Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/01546

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, *** тоотод байрлах, Г******* ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, *** давхарт байрлах, С******* ХХК /РД:******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 72 688 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******,

Гэрч Г.М*******, Б.У*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч С******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 72 688 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Манай компани нь өөрийн өмчлөлийн Ч******* дүүргийн *******12 тоот хаягт байрлах Худалдаа үйлчилгээний зориулалтын барилгын нийт 536.10 мкв талбайг 2021 оны дүгээр сарын 07-ны өдрөөс Э ХХК-тай түрээсийн гэрээг байгуулан түрээслүүлж эхэлсэн. Түрээслүүлэгчийн зүгээс дээрх түрээсийн гэрээний хугацаа 2022 оны дүгээр сарын 30-ны өдрөөс дуусах талаар түрээслэгчид 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 22/0331 албан бичгээр мэдэгдсэн боловч түрээслэгчийн зүгээс 2022 оны дүгээр сарын 22-ны өдрийн 020 дугаартай албан бичгээр түрээсийн гэрээний хугацааг сунгаж түрээсийн төлбөрийг өөрийн салбар охин компани болох Э ХХК, Д ХХК, С ХХК-аас төлөх хүсэлтэй байгааг мэдэгдсэн болно. Үүний дараагаар түрээслүүлэгчийн хүсэлтийн дагуу дээрх түрээсийн талбайг Э ХХК-ийн хамаарал бүхий компани болох С******* ХХК-д түрээслүүлэхээр болж 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/35 дугаартай түрээсийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулан сар бүрийн төлбөр 15 000 000 төгрөг тухайн төлбөрийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон. Түрээслэгчийн зүгээс түрээсийн төлбөр төлөх хуваарийг зөрчиж байсан тул гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл түрээслэгч нь 2023 оны 1 дүгээр улирлын түрээсийн төлбөрийг төлснөөс хойш 2023 оны дугаар сарын 17-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг огт төлөөгүй ба түрээсийн талбайн түлхүүрийг 2023 оны дугаар сарын 17-ны өдөр Ub Cab шүүрхай хүргэлтийн УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр бидэнд хүргүүлснээр түрээсийн талбайг хүлээн авсан бөгөөд хүлээн авах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн гадна фасадад рекламын самбарыг байршуулснаас шалтгаалж гадна фасад цоорсон ба үүнээс шалтгаалж ус чиг орч муудаж гэмтэх эрсдэл үүссэн байгаа бөгөөд энэхүү гэмтлийг холбогдох байгууллагаар засварлуулах шаардлага үүссэн. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.-т түрээсийн барилгын гадна фасад дээр нэмж хаяг реклам байрлуулахгүй бөгөөд өмнө байрлуулсан хаяг рекламны цоолсон нүхийг бөглөж дулаалгын чулуун хөвөнг ус чийг орж муудаж гэмтэхээс хамгаалах үүрэгтэй..2-т энэхүү гэрээг дуусгавар болгох эсвэл ямар нэгэн шалтгаанаар хугацаанаасаа өмнө цуцлагдсан тохиолдолд түрээслэгч нь 7 хоногийн дотор түрээсийн талбайг гэрээнд заасан хугацаанд болон хугацаанаас өмнө чөлөөлөх тухайгаа талууд 1 сарын өмнө бичгээр мэдэгдэн хүлээлгэн өгнө үү гэж тус тус заасан боловч түрээслэгчийн зүгээс гэрээний үүргийг биелүүлэхгүйгээс шалтгаалж манай компанийг хохироож байна. Манай компанийн зүгээс түрээслэгч компанийн гүйцэтгэгч захирал Г.Мтэй холбогдож түрээсийн төлбөрийг төлөх учруулсан хохирлыг барагдуулах талаар утсаар мэдэгдэж төлбөрийн нэхэмжлэхийг тухай бүр гэрээнд заасны дагуу хүргүүлсэн боловч түрээсийн төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Иймд түрээсийн төлбөр 68 000 000 төгрөг, алданги 688 000 төгрөг нийт 72 688 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Түрээсийн гэрээг байгуулсан, түрээсийн зүйл болох байрыг ашигласан боловч төлбөрөө төлөөгүй. Тиймээс түрээсийн төлбөрийг шаардаж байгаа, бидэнд түлхүүрийг хүлээлгэн өгснөөр түрээсийн зүйлийг шилжүүлж өгсөн учраас 2023 оны дугаар сарын 17-ны өдрийг хүртлэх хугацаанд түрээсийн зүйлийг ашигласан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, учир нь өөрөө хэлцлийг хүчин төгөлдөр гээд цуцласан болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан, мөн барьцааны 15 000 000 төгрөгийг энэ гэрээний дагуу төлөөгүй, мөн гэрээг өөрөө санаачлагаар цуцласан тул гэрээний 7.3-д зааснаар барьцааны мөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн баримтад 3 гэрээ байгуулагдсан байдаг. Анх Э ХХК-тай 2021 оны дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулагдаад, улмаар уг гэрээний хугацаа дуусгавар болоод 2022 оны дүгээр сарын 29-ний өдөр компани буюу түүний хамаарал бүхий 3 компанитай зэрэг гэрээ байгуулагдаж байсан. Анх байгуулагдаж байсан гэрээ нь сарын00 000 төгрөгийн төлбөртэй байсан бол дараагийн төлбөр нь 15 000 000 төгрөг болж нэмэгдсэн. 2022 оны дүгээр сарын 29-ний өдрөөс барьцаа төлбөр мөн 15 000 000 төгрөг болж нэмэгдсэн. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болсон. Өнөөдрийн бидний маргаад байгаа гэрээ нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан С******* ХХК-тай дангаараа байгуулсан гэрээ юм. Уг гэрээний хэрэгжилт нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр байгуулагдсан 3 ялгаатай гэрээ юм. Одоо шүүхэд энэ гэрээний л хэрэгжилтийн асуудал яригдаж байгаа гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд Э бренд ХХК болон түүний охин компани болох Э ХХК, Э академи НҮТББ-д ,,,,, дүгээр давхруудад тархмал байдалтай түрээслэж үйл ажиллагаа явуулж байсан. Хамаарал бүхий компаниудтайгаа нэгдсэн нэг оффист байрлан ажиллахаар шийдэж, түрээсийн байр хайж эхэлсэн. Зарын дагуу Г******* ХХК-ийн өмчлөлийн Ч******* дүүргийн , 336 м.кв талбай бүхий байрыг бүтнээр нь түрээслэхээр н.Л захиралтай, Э ХХК-н ерөнхий захирал Ч.Ба нар 2021 оны дүгээр сард тохиролцсон. Л захирал нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, залуусаа дэмжье гээд тохиролцоонд хүрч худалдаа үйлчилгээний зориулалттай объектийг өөрчилж оффисын болсон. Тохижилт, засварт тодорхой хугацаа зарцуулагдах болсон тул 2021 оны дүгээр сарын 07-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээний 2.2-д зааснаар 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын00 000 төгрөгөөр түрээслэсэн. 2021 оны дүгээр сарын 09-ний өдөр Г******* ХХК-ний Хас банкны 5066 тоот дансанд барьцааны төлбөр болох 5 000 000 төгрөгийг байршуулж, түрээсийн төлбөрийг хугацаанд нь тогтмол төлж ирсэн бөгөөд 2021 оны дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ Э ХХК нь 105 600 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Э ХХК-ийн охин компани болох С******* ХХК нь тухайн обьектийг цаашид түрээслэж үйл ажиллагаагаа гэрээнд заасны дагуу явуулж байсан ба Г******* ХХК-иас барьцааг нэмэгдүүлсэн гэсэн шаардлага тавьсан тул 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн гэрээний барьцаанд 10 000 000 төгрөгийг тус компани дансанд шилжүүлсэн. 2022 оны дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд 2021 оны дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Г******* ХХК-ний ажлын байрны түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 5 000 000 /8,9,10/ төгрөг гэж байгуулсан ба тэр үед түрээсийн төлбөр нь нэг сарын 15 000 000 төгрөг болж нэмэгдсэн. 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Г******* ХХК болон С******* ХХК нар Түрээсийн №2023/35 дугаартай гэрээг дахин шинээр байгуулан үргэлжлүүлэн ажилласан. С******* ХХК нь түрээсийн гэрээний 7.1-д заасан 15 000 000 төгрөгний барьцааг Г******* ХХК дансанд байршуулсан байсан. Түрээслүүлэгч нь 2023 оны 2 сард тус обьектыг зарах гээд хятадуудад үзүүлж байсан. Өрөөнд орж зураг дарж баримт цуглуулж байсан. Энэ үеэр тус хятадуудад давхрын нэг өрөөнд түр хугацаанд байршуулаад манайхыг үйл ажиллагаагаа хэвийн явуулах талаар захисан талаар ярьж байсан. Улмаар 2 сардаа түрээслүүлэгч талаас Л эгч болон түрээслэгч талаас М нар түрээсийн байрны давхарт уулзахад 2023 оны дүгээр сараас эхлэн түрээсийн гэрээний төлбөр нэмэгдэж нэг сарын 20 000 000 төгрөг болгоно гэсэн мөн эдийн засгийн хямралтай нөхцөл байдалтай давхцаж түрээсийн төлбөр нэмэгдсэн, нийгмийн даатгал, татварын өрний улмаас С******* ХХК үйл ажиллагаа доголдож цаашид түрээсийн төлбөрийг төлөх болсон тул энэ нөхцөл байдлаа тайлбарлаж Түрээсийн гэрээний .3-д заасны дагуу боломжгүй болсон эхний улирлын түрээсийн төлбөрийг төлөөд 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээг цуцалж дуусгавар болох талаар гэрээний талууд харилцан амаар тохиролцсон. С******* ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулсан тэрнээс хойш тухайн түрээсийн байранд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд үйл ажиллагаа явуулж байх үед түрээслүүлэгч нь дараагийн хэрэглэгчдэд тухайн обьектийг танилцуулаад явж байсан, мөн түрээслүүлэгч нь Фейсбүүкийн гэх пейжэд тухайн түрээсийн байрыг 2023 оны дүгээр сарын 05-ны өдөр зарна гэж пост оруулсан нь талууд түрээсийн гэрээг цуцалсан болох нь тогтоогдож байна. Гэрээний талууд гэрээний хэрэгжилт болон саналуудаа шууд харилцан ярилцаж шийдэж ирсэн. Гэтэл түрээсийн байрны түлхүүрээ биднээс хүлээж авахгүй, тухайн байрыг түрээсийн гэрээ анх хийсэн хэлбэрт нь оруулж өг гэсэн шаардлага тавьсан тул манай байгууллагын зүгээс түрээсийн байрыг суллан засварын ажлыг гүйцэтгэж дуусаад хүлээлгэн өгөх гэх болгонд янз бүрийн шалтаг ярьж өнөөдрийг хүртэлх хугацаанд санаатайгаар хүлээж авахгүй байна. Манай компани 2023 оны дүгээр сарын 01-ний өдрөөс тус объектыг суллаж өгсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхэд нотлох баримтыг гаргаж өгч оролцоно.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид 2023 оны сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй, зөвхөн засвар хийж байсан. Нэхэмжлэгч нь өөрсдөө байрыг хүлээн авахгүй, анхны байдалд оруулах гэсэн шаардлага тавиад хүлээн авахгүй байсан. Мөн түлхүүрийг нь хүлээлгэн өгөх гэсэн боловч өөрсдөө хаягтаа байхгүй байсан учраас өгөх боломжгүй байсан учраас арга ядаад түлхүүрийг нь 2023 оны сард хүргэлтээр хүргүүлсэн юм. Барьцаа 15 000 000 төгрөгийг 10 000 000 төгрөгийг манайх төлсөн, 5 000 000 төгрөгийг Эээс төлсөн байгаа гэв.

2.1.Хариуцагчийн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2019 онд Э бренд ХХК болон түүний охин компани болох Э ХХК, Э НҮТББ-д , Ю гудамж,,,, дүгээр давхруудад тархмал байдалтай түрээслэж үйл ажиллагаа явуулж байсан. Хамаарал бүхий компаниудтайгаа нэгдсэн нэг оффист байрлан ажиллахаар шийдэж, зарын дагуу Г******* ХХК-ийн өмчлөлийн Ч******* дүүргийн дүгээр хороо, 536 м.кв талбай бүхий байрыг бүтнээр нь түрээслэхээр Л гэх захиралтай, Э ХХК-н ерөнхий захирал Ч.Ба нар 2021 оны 0 дүгээр сард тохиролцсон. Тэгээд худалдаа үйлчилгээний зориулалттай обьектийг өөрчилж оффисын зориулалтаар ашиглахаар болсон бөгөөд тохижилт, засварт тодорхой хугацаа зарцуулагдах болсон тул 2021 оны дүгээр сарын 07-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээний 2.2-д зааснаар 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын00 000 төгрөгөөр түрээслэсэн. 2021 оны дүгээр сарын 09-ний өдөр Г******* ХХК-ны Хас банкны 5066 тоот дансанд барьцааны төлбөр болох 5.000.000 төгрөгийг байршуулж, түрээсийн төлбөрийг хугацаанд нь тогтмол төлж ирсэн бөгөөд 2021 оны дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ Э ХХК нь 105 600 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Э ХХК-ны охин компани болох С******* ХХК нь тухайн обьектийг цаашид түрээслэж үйл ажиллагаагаа гэрээнд заасны дагуу явуулж байсан ба Г******* ХХК-иас барьцааг нэмэгдүүлсэн гэсэн шаардлага тавьсан тул 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн гэрээний барьцаанд 10 000 000 төгрөгийг тус компани дансанд шилжүүлсэн. 2022 оны дугаар сарын 01-ний өдөр Талуудын хооронд 2021 оны дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Г ХХК-ийн ажлын байрны түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 30-ны өдөр 5 000 000 /8,9.10/ төгрөг гэж байгуулсан ба тэр үед түрээсийн төлбөр нь нэг сарын 15 000 000 төгрөг болж нэмэгдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г******* ХХК болон С******* ХХК нар Түрээсийн №2023/35 дугаартай гэрээг дахин шинээр байгуулан үргэлжлүүлэн ажилласан. С******* ХХК нь Түрээсийн гэрээний 7.1-д заасан 15 000 000 төгрөгний барьцааг Г******* ХХК дансанд байршуулсан байсан. Түрээслүүлэгч нь 2023 оны 2 сард тус обьектийг зарах гээд хятадуудад үзүүлж байсан, улмаар 2 сардаа түрээслүүлэгч талаас Л эгч болон түрээслэгч талаас М нар түрээсийн байрны давхарт уулзахад 2023 оны дүгээр сараас эхлэн Түрээсийн гэрээний төлбөр нэмэгдэж нэг сарын 20 000 000 төгрөг болгоно гэсэн, мөн эдийн засгийн хямралтай нөхцөл байдалтай давхцаж түрээсийн төлбөр нэмэгдсэн, нийгмийн даатгал, татварын өрний улмаас С******* ХХК үйл ажиллагаа доголдож цаашид түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй болсон тул энэ нөхцөл байдлаа тайлбарлаж Түрээсийн гэрээний .3-д заасны дагуу эхний улирлын түрээсийн төлбөрийг төлөөд 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээг цуцалж дуусгавар болох талаар гэрээний талууд харилцан амаар тохиролцсон. С******* ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулсан тэрнээс хойш тухайн түрээсийн байранд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд үйл ажиллагаа явуулж байх үед түрээслүүлэгч нь дараагийн хэрэглэгчдэд тухайн обьектийг танилцуулаад явж байсан, түрээсийн байрны түлхүүрээ биднээс хүлээж авахгүй, тухайн байрыг түрээсийн гэрээ анх хийсэн хэлбэрт нь оруулж өг гэсэн шаардлага тавьсан тул манай байгууллагын зүгээс түрээсийн байрыг суллан засварын ажлыг гүйцэтгэж дуусаад хүлээлгэн өгөх гэх болгонд янз бүрийн шалтаг ярьж өнөөдрийг хүртэлх хугацаанд санаатайгаар хүлээж авахгүй байна. Манай компани 2023 оны дүгээр сарын 01-ний өдрөөс тус объектыг суллаж өгсөн болно. С******* ХХК нь Г******* ХХК-д 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 165 000 000 төгрөгийн төлбөр төлсөн байна. Иймд 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Г******* ХХК болон С******* ХХК нарын байгуулсан Түрээсийн №2023/35 дугаартай гэрээг 2023 оны дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлагдсанд тооцож, С******* ХХК-иас Түрээсийн төлбөрт төлсөн барьцаа хөрөнгө болох 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Э ХХК-ийн дүрэм, Ү-2257 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, М.Ч*******т олгосон итгэмжлэл, Г******* ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай, Э ХХК-ийн 2022 оны дүгээр сарын 22-ны өдрийн 029 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Г******* ХХК-ийн 2023 оны дүгээр сарын 07-ны өдрийн 23/007 тоот албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23/0515 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, С******* ХХК-ийн 2023 оны дугаар сарын 17-ны өдрийн 01/079 тоот Түлхүүр хүлээлгэж өгөх тухай албан бичиг, 2021 оны дүгээр сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээ, Э ХХК-ийн дүрэм, 2021 оны дүгээр сарын 29-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2022 оны дугаар сарын 01-ний өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Түрээсийн гэрээ, шилжүүлгийн баримт, цахим шуудангаар харилцсан зурвас /1хх-ийн 5-36, 131-13-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Г.Ц*******ад олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Ц*******ад олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Түрээсийн гэрээ, дансны хуулга, 2021 оны дүгээр сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээ, шилжүүлгийн баримт, Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, гэрэл зургууд, Ч******* дүүргийн Прокурорын газрын 2023 оны дугаар сарын 11-ний өдрийн 2867 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2023/0905 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, төлбөрийн баримт, Ч******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШЗ2023/1186 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, С******* ХХК-ийн нийгмийн даатгалын тайлангууд, 2021 оны дүгээр сарын 10-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, дансны хуулга, Засварын ажил гүйцэтгэх гэрээ, дансны хуулга, гэрэл зургууд /1хх-ийн 39-3, 8-9, 55-117,-211-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлж өгсөн байна.

 

Шүүхээс хриуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г******* ХХК болон С******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №2023/35 тоот Түрээсийн гэрээг бүртгүүлсэн эсэх талаарх лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өм\гөөлөгчийн хүсэлтээр С******* ХХК-иас түрээсийн талбай 2023 оны сард төлбөр төлсөн баримт, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Худалдаа, үйлчилгээний талбай түрээсийн гэрээ, гэрээний тусгай нөхцөл, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Г.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Б.У*******ийг дуудаж мэдүүлэг авсан, гэрч Б.У*******ийн ,, мейл хаяг руу бичсэн зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 217-218, 220-228, 22-250, 2хх-ийн 1-11-р хуудас/-ийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г******* ХХК-ийн нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийг хангаж, 38 688 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч С******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй түрээсийн төлбөрийг төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж хүлээлгэн өгөөгүй, түлхүүрийг 2023 оны дугаар сарын 17-ны өдөр өгсөн тул 2023 оны дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн зүйлийг ашигласан түрээсийн төлбөрт 68 000 000 төгрөг, алданги 688 000 төгрөг, нийт 72 688 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Г******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж түрээсийн талбайг түрээслэсэн боловч түрээсийн төлбөрөө нэмж гэрээгээ зөрчсөн тул гэрээг цуцах талаар мэдэгдэж, 2023 оны сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөрийг төлөх үүрэггүй, түрээсийн талбайг анхны байдалд оруулахыг шаардаж, түлхүүрийг хүлээн авахгүй байсан гэж үгүйсгэсэн.

 

.Хариуцагч С******* ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн №2023/35 дугаартай Түрээсийн гэрээ 2023 оны дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн тул түрээсийн гэрээний барьцаа хөрөнгө болох 15 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээ 2023 оны дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болоогүй, түрээсийн талбайг хүлээлгэн өгөөгүй ашиглаж байсан бөгөөд 2023 оны дугаар сарын 17-ны өдөр түлхүүрийг хүлээлгэн өгсөн, түрээсийн гэрээний барьцаа 15 000 000 төгрөгийг хариуцагч нь төлөөгүй, гэрээг хариуцагчийн санаачлагаар цуцласан бол барьцааг буцаан өгөх боломжгүй гэж харилцан тохиролцсон гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч Э ХХК-тай 2021 оны дүгээр сарын 07-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр Ч******* дүүрэг, дүгээр хороо, хаягт байрлах үйлчилгээний зориулалттай талбайг 2021 оны дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатай, сарын00 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцжээ.

6.2.Мөн Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч Э ХХК болон Э ХХК, Д ХХК, С******* ХХК-тай 2021 оны дүгээр сарын 29-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр Ч******* дүүрэг, дүгээр хороо, хаягт байрлах үйлчилгээний зориулалттай талбайг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатай, сарын 15 000 000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулжээ.

6.3.Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч С******* ХХК-тай 2022 оны дугаар сарын 01-ний өдөр Талуудын хооронд 2021.0.29-ний өдөр байгуулсан Г******* ХХК-ийн ажлын байрны түрээсийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ байгуулж, А талын өмчлөлийн Ч******* дүүрэг, дүгээр хороо, хаягт байрлах байранд өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах, үүнтэй холбоотой зардлыг бүрэн хариуцах, А тал нь Б талын хүсэлтийн дагуу, гэрээний түрээсийн төлбөрийг 2022 оны дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн С******* ХХК бүрэн хариуцаж, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 /8,9,10 сар/, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 30 000 000 /11,12 сар/ төлөхөөр, 2022 оны дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатай түрээслэхээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

6..Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч С******* ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Түрээсийн гэрээ №2023/35 дугаартай гэрээг байгуулж, Ч******* дүүргийн дүгээр хороо, хаягт байрлах худалдаа, үйлчилгээний зориулалтын барилгын нийт 536,10 м.кв талбайг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатайгаар, түрээсийн байрны нэг сарын түрээсийн төлбөрийг 15 000 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцжээ.

 

7.Талуудын маргааны зүйл нь түрээсийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, гэрээ дуусгавар болсон эсэх талаар байна, түрээсийн гэрээг байгуулсан, түрээсийн гэрээний зүйлийг эзэмшиж, ашиглаж байсан талаар маргаагүй.

 

8.Зохигч талууд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр №2023/35 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

8.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ боловч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байх тул хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

8.2.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.-д энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

8.3.Хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Г******* ХХК нь Ч******* дүүрэг дүгээр хороо, байршилтай худалдаа, үйлчилгээний зориулалттай 536,1 м.кв талбайтай барилгын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй байх бөгөөд Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт ...Г******* ХХК-ийн барилгад өнөөдрийн байдлаар С******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ бүртгэгдээгүй байна гэжээ.

8.. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож болох бөгөөд энэ зүйлд заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь хуулийн 2 дугаар зүйлийн 2.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ гэжээ.

8.5.Зохигч талууд түрээсийн гэрээнүүдийг бичгээр байгуулсан байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй талаар хэн аль нь маргаагүй, гэвч гэрээнд заасан түрээслэгчийн зорилгоо биелүүлэхэд нь зориулсан тодорхой хөрөнгө нь Г******* ХХК-ийн хууль ёсны өмчлөлд бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй боловч барилга давхар тус бүр тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан, мөн талбайг оффисийн болон худалдааны зориулалтаар ашиглуулахаар шилжүүлсэн талаар хэн аль нь маргаагүй, түрээсийн төлбөрийг 2023 оны 3 дугаар сарыг хүртлэх хугацаанд төлж байсан талаараа хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч байсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна.

8.6.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хууль зөрчсөн гэж үзэж хүчин төгөлдөр хэлцэлд тооцох боломжгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

9.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

9.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, түрээсийн талбайг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан тул 2023 оны 3 дугаар сарын 30-ний өдрөөс хойших , 5, 6, 7 сарын төлбөр, мөн 2023 оны дугаар сарын 17-ны өдрийг хүртлэх хугацааны түрээсийн төлбөр 68 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 688 000 төгрөг, нийт 72 688 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

9.2.Хариуцагч нь түрээсийн талбайг түрээслэн эзэмшиж, ашиглаж байсан боловч 2023 оны дүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй, түрээсийн гэрээг харилцан тохиролцоод цуцласан, байрыг нь хүлээлгэн өгөх гэсэн боловч нэхэмжлэгч нь анхны байдлаар буцаан авна гэх шалтгаанаар хүлээн аваагүй, түлхүүрийг нь өгөх гэсэн боловч хаягтаа байгаагүй, 2023 оны сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөр болон алдангийг төлөх үүрэггүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

9.3.Зохигч талуудын хооронд байгуулагдсан №2023/35 тоот Түрээсийн гэрээний 2.1-д гэрээний хугацаа нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатай байна, .1-д түрээсийн байрны нэг сарын түрээсийн төлбөр нь 15 000 000 төгрөг бөгөөд НӨАТ багтсан болно гэж заажээ.

9..Хэрэгт авагдсан 2023 оны дүгээр сарын 07-ны өдрийн 23/007-1 тоот Г******* ХХК-ийн С ХХК-нд хүргүүлсэн мэдэгдэлд ...түрээслэгч нь удаа дараалан зөрчиж биелүүлээгүй тул гэрээний.1,.5-д заасныг тус тус баримтлан гэрээг цуцлаж байгааг мөн гэрээг цуцлах болсонтой уялдан түрээслэгчийг гэрээнд заасан үүргийг биелүүлж, шаардлагын дагуу тогтоосон хугацаанд холбогдох арга хэмжээ авч засан сайжруулж, хэвийн эзэмших, ашиглах нөхцөлөөр хүлээлгэн өгөх, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 23/0515-1 тоот шаадлага хүргүүлэх тухай албан бичигт ...түрээсийн гэрээний үүргийг түрээслэгч нь удаа дараалан зөрчиж биелүүлээгүй тул заасан үүргийг биелүүлж тогтоосон хугацаанд шаардлагатай арга хэмжээ авч ажиллах, түрээсийн талбайг гэрээнд заасан нөхцлийн дагуу засвар үйлчилгээг хийж гүйцэтгэн түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч түрээслэгч нь өнөөдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр засвар үйлчилгээг гүйцэтгэсэн, мөн түрээсийн байрыг хүлээлгэн өгөх боломжтой гэсэн боловч түрээсийн байранд хяналт шалгалтыг хийхэд түрээсийн байрны эд зүйлсийг эвдэж сүйтгэж гэмтээсэн, завсар үйлчилгээг бүрэн хийгээгүй, дутуу гэх мэт бодит хохирлыг бий болгосон байна гэжээ.

9.5.Хариуцагч С******* ХХК нь нэхэмжлэгч Г******* ХХК-нд 2023 оны дугаар сарын 17-ны өдөр 01/079 тоот Түлхүүр хүлээлгэж өгөх нь гэсэн албан бичигт ...9 ширхэг түлхүүрийг хүргэлтийн жолоочоор хүлээлгэн өгөв. С******* ХХК нь тухайн түрээсийн байранд 2023 оны 3 дугаар сарын 31-нээс хойш үйл ажиллагаа явуулаагүй болно гэсэн байна.

9.6.Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ 2023 оны дугаар сарын 17-ны өдөр буюу түлхүүрийг хүлээлгэн өгснөөр дуусгавар болсон гэж, хариуцагч нь түрээсийн гэрээг цуцлах болсон талаар мэдэгдсэн 2023 оны сараас дуусгавар болсон гэж маргасан бөгөөд түлхүүрийг хүлээлгэн өгөх гэсэн боловч нэхэмжлэгч нь хаягтаа байхгүй байсан болох нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2023/0905 дугаартай Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2023 оны дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШЗ2023/1186 дугаартай мөн шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нотлогдоно гэсэн.

 

9.7.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг Түрээсийн зүйлийг худалдан борлуулахаар зар тавьсан болох нь 2023 оны дүгээр сарын 05-ны үл хөдлөх эд хөрөнгийн зар, түрээсийн зүйлийг эзэмшиж, ашиглаагүй завсарын ажил хийж байсан болох нь засварын ажлын гэрэл зургууд, Засварын ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогдох бөгөөд гэрээг 2023 оны сарын 01-ний өдрөөс 2023 оны сарын 15-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр байгуулсан гэж тайлбарласан.

 

9.8.Талуудын хооронд байгуулагдсан №2023/35 дугаартай Түрээсийн гэрээний.2-д энэхүү гэрээ дуусгавар болох эсвэл ямар нэгэн шалтгаанаар хугацаанаасаа өмнө цуцласан тохиолдолд түрээслэгч нь 7 хоногийн дотор түрээсийн талбайг цэвэрлэж бүрэн бүтэн хүлээлгэн өгнө,.5-д түрээсийн талбайг гэрээнд заасан хугацаанд болон хугацаанаас өмнө чөлөөлөх тухай талууд 1 сарын өмнө бичгээр мэдэгдэн, нөгөө талдаа хүлээлгэн өгнө гэж заасан бөгөөд 12.1-д талууд нэгэндээ мэдэгдэл, шаардлага, хүсэлтийг бичгээр хийж өгөх бөгөөд хууль ёсны хаягаар хаяглана. Хаягийн өөрчлөлтийг талууд нөгөө талдаа мэдэгдэх үүргийг хүлээнэ гэж харилцан тохиролцжээ.

 

9.9.Мөн Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх, 295 дугаар зүйлийн 295.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж заасан байна.

Хариуцагч нь гэрээг 2023 оны дүгээр сараас цуцлаж, дуусгавар болсон, түрээсийн зүйлийг ашиглаагүй гэсэн боловч гэрээний.2,.5-д заасныг болон хууль зөрчиж, түрээсийн талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул түлхүүрийг нь хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгсдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

9.10.Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5.3-д түрээсийн байр талбайг өөрчлөх, гадна хаяг хийх, зураг төсөл, дизайн төлөвлөгөө болон мэдээллийг Түрээслүүлэгчид танилцуулан зөвшөөрөл авч баталгаажуулсан байна, 5.5-д түрээслэгчийн түрээсийн байр, талбайд хийсэн өөрчлөлт нь гэрээний 5.3-д зааснаар хийгдээгүй байвал түрээслэгч нь түрээслүүлэгчийн шаардсанаар тухайн хийсэн зүйлийг өөрийн зардлаар засварлан тухайн байр,талбайг хэвийн байдалд буцаан оруулах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан мэдэгдэл, гэрч Б.У*******ийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.-д гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж зааснаар түлхүүрийг хүлээлгэн өгөх хүртлэх хугацааны түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй байна.

9.11.Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ,5,6 сар 5 000 000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 30-ний өдөр 7, сар 23 000 000 төгрөг, нийт 68 000 000 төгрөг, алданги 2023 оны дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл /шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл/ 26 хоног 688 000 төгрөг, нийт 72 688 000 төгрөгтийг гаргуулахаар шаардсан боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1.18-д заасан түрээслэгч түрээсийн талбайг гэрээнд заасан нөхцлийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг түрээслүүлэгч шалгах эрхтэй,.1.2-д заасан эрхээ тус тус хэрэгжүүлээгүй байна.

9.12.Иймд хариуцагч нь үйл ажиллагаа явуулаагүй, түрээсийн зүйлийг эзэмшиж ашиглаагүй гэж маргаж байгаа боловч түрээсийн зүйл буюу түрээсийн талбайг нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгөөгүй, гэрээнд заасныг зөрчсөн, түлхүүрийг 2023 оны сарын 17-нд хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт тооцож нэхэмжилсэн 68 000 000 төгрөгний 50 хувь болох 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 50 хувь болох 3 000 000 төгрөгийг алданги 688 000 төгрөгийн хамт хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг 2023 оны дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсанд тооцож, барьцаа 15 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

10.1.Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ 2023 оны дугаар сарын 17-ны өдөр буюу түлхүүрийг хүлээлгэн өгснөөр дуусгавар болсон, хариуцагч нь 2023 оны дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулаагүй, эзэмшиж ашиглаагүй гэх боловч түрээсийн талбайг хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгөхийг шаардсан боловч түлхүүрийг ч өгөөгүй, эзэмших, ашиглах нөхцөл боломжоор хангаагүй гэж маргасан.

10.2.Зохигч талууд түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар 2023 оны дүгээр сард албан тоотоор мэдэгдсэн, уг албан тоотыг хүлээн авсан талаараа маргаагүй боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний.2,.5-д заасныг зөрчиж, түрээсийн зүйлийг 2023 оны дугаар сарын 17-нд хүлээлгэн өгснөөр гэрээг дуусгавар болсон гэж дүгнэсэн тул хариуцагчийн түрээсийн гэрээг 2023 оны дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсанд тооцох сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

11.Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 7.1-д түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож түрээсийн барьцаа болох 15 000 000 төгрөгийн төлбөрийг түрээслүүлэгчид хадгалуулна, 7.3-д гэрээний хугацаа эхлэх болон дуусах өдрөөс өмнө түрээслэгч нь гэрээг цуцласан тохиолдолд түрээсийн барьцааг буцаан олгохгүй гэж харилцан тохиролцжээ.

11.1.Хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн гэрээний барьцаанд 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно гэж тайлбарласан.

11.2.Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/35 дугаартай Түрээсийн гэрээний барьцаанд хариуцагч 15 000 000 төгрөгийг төлөөгүй, уг барьцаанд төлсөн мөнгө нь талуудын хооронд өмнө байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаатай Түрээсийн гэрээний барьцаа төлбөр, уг гэрээ нь хэрэгжээд дуусгавар болсон гэж маргасан.

11.3.Хэрэгт авагдсан хариуцагчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны 05 дугаар сарын 02-нд С******* түрээс барьцаа 3 333 333 төгрөгийг, Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр Д ХХК түрээсийн барьцаа 2022.05.02-нд 3 333 333 төгрөг, Э ХХК-ийн Хаан банкны депозит дансы хуулгаар 2022.05.02-нд түрээс барьцаа 3 333 333 төгрөг ийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

11..Иймд хариуцагчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн барьцаанд мөнгө шилжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан, мөн түрээсийн барьцаанд 2022.5.02-нд С******* ХХК-иас түрээс барьцаанд 3 333 333 төгрөг, Э түрээс барьцаа 3 333 333 төгрөг, Д ХХК түрээс барьцаа 3 333 333 төгрөгийг тус тус төлсөн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс барьцаанд төлсөн 15 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.

11.5.Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

12.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 521 390 төгрөг, хариуцагч С******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23250 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-иас 32750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч С******* ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38 688 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С******* ХХК-ийн нэхэмжлэгч Г******* ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээг 2023 оны дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсанд тооцож, барьцаа 15 000 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 521 390 төгрөг, хариуцагч С******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 23250 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-иас 32750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН