Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 121/ШШ2023/0029

 

 

2023 оны 12 сарын 06 өдөр                     Дугаар 121/ШШ2023/0029                           Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч ****** холбогдох “2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0120510  дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”  тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч ******гээс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

“...Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын *** дугаар багийн нутаг С-т гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ****** нөхөрлөл нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам зөрчсөн тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн 2326000866 дугаартай хэрэг нээж шалгаад Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 6-д заасны дагуу 1.500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шалган шийдвэрлэсэн.

****** нөхөрлөлд 0120510 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгууль оногдуулж шийтгэлийн хуудас бичихдээ нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж бичих байсныг нэг мянга таван зуун нэгжээр гэж бичсэн нь Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан загварын дагуу үйлдээгүй, эрх бүхий албан тушаалтны хураан авсан эд зүйлийг Засгийн газрын 195 дугаар тогтоолоор баталсны дагуу арга хэмжээ аваагүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******гийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 45 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ******гаас Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн “2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0120510 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбар, хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус шүүхийн 121/2023/0027/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ******гаас, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч ******д холбогдуулан гаргасан “2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0120510 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий 45 дугаартай дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ****** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.НЭРГҮЙ