрүүгийн 2002716 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхээс өмнө энэхүү нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дүгээр Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сархын 14-ний өдрийн 45 дугаар тогтоол, Э ХХК-ийн компанийн дүрэм, Г ХХК-ийн компанийн дүрэм, Д.Мд олгосон итгэмжлэл, Б.Мд олгосон итгэмжлэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 720 дугаар шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 831 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоол, Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаар тогтоол /1хх-ийн 6-49, 54, 2хх-ийн 247-248, 3хх-ийн 118-169-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Э.Ттай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар /3хх-ийн 51, 59-60-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Г ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хавсралт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Э ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, улсын байцаагчийн дүгнэлт, Баянгол, Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02747 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2023/00081 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2023/00045 дугаар тогтоолыг, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д овогт Бийн Б /РД:ТК616/-д холбогдуулан гаргасан Австрали улсын Н /хуучин нэрээр М/ компани нэхэмжлэл гаргасан эсэх, иргэний хэрэг үүсгэсэн эсэх талаарх лавлагааг /1хх-ийн  93-250, 2хх-ийн 1-241, 245, 3хх-ийн 16-25, 73-116-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлээс Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг түүний эзэмшилд буцааж шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгах шаардлагыг хангаж, Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бтэй байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг, Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулахаар шаардаж, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг шаардаж байна гэж шаардлагаа тодорхойлсон.  

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хувьцаа шилжүүлэхтэй холбоотой асуудлаар Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн уг асуудлаар эрүүгийн журмаар шалгаж байгаа тул энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч С.Б нар нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр №УБ/189 тоот “Хувьцаа, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай” гэрээ байгуулж, гэрээгээр С.Б, Б.Б нарын байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 15/88 тоот “Хамтран ажиллах гэрээ”, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Гадаадын хөрөнгө оруулалттай Э******* ХХК-ийг хамтран худалдан авч түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээ”, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Мтд компанитай байгуулсан Э******* ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ”, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Ттэй байгуулсан ТВВ1610001 тоот “Хамтран ажиллах гэрээ”-нүүдэд заасан эрх үүргүүдийг өөр нөхцлөөр хэрэгжүүлэхээр тохиролцсон талуудын хоорондын харилцааг зохицуулахаар заажээ.   

Талууд гэрээгээр оролцогч талуудын болон Э******* ХХК-ийн эзэмшилд байгаа хувьцаанууд, зарим дагалдах хөрөнгүүдийг талууд өөр хоорондоо харилцан солилцож арилжихтай холбогдон үүсэх харилцааг гэрээгээр нарийвчлан зохицуулахаар, гэрээгээр А тал нь Э******* ХХК-иар дамжуулан Г ХХК-ийн хувьцааг эзэмшиж, С ордыг Б талын оролцоогүйгээр ашиглах, Б тал нь Г ХХК-ийн хувьцааг эзэмшиж, Харганы ордыг А талын оролцоогүйгээр эзэмшиж, ашиглах нөхцлийг тус тус бүрдүүлнэ гэж харилцан тохиролцжээ.

4.2.Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02747 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй С.Бд холбогдох Г ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1 000 төгрөгний нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Бод буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бийн нэхэмжлэгч Б.Болд холбогдох 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн Г ХХК-ийн нийт хувьцааны 75,11 хувийн буцаан шилжүүлж өгөхийг Б.Бод даалгаж, Б.Б нь Э******* ХХК-ийн 30 хувийн  хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э******* ХХК-ийн Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э******* ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Э******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоож, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан Г ХХК-ийн 61,11 хувийн хувьцааг Э******* ХХК-нд буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, МV-5А болон МV-02 дугаартай 539,2 кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Бод даалгах бие даасан шаардлагатай, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-нд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Тийн хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан хамтран ажиллах болон зээлийн гэрээний үүрэгт 258 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэгтгэснээр хянан хэлэлцээд,

 Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бын хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан Г ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1 000 төгрөгийг нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Бийн нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн Г ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Бод даалгаж, Б.Б нь Э******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э******* ХХК-ийн Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э******* ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Э******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоож, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан Г ХХК-ийн 61,11 хувийн хувьцааг Э******* ХХК-д буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, МV-5А болон MV-02 дугаартай 539,2 кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэн өгөхийг Б.Бод даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 

4.3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2023/00081 магадлалаар зохигчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02747 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 46 дугаар зүйлийн 46.1, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан Г ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1 000 төгрөгийг нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн М ХХК-тай байгуулсан Монгол Улсын Э******* ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээгээр Э******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон болохыг тогтоолгох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн Г ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай хариуцагч С.Бийн сөрөг нэхэмжлэл, мөн нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан гаргасан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Э******* ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Э******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан Г ХХК-ийн 61,11 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, МV-5А болон MV-02 дугаартай 539,2 кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э******* ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 282.4 гэснийг 282.1 гэж, 100,000,000 гэснийг 153,000,000 гэж, 158,000,000 гэснийг 105,000,000 гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтын 56.1 гэсний дараа 56.2 гэж нэмж, 657.950 гэснийг 922,950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.4.Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2023/00045 тогтоолоор зохигч талуудын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2023/00081 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, 

Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02747 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан Г ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн М Р к л компанитай байгуулсан Э******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн Г ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай хариуцагч С.Бийн сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан гаргасан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Э******* ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Э******* ХХК-ийн 30 хувийн эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн Г ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, MV-5А болон MV-02 дугаартай 539,2кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан гаргуулахыг даалгуулах тухай гуравдагч этгээд Э******* ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу хариуцагч С.Бээс 153 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 150 төгрөг, нэхэмжлэгч Б.Тээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 448 000 төгрөг, хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 829 050 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 943 847 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс 922 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

  

5.Талуудын маргааны зүйл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг шаардах эсэх талаар байна, талуудын хооронд байгуулагдсан гэрээг дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байгаа эсэх талаар маргаагүй байна.

 

6.Нэхэмжлэгч нь хариуцагчтай УБ/189 дугаартай гэрээг байгуулахдаа С.Бийн эзэмшилд шилжиж байгаа Э******* ХХК-ийн 30 хувийн хувьцааны 20 хувийн хувьцааны үнийг Г ХХК-ийн 75,11 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжих хэлцлийг гэрээний 5.1-д, харин үлдсэн 10 хувийн хувьцааг Г ХХК-ийн 23,89 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжих, энэхүү арилжаа хийгдээгүй тохиолдолд Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцааж өгөх тухай хэлцлийг гэрээний 7.2.9, 9.2-д тус тус зааж баталгаажуулсан бөгөөд дээрх 20 хувийн хувьцааны тэнцүүлэн арилжихаар гэрээний 5.1-д заасан хөрөнгүүдийг гэрээнд заасан нөхцлийн дагуу тухайн үед нь шилжүүлэн авсан учраас энэ талаар маргаангүй, харин 10 хувийн хувьцааг Г ХХК-ийн 23,89 хувийн хувьцаагаар арилжих тухай гэрээний 7.2.9-д заасан хэлцэл хэрэгжээгүй бөгөөд Иргэний хэргийн анхан болон хяналтын шатны шүүхээс 7.2.10 дах заалт болон уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад /7.2.9, 9.1, 9.2/ заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус гэж үзсэн учир эдгээр хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу С.Бд шилжүүлэн өгсөн зүйлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар буцаан авах шаардлагатай болсон тул хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж авах буюу Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцаа, Г ХХК-ийн 9 хувьцааг буцаан авах шаардах эрхтэй гэж тайлбарласан.

6.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

6.2.Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “…Г трэйд ХХК хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэлд 1000 ширхэг нэг бүрийн үнэ 1 000 төгрөгний хувьцааг 100 хувь эзэмшдэг С.Б, гүйцэтгэх удирдлагын мэдээлд С.Б, эцсийн өмчлөгчийн мэдээлэлд С.Б 25 хувь, иргэн Ч 75 хувийг эзэмшдэг”, “…Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд 383 531 ширхэг нэг бүрийн үнэ 1 000 төгрөгний хувьцааг 100 хувь эзэмшдэг С.Б, гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд С.Б, эцсийн өмчлөгчийн мэдээлэлд С.Б 100 хувь “ гэж бүртгэгдсэн байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

6.3.Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2023/00045 тогтоолын хянавал хэсгийн 24-д “...хэдийгээр Арилжааны гэрээ хүчин төгөлдөр байх боловч энэ гэрээг үндэслэн Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцаатай тэнцүүлэн Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг хариуцагч С.Бээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Бын үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл зөв. Учир нь Арилжааны гэрээний голлох тохиролцоонууд хүчин төгөлдөр боловч үндсэн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болж байгаа ...гэрээний 9 дүгээр зүйлд заасан тусгай нөхцөл болзлын дагуу И ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Г Гоулд ХХК-ийн нийт хувьцааны 23.89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх ... үүрэг хүлээсэн 7.2.10 дахь заалт, уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад заалтууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Тодруулбал, ирээдүйд тэргүүн ээлжинд олж авах давуу эрх, буцаан худалдаж худалдан авах эрх, опцион, фючерс хэлцэл зэрэг хуульд заасан илтэд тодорхой боломж, амлалтууд үгүй бол хэзээ, хэрхэн олж авах нь тодорхойгүй, өөрт байхгүй, тухайлан өөр этгээдийн өмчлөлд оршиж буй, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг ирээдүйд бусдад худалдахаар амлалт өгч хэлцэл байгуулах боломжгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ.

Иймд энэ хэлцлийн дагуу И ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж, тус компанийн эзэмшиж буй Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тухай тохиролцоог хүчингүй гэж үзнэ. Нэгэнт тус тохиролцоо хүчингүй тул тухайлан уг үүргийн хариу үүрэгт шилжүүлсэн гэх Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал л хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар болно. Энэ үндэслэлээр Ир ХХК-ийн эзэмшиж байгаа Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг Г ХХК-ийн 9 хувийн хувьцаатай тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй үндсэн шаардлага хангагдах боломжгүй. Харин Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй. 

25.Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг хариуцагч С.Бээс гаргуулахаар шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хоёр шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дээр дурдсан үндэслэлээр буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, өмгөөлөгч Д.Нын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив” гэж дүгнэсэн байна.

 

6.4.Иймд нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг шаардаж байна гэсэн тайлбар нь үндэслэлтэй, тогтоолд Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг нэхэмжлэгчийн эзэмшилд буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

6.5.Харин нэхэмжлэгч нь Э******* ХХК-ний 10 хувийн хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

6.6.Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Г ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1 000 төгрөгийг нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Бод буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг гурван шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааныг тогтоолд Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг хариуцагч С.Бээс гаргуулахаар шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хоёр шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дээр дурдсан үндэслэлээр буруутгах боломжгүй гэж дүгнэсэн байх тул шүүх уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

7.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, Австрали улсын Н /хуучин нэрээр М/ компаниас уг гэрээг цуцлах мэдэгдэл өгч, 2016 оны 7 сарын 28-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шипжүүлэх гэрээг хүчингүйд тооцож дуусгавар болгосонтой холбоотой маргааныг шийдвэрлэхгүйгээр уг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй, энэ асуудлаар тус компани Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж хариу тайлбартаа дурдсан, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэ талаарх буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг гаргуулахаар шаардсаныг шүүх хангаж, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн.

7.1.Гэвч  Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШЗ2023/03555 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар Н Р Л компани, С.Б нарын нэхэмжлэлтэй Б.Бод холбогдох 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э******* ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ цуцалсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд хариуцагч уг маргаантай асуудлаар нэхэмжлэл гаргасан гэсэн боловч шүүх нэхэмжлэлд нь иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, мөн уг нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргасан, захирамжид гомдол гаргасан талаарх баримтыг ирүүлээгүй болно.

            7.2.Мөн хариуцагч С.Б нь Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Г ХХК-ийн 75 хувийн хувьцааг Ч ХХК-д шилжүүлж бүртгүүлэлгүйгээр Г ХХК-ийн хувьцааг өөрийн өмчлөлд 100 хувь шилжүүлэн авч залилсан гэх асуудлаар Ч ХХК-ийн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж улмаар уг асуудлаар С.Б надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж эрүүгийн 2002716 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул уг асуудлыг шийдвэрлэхээс өмнө энэхүү нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өмнөх хэргийг шийдвэрлэх явцад эрүүгийн журмаар шалгуулж байсан, уг асуудал энэ нэхэмжлэлтэй холбоогүй гэж маргасан.

            7.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад уг нөхцөл байдал тогтоогдоогүй буюу энэ талаарх баримтыг хариуцагч, мөн түүний өмгөөлөгч шүүхэд ирүүлээгүй, уг баримтыг өөрөө гаргаж өгөх боломжтой гэж дүгнэж, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд уг баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан эсэх, өөрөө авах боломжгүй нөхцөл байдалтай байгаа талаараа баримтаар нотлоогүй.

 

8.Иймд нэхэмжлэгч Б.Бын хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчаас Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж, уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааг буцааж шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Хариуцагч С.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэлийг гардан авч эрх үүрэгтэйгээ танилцаж баримтад гарын үсгээ зурсан боловч татгалзлын үндэслэл нотлох баримтаа хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангасан боловч түүний өмгөөлөгч нь  шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

Мөн хариуцагч нь товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Бын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419 916 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 209 958 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бод олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч С.Бээс Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгаж, уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419 916 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 209 958 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бод олгосугай.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН