Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 105

 

      Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Буянтогтох, С.Оролмаа /и/ нарын бүрэлдэхүүнтэй  

шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Э.Доржпүрэв,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган

иргэдийн төлөөлөгч Д.Дашдорж,

хохирогч Ц.Батсүх, түүний өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

шүүгдэгч Б.Амарбаясгалан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Бадамгаравын Амарбаясгаланд холбогдох эрүүгийн 201619000787 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын баруун хараа Гонирын 5 дугаар хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял

  1. Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын шүүхийн 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн харгалзсан,
  2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1993 оны 12 сарын 24-ний өдрийн 42 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан,
  3. Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 1 сарын 12-ны өдрийн 13 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан,
  4.  Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 08 сарын 28-ны өдрийн 124 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 05 сарын 08-ны өдөр хорих 423-р ангиас хугацаа дуусч суллагдсан ба 4 удаагийн ял шийтгэлтэй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Бадамгаравын Амарбаясгалан. /Регистрын дугаар:мб70020610/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Амарбаясгалан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын төвд иргэн Ц.Батсүхтэй маргалдаж, улмаар түүний толгойн дагз хэсэгт хүрзээр нэг удаа цохиж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Амарбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлсэн: 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Өгөөж сүмбэр” ХХК-ний бригадаас сумын төв орсон. Сумын төвөөс пиво талх аваад буцаад бригад явах гэж байхад дэлгүүрийн гадаа цагаан өнгийн портер ирсэн байсан. Тухайн машинд С.Энхбат сууж байсан. Бригад хүргээд өгөөч гэж асуухад, миний машин биш эзэн нь дэлгүүр орсон гэж хэлсэн. Би эхнэртэйгээ цуг явж байсан. Бид 2 машины ачаан дээр гараад сууж байхад Ц.Батсүх дэлгүүрээс гарч ирээд хаанахын ямар пизда миний машин дээр суугаад байгаа юм бэ? гээд агсам согтуу тавиад байсан. Ц.Батсүх нь машины ачаан дээр байсан хүрзийг бариад намайг цохих гээд байсан. Би хүрзийг нь булааж авах гэж байгаад цохисон гэсэн мэдүүлэг.

Хохирогч Ц.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлсэн: Тухайн үед би шуудай манжин зараад нэг шил архи авсан. Пүрэвжав, Бэхбат бид 3 хувааж уусан. Дараа нь нэг шуудай манжин зарж нэг шил архи авсан. Би сүүлд авсан архинаас бага зэрэг уусан. Дараа нь манжин зарах гээд дэлгүүр лүү ороод гарч ирэхэд Б.Амарбаясгалан эхнэртэйгээ миний машины ачаан дээр сууж байсан. Тухайн үед би Б.Амарбаясгаланг таньдаггүй учир түүнтэй муудалцсан. Юун хүн машин дээр сууж байна гэж хэлэхэд, Б.Амарбаясгалан бригад хүргүүлэх гэж байгаа юм гэж хэлсэн. Бид 2 хоорондоо маргалдсан. Б.Амарбаясгалан нь хүрз бариад машины ачаан дээр сууж байсан. Хүрз барьсан байсан ч арай би цохино гэж санаагүй. Машиндаа суух гээд эргээд хартал араас хүрзээр цохисон. Тухайн үед би ухаан алдаж унасан. Нэг сэрсэн Г.Болор-Эрдэнэ ахынд ирсэн байсан. Г.Болор-Эрдэнэ ах намайг цусаа угаа, яагаад жаахан хүүхдүүд шиг хоорондоо муудалцаад байгаа юм бэ гэж загнаж байсан. Цусаа гарч уугаасны дараа дахин ухаан алдаж унасан. Нэг сэрсэн гэртээ ирсэн байсан. Болсон зүйлийн талаар би сайн санахгүй байна. Тухайн үед толгойны ард хэсгээс хавдсан байсан. Маргааш өглөө нь толгой өвдөөд, нүд бүрэлзээд, явж  чадахгүй болохоор эмч дуудаж үзүүлсэн чинь хот руу яаралтай очиж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн гэсэн мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 201619000787 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.Батсүх мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 10 сарын 08-ны өдөр өглөө 09 цагийн үед гэртээ байж байхад манай найз С.Энхбат ирээд бид 2 миний Бонго маркийн 42-20 ТӨВ улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй хөдөө талбай руу манжин хураахаар явсан. Тухайн үед С.Энхбат бид тусдаа нэг, нэг хүрзтэй явсан ба бид 2 замдаа дэлгүүрээс 0,5 литрийн ерөөл нэртэй архи авч яваад хөдөө талбай дээр очиж тус архиа хувааж уугаад барагцаагаар 2 шуудай манжин задгайгаар тэвшин дээрээ ачаад сумын төв рүү 11 цагийн орчим хөдөлсөн байхаа. Бид 2 явж байгаад сумын төв рүү орж дэлгүүрээс дахин ерөөл нэртэй 0,5 литрийн архи авч наадмын талбай руу явах гэж байхад замд Пүүжээ ах тааралдаад бид 3 тус архиа хувааж ууж дууссаны дараа Пүүжээ яваад өгсөн. С.Энхбат бид хоёр харих гээд явж байгаад сумын төвийн дэлгүүрийн ойролцоо би машинаа зогсоогоод дэлгүүр орохоор явахад С.Энхбат машинд суугаад үлдсэн. Тэгээд би дэлгүүр орж дэлгүүрийн худалдагчаас манжин авах уу гэж асуухад худалдагч манжин авахгүй гэж хэлэхээр нь би буцаад машин дээрээ очиход миний машины тэвшин дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан. Эрэгтэйг нь Б.Амарбаясгалан гэсэн ба нөгөө эмэгтэй нь түүний эхнэр нь байсан. Би тэр хоёр хүнээс "Яагаад миний машины тэвшин дээр сууж байгаа юм бэ" гэж асууж тодруулахад Б.Амарбаясгалан гэх залуу надад хэлэхдээ "Баруун хараа хүргүүлэх гэсэн юм" гэхээр нь би хүргэж өгч чадахгүй гэж хэлээд маргалдсан. Тухайн үед би Б.Амарбаясгалантай маргаж байгаад би машиныхаа кабинд суух гэж байхад Б.Амарбаясгалан миний толгойн дагз хэсэг рүү нэг удаа хүрзээр цохисон ба түүнээс хойш би юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Г.Болор-Эрдэнэ ахын гэрт нь байсан ба толгой дүүрээд орон гаран байж байгаад гэртээ харьсан байгаа. Тухайн үед гэрт манай охин Б.Оюундарь байсан. Миний биед тэр Б.Амарбаясгалан гэх залуу гэмтэл учруулсан байгаа. Маргаан бол Б.Амарбаясгалан өөрийн эхнэртэйгээ миний машины тэвшин дээр сууж байснаас болсон. Амарбаясгалан миний толгойн дагз хэсэгт нэг удаа төмөр хүрзээр цохисон ба өөр ямар нэгэн байдлаар намайг зодож цохисон асуудал байхгүй байх гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/.

Хохирогч Ц.Батсүх мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: Б.Амарбаясгалан миний толгойн дагз хэсэгт хүрзээр нэг удаа цохисон ба би газар унахдаа нүүрээрээ унасан байгаа. Өөр ямар нэгэн байдлаар Б.Амарбаясгалан намайг зодож цохисон асуудал байхгүй. Би гомдолтой байна. Би Б.Амарбаясгалангаас 6.000.000 /зургаан сая/ төгрөг нэхэмжилж байна  гэсэн мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/.

Гэрч Н.Энхцэцэг мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумаас Улаанбаатар хот руу багш нарын баярыг тэмдэглэхээр ажлынхаа хамт олны хамт явсан ба 2016 оны 10 дугаар сарын 08-ны өглөөний 09 цаг өнгөрч байхад өөрийн нөхөр Ц.Батсүхтэй утсаар ярихад манай нөхөр Ц:Батсүх талбай дээр С.Энхбаттай хамт манжин хураахаар явж байна гэсэн юм. Тэгээд 10 цаг өнгөрөөд дахиад ярихад талбай дээр ирсэн байна, үхэр ороод юу ч үгүй идсэн байна, ганц нэгээр нь манжин түүж байна гэсэн. Тэгээд 13 цагаас хойш утас нь холбогдохоо больсон ба оройн 17 цаг өнгөрч байхад манай охин Б.Оюундарь над руу утсаар ярихдаа "Аав ирсэн. Толгой нь өвдөөд байна гээд унтаж чадахгүй байна. Толгойн ар хэсэг нь хавдартай байна. Хүйтэн жин тавьж өгч байна. Эм өгсөн байгаа" гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 10-р сарын 09-ны өглөөний 08 цагт Ц.Батсүхтэй утсаар ярихад тэрээр "Толгой өвдөөд байна. Утсаар ярьж чадахгүй байна" гэсэн ба тэгэхээр нь би өөрийн охин Б.Оюундарь руу утсаар яриад аавыгаа эмчид үзүүлээрэй гэсэн юм. 11 цаг өнгөрч байхад багийн эмч Энхтуяа манай нөхрийг үзсэн гэсэн ба тэгээд тариа хийж, эм уулгаад хэсэг унтуулж байгаад Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт оройн 18 цагт очиж эмчилгээнд ороод маргааш нь болох 2016-ны 10 дугаар сарын 10-ны өдөр хагалгаанд орсон байгаа. Манай нөхөр Ц.Батсүх тухайн үед танихгүй Ига гэх хүнд зодуулсан гэж байсан ба Г.Болор-Эрдэнэ ахаас утсаар асууж тодруулахад Ига буюу Б.Амарбаясгалантай зодолдсон гэж байсан талаар надад хэлсэн. Тухайн үед Ц.Батсүхийн царай нь цонхийсон цагаан болсон, өөрөө явж чадахгүй, хүнээр түшүүлж явж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 97 дугаар хуудас/.

Гэрч С.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 10 сарын 08-ны өдөр найз Батсүхийн гэрт нь очоод манжин хураах зорилгоор Ц.Батсүхийн бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөө талбай руу явсан. Тухайн үед би нэг хүрз, Ц.Батсүх мөн нэг хүрз аваад явсан ба замдаа бид 2 дэлгүүрээс ерөөл нэртэй 0,5 литрийн архи авч наадмын талбай дээр очих гэж явж байгаад Пүүжээ ахтай таараад бид 3 хамт архи уусан ба архиа ууж дуусаад Пүүжээ ах явсан. Ц.Батсүх бид хоёр тэгээд харих гэж явж байгаад дэлгүүрийн хойно гудамжны үзүүрт Ц.Батсүх машинаа зогсоож, машинаасаа буугаад дэлгүүр рүү явсан. Би машинд жолоочийн хажуу талын суудалд сууж байхад Б.Амарбаясгалан /Ига/ өөрийн эхнэрийн хамт ирээд надад "хөдөө бригад хүргээд өгөөч" гэхээр нь би түүнд хандан "Энэ миний машин биш хүний машин байгаа юм" гээд Б.Амарбаясгалан машины кабины хажууд зогсож байхад Ц.Батсүх ирээд "Юун хүмүүс вэ" гэхэд би түүнд хандан "Энэ хүмүүс бригад хүргээд өгөөч гээд байна" гэхэд Ц.Батсүх наадах  чинь миний машин явахгүй гээд маргалдсан. Тэр хоёр маргах үед Д.Мөнхбаатар ах гарч ирээд зам дөхүүлээд өгөөч гэсэн. Тэгээд Д.Мөнхбаатар ах гэр рүүгээ ороод буцаж гарч ирээд дэлгүүр орсон. Энэ үед Ц.Батсүхийг машины кабинд суух гэж байхад Б.Амарбаясгалан түүний толгойн дагз хэсэгт нэг удаа хүрзээр цохисон байгаа. Тухайн үед би машины кабинд сууж байсан ба тэр хоёр тэгээд жаахан маргалдаж байгаад эвлэрсэн. Маргааш өглөө нь би босоод өглөөний 08 цагийн орчим Ц.Батсүхийн гэрт очиход Ц.Батсүх орон дээрээ хэвтэж байсан ба яасан гэхэд "Б.Амарбаясгалан намайг өчигдөр хүрзээр цохисон" гэж байсан. Ц.Батсүх Б.Амарбаясгалан хоёр хоорондоо маргалдаад хүрзээр цохисон байгаа. Тухайн үед Б.Амарбаясгалан, Ц.Батсүх, Б.Амарбаясгалангийн эхнэр Д.Уртнасан бид дөрөв байсан ба Д.Мөнхбаатар ах дэлгүүр ороод пиво аваад гарч ирсэн. Яг хүрзээр цохих үед Д.Мөнхбаатар ах байгаагүй. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газар миний бие дуудагдахад Б.Амарбаясгалан өөрөө Ц.Батсүхийг хүрзээр цохисон талаар Д.Мөнхбаатар ах бид хоёрт хэлсэн. Мөн тэрээр Улаанбаатар хотруу явж байх замдаа эхнэртэйгээ яриад "Хэргээ хүлээсэн" гэдгээ хэлсэн. Эхнэр нь яах гэж цохисноо хэлж байгаа юм бэ гэснийг Д.Мөнхбаатар ах бид хоёр сонссон гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/.

Гэрч Д.Мөнхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...2016 оны 10-р сарын 08-ны өдөр Улаанбаатар хот явах гээд өдрийн 11-12 цагийн орчим гарахад Бонго маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл манай ахын хашааны гадна зогсож байсан юм. Тэгээд би очоод уулзахад Сүмбэр сумын зүс таньдаг С.Энхбат гэх залуу байж байсан. Би түүнд хандан "Хот орох гэж байгаа юм. Замд дөхүүлээд өгчих боломж байна уу" гэхэд С.Энхбат дөхүүлж өгье гэсэн. Тэгээд байж байхад дэлгүүрийн зүгээс Б.Амарбаясгалан, Ц.Батсүх нар ирсэн. Тэр хоёр нэг нэгнийгээ танихгүй бололтой чи хэн бэ? хаанахынх юм бэ гэх мэт яриад байхаар нь би тэр хоёрыг нэг нэгнийгээ танихгүй юм байна гэж ойлгосон. Би тэгээд эргэж ахын гэр рүү орж цэнэглэж байсан утсаа аваад, дэлгүүр орж 2,5 литрийн боргио нэртэй пиво аваад буцаад машин дээр ирэхэд Б.Амарбаясгалан, Ц.Батсүх нар машины гадна зогсож байсан. Харин С. Энхбат дотор нь сууж байсан. Намайг дэлгүүр рүү ороод гарч ирэх үед Б.Амарбаясгалан, Ц.Батсүх нар зодолдсон юм шиг байна лээ. Болороогийн гэрт нь очоод Б.Амарбаясгалан, Ц.Батсүх хоёр нэг нэгнийгээ танихгүй зодолдож, маргалдсан гээд байх шиг байсан. Яг зодоон болох үед нь би байгаагүй, намайг ирэхэд тэр хоёр хоорондоо эвлэрсэн байсан. С.Энхбат тухайн үед байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

-гэрч Д.Мөнхбаатар дахин мэдүүлсэн: Надад урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл миний санаж байгаагаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны орчим хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Чинзориг бид нарыг Төв аймгийн Цагдаагийн газар дуудахад би өөрийн дүү Галбаатарын хамт Төв аймгийн Цагдаагийн газар очиж хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Чинзоригтой уулзсан. Тэгээд Улаанбаатар хот руу Б.Амарбаясгалан, С.Энхбат нарын хамт буцаж явах замд Б.Амарбаясгалан бид хоёрт хандан:... би "Ц.Батсүхийг хүрзээр та нарыг хараагүй байхад нэг удаа толгой руу нь цохисон юм" гэж хэлсэн бөгөөд энэ үгийг С.Энхбат бид хоёр хоёулаа сонссон байгаа. Мөн тэрээр өөрийн эхнэртэй утсаар ярихдаа "Би цохисон гэдгээ хэлсэн, хэргээ хүлээсэн шүү" гэж хэлэхэд цаанаас нь эхнэр нь "Чи яах гэж тэгж хэлж байгаа юм бэ" гэж байсныг С.Энхбат бид хоёр сонсож байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/.

Гэрч Г.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Ц.Батсүх, С.Энхбат, Д.Мөнхбаатар, Б.Амарбаясгалан түүний эхнэр нар манайд Ц.Батсүхийн машинтай 15-16 цагий орчим ирсэн. Тэгэхэд С.Энхбат, Д.Мөнхбаатар, Ц.Батсүх нар нэлээн халамцуу байсан ба Б.Амарбаясгалан арай эрүүл байсан. Манайд ирээд Ц.Батсүх, Б.Амарбаясгалан хоёр муудалцсан юм ярьж байсан. Ирэхээсээ өмнө Б.Амарбаясгалан над руу залгаад танай хамаатан гэнээ нэг жижигхэн залуу намайг зодох гээд хүрз бариад дайраад байна гэхээр нь би алив наад утсаа өгөөдөх би яриадхая гэж хэлээд Батсүхтэй утсаар яриад чи юу болоод байгаа юм бэ, наад хүн чинь сайн яривал манай хамаатан хүн шүү гэж хэлсэн чинь Ц.Батсүх уучлаарай гээд утсаа салгасан. Тэгээд удалгүй манайд нэг том пиво барьчихсан орж ирэхээр нь би яав та нар гэсэн чинь миний машинд суучихсан байхаар нь уурласан юм гэж хэлэхээр нь чи наад мөрөөрөө явж байгаа хүнээ явуулчихгүй гэж хэлсэн чинь уучлаарай гээд өөрсдөө хоорондоо гар барьсан. Ц.Батсүхийн зүүн талын хацар дээр бага зэрэг шалбараад цус гараад хатчихсан байснаас өөр ил харагдах ямар нэг шарх сорви мэдэгдээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

-гэрч Г.Болор-Эрдэнэ дахин мэдүүлэхдээ: Би сумын хэсгийн төлөөлөгчид тайлбар өгөх гээд очиход Б.Амарбаясгалан, Д.Уртнасан нар зогсож байсан бөгөөд тэрээр надад "би Батсүхийг хүрзээр цохиогүй санагдаад байхын, би түүнийг хүрзээр цохисон юм байлгүйдээ" гэж надад хэлсэн байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 109 дүгээр хуудас/.

Гэрч Г.Энхтуяа мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: Би урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл 2016 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 11 цагийн орчим манай эмнэлгийн жолооч Ч.Анхтүвшин над руу яриад "Ц.Батсүх хүнд зодуулсан гэнээ. Та ирээд үзээд өгөөч" гэж хэлээд намайг өөрөө ирж гэрээс авсан. Ц.Батсүхийн гэрт нь очиход тэр орон дээрээ хэвтсэн, толгой өвдөөд байна гээд зовууртай байсан. Тэгээд би эмнэлгээс П.Отгонбилэг сувилагчийг дуудаад өвчин намдаах эм өгч, тариа тарьж, тархины хаван буулгах шингэн хийж өгсөн байгаа. Тэгээд Ц.Батсүхийг Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэг рүү Ч.Анхтүвшин авч явсан гэсэн. Би урьд өмнө өгсөн мэдүүлэгтээ өдрийг нь андуураад хэлсэн байсан. Харин эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагын хуудсыг харахад 2016 оны 10-р сарын 09-ны өдөр Ц.Батсүхийг гэрт нь очиж үзсэн байсан. Түргэн тусламжийн дуудлагын хуудсыг би одоо хуулбарлан өгье. Ц.Батсүхийг очиж үзэхэд түүний биед ил харагдах шарх сорви байгаагүй бөгөөд толгойн ар дагз хэсэгт нэлээд өвдөлттэй, дагз хэсгийн үс зэрэг нь хатсан цус болсон байсан. Түүний нүүр хэсэгт зулгарсан зүйл байгаагүй ба битүү гэмтэл гэсэн онош тавьсан байгаа. Ц.Батсүх намайг хүн хүрзээр цохисон гэсэн. Ц.Батсүхийн охин болон Ч.Анхтүвшин нар Ц.Батсүхийг хүн хүрзээр цохисон гэж байна лээ гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн хх-ийн 98 дугаар хуудас/.

Гэрч Ч.Анхтүвшин мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2016 оны 10 дугаар сарын 09-ны өдөр болох ням гаригт гэртээ амарч байхад Ц.Батсүхийн эхнэр Энхцэцэг надруу утсаар яриад "Чи манайд очоод Ц.Батсүхийг эмчид үзүүлээд өгөөч, цаадах чинь гэртээ хэвтээд босож чадахгүй байна" гэхээр нь би Ц.Батсүхийн гэрт нь 10 цаг өнгөрч байхад очсон. Ц.Батсүх гэртээ орон дээрээ хэвтэж байсан ба би түүнээс юу болсон талаар асууж тодруулахад тэрээр "Би босож чадахгүй байна. Миний толгой руу өчигдөр нэг хүн хүрзээр цохичихсон юм" гэсэн. Тэхлээр нь би Г.Энхтуяа эмч, сувилагч П.Отгонбилэг нарыг Ц.Батсүхийн гэрт нь авчирсан. Түүний биеийг үзүүлэн, эм өгүүлж, тариа хийлгээд би Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед Ц.Батсүхын зүүн хацар нь жаахан шалбарсан байсан ба толгойн дагз хэсэгт би гараараа дарж үзэхэд хонхойсон байсан. Тухайн үед Ц.Батсүхийн охин Б.Оюундарь надад өчигдөр аавын толгойн дагз хэсэг хавдартай байсан гэж хэлсэн. Ц.Батсүх надад нэг хүн хүрзээр толгой руу цохисон гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/.

Гэрч П.Отгонбилэг мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2016 оны 10 дугаар сарын 09-ны өдөр болох амралтын өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байж байхад өдрийн 11 цагийн орчим Г.Энхтуяа эмч над руу залгаад "Би айлд хүн үзэж байна. Чи тариануудаа аваад хүрч ирээд эмчилгээ хийх хэрэгтэй байна" гэсэн. Удалгүй жолооч Ч.Анхтүвшин ирээд намайг Ц.Батсүхийн гэрт авчирсан юм. Тухайн үед Ц.Батсүх орон дээрээ хэвтчихсэн, толгой нь их өвдөлттэй байна гээд нүдээ нээж чадахгүй байна гээд байсан. Тэгээд би Г.Энхтуяа эмчийн бичсэн эмчилгээний дагуу тариа хийж, эм өгсөн. Эмчилгээ хийгээд Г.Энхтуяа эмч бид хоёр ажил руугаа явсан. Ц.Батсүхийг Ч.Анхтүвшин аваад Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан байгаа. Тухайн үед Ц.Батсүхийн толгой нь маш их өвдөлттэй, явж чадахгүй байна гээд байсан. Ц.Батсүх тухайн үед нэг хүн намайг толгойн ар хэсэгт хүрзээр цохисон гэж байсан. Яг хэн гэдэг хүнд зодуулснаа бол хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/.

Насанд хүрээгүй гэрч Б.Оюундарь мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Намайг гэрт байж байхад ээж над руу утсаар яриад "Аав чинь манжин хураахаар явсан байгаа" гэсэн. Өдөр 13 цагийн орчим гэртээ байж байхад ээж над руу залгаад "Аавын чинь утас холбогдохгүй байна" гэсэн. Тэр өдөр амралтын өдөр байсан тул би хичээлдээ яваагүй, гэрийнхээ цонхны тавцан дээр дуу сонсоод сууж байтал аав машинтайгаа 16 цаг 30 минутын орчимд ирсэн. Би гадаа хашааны хаалга онгойлгож өгөхөд аав машинтайгаа орж ирсэн байсан. Аав машинаасаа буугаад явахаар толгой өвдөөд байна гэхээр нь би аавыг түшиж гэртээ оруулж орон дээр хэвтүүлсэн. Аав надаас толгой өвдөөд байна, толгойны эм байна уу гэсэн. Би толгойны цитромон нэртэй эмийг 2 давхарлаж өгсөн. Тэгээд аав хэсэг унтаж байгаад дахин сэрээд толгойны эм байна уу гээд дахин цитромон уусан. Тэгээд толгой өвдөөд байна гээд унтаж чадахгүй байхаар нь би аавын толгойн дагз хэсгийг нь барихад хавдсан байсан. Аав тухайн үед хойд дагз хэсгээрээ унтаж чадахгүй нэг боп хажуу тийшээ хараад, нэг бол доошоо харж хэвтээд байсан. Тэгэхээр нь би аавын толгойн дагз хэсэгт нь хүйтэн жин тавьж өгсөн. Мөн толгойн дагз хэсэгт цус болсон байсан. Оройн 17 цагийн орчим би ээж рүү утсаар яриад "Аав ирсэн. Аавын толгойн дагз хэсэг нь хавдартай толгой нь өвдөөд унтаж чадахгүй байгаад байна. Хүйтэн жин тавиад, эм өглөө" гэсэн. Манай аав тэгээд толгой нь өвдөөд байна гээд байхаар нь би шөнийн 23 цаг өнгөрөөд унтсан. Өглөө 09 цаг өнгөрөөж сэрээд би эмнэлгийн жолооч Ч.Анхтүвшин ах руу яриад эмч дуудаад өгөөч, аавын толгой нь өвдөөд байна гэхэд 11 цагийн орчим Г.Энхтуяа эмчтэй хамт ирээд аавыг үзсэн. Г.Энхтуяа эмч аавд эм өгч, тариа хийлгэсэн. Г.Энхтуяа эмч аавыг Улаанбаатар хотод эмнэлэгт очиж үзүүл гэсэн бөгөөд Ч.Анхтүвшин ах аавыг Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Аав гэртээ ирэхдээ толгой нь өвдөөд байна гээд юм ярихгүй байсан. Харин маргааш нь Г.Энхтуяа эмч ирэхийн өмнө толгой руугаа хүнд цохиулсан гэж байсан. Аавын толгойн дагз хэсэг нь хавдсан, мөн тэр хэсэгт цус болоод хатсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/.

Шинжээч И.Ганболор мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Уг гэмтэл нь хүрзээр толгойн дагз хэсэгт цохих үед үүсэх боломжтой ба харин хүрз булаацалдан татах үед толгойн дагз  хэсэгт цохигдох үед үүсэх боломжгүй. Тухайн гэмтэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилтын улмаас үүснэ. Хүрз татах үед хохирогч уг гэмтлийг өөрөө авах боломжгүй.  Дээрх гэмтлийг авсан хүн алхаж, гишгэж болон тээврийн хэрэгсэл жолоодож явах боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүний биеийн онцлогоос хамааран харилцан адилгүй хугацаанд явах, гишгэх, тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой гэсэн мэдүүлэг /хх-ийн 111/

Шүүх эмнэлгийн шинжээч эмч И.Ганболорын үзлэг хийсэн №542 тоот дүгнэлт:

1. Ц.Батсүхийн биед дагз ясны хугарал, хатуу хальсан дээрхи цус хуралт,
голын бүрдэл зүүн тийш шилжсэн дархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д эааснаар эрүүл
мэнд, хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд
зэрэгт хамаарна.

4.    Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар эмчилгээний үр дүнгээс
хамаарна. /хх-ийн 40 дүгээр хуудас/.

Сэжигтэнээр Б.Амарбаясгалан мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Тус машинд С.Энхбат гэх зүс таньдаг залуу явж байхаар нь би түүн  дээр очоод "Эхнэр бид хоёрыг хөдөө хүргээд өгөөч" гэхэд С.Энхбат "Би хөдөө явж өгч чадахгүй" гэсэн. Тэгээд байж байхад Ц.Батсүх согтуу ирээд надад "Чи яахаараа миний машинаар хүргүүлдэг юм. Чи хаанахын хүн юм бэ? пицда, лалар гээд хараагаад байхаар би түүнд хандан "Чи согтуу байна. Би чамтай юм ярихгүй" гэхэд Ц.Батсүх машины тэвшин дээр байсан хүрзийг аваад намайг цохих гээд дайрсан. Би тэр хүрзийг нь булааж аваад түүний толгой хэсэгт нь нэг удаа цохисон юм. Бид хоёр өөр ямар нэгэн байдлаар зодолдоогүй. Тухайн үед С.Энхбат, манай эхнэр Д.Уртнасан Ц.Батсүх бид дөрөв байсан. Би 1 лааз л пиво уусан. Харин Ц.Батсүх нилээд согтуу байсан. Би Ц.Батсүхийн толгой хэсэгт нь 1 удаа хүрзний төмрөөр нь цохисон. Өөр ямар нэгэн байдлаар зодож цохисон асуудал байхгүй. Намайг цохих үед тус хүрзний иш нь хугарсан байгаа. Би Ц.Батсүхийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

БУСАД БАРИМТ СЭЛТ:

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2-3/,

-2016 оны 12 сарын 15-ны өдрийн хураан авах тогтоол /хх-22-24/,

-2016 оны 12 сарын 15-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 24/,

-2016 оны 11 сарын 18-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын магадалгаа /хх-ийн 43/

-2017 оны 01 сарын 25-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 92-95/

-шүүгдэгч Б.Амарбаясгалангийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад

-"Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын шүүхийн 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн харгалзсан,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1993 оны 12 сарын 24-ний өдрийн 42 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан,

-Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 1 сарын 12-ны өдрийн 13 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 08 сарын 28-ны өдрийн 124 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 05 сарын 08-ны өдөр хорих 423-р ангиас хугацаа дуусч суллагдсан ба 4 удаагийн ял шийтгэлтэй" гэх лавлагаа /хх-ийн 56-57/,

     -шүүгдэгч Б.Амарбаясгалангийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр /хх-ийн 50-51/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 52-54/ байцаасан тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

   Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Амарбаясгалан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын төвд иргэн Ц.Батсүхтэй “дэлгүүрээс гараад иртэл Б.Амарбаясгалан эхнэр Д.Уртнасангийн хамт миний портер маркийн машины тэвшин дээр гараад суучихсан Баруун хараа хүргүүлэх гэсэн юм гэхээр нь би хүргэж өгч чадахгүй гэсний улмаас” маргалдаж, улмаар түүний толгойн дагз хэсэгт хүрзээр нэг удаа цохиж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Ц.Батсүхийн  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, /хх-ийн 96 дугаар хуудас/, гэрч Н.Энхцэцэг мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 97 дугаар хуудас/, гэрч С.Энхбат мөрдөн байцаалтад өгсөн:  Би машинд жолоочийн хажуу талын суудалд сууж байхад Б.Амарбаясгалан /Ига/ өөрийн эхнэрийн хамт ирээд надад  "хөдөө бригад хүргээд өгөөч" гэхээр нь би түүнд хандан "Энэ миний машин биш хүний машин байгаа юм" гэсэн. Тэгээд Б.Амарбаясгалан машины кабины хажууд зогсож байхад Ц.Батсүх ирээд "Юун хүмүүс вэ" гэхэд би түүнд хандан "Энэ хүмүүс бригад хүргээд өгөөч гээд байна" гэсэн. Харин Ц.Батсүх наад машин чинь миний машин явахгүй гээд маргалдсан. Тэр хоёр маргах үед Д.Мөнхбаатар ах гарч ирээд зам дөхүүлээд өгөөч гэсэн. Тэгээд Д.Мөнхбаатар ах гэр рүү орж, буцаж гарч ирээд дэлгүүр орсон. Энэ үед Ц.Батсүхийг машины кабинд суух гэж байхад Б.Амарбаясгалан түүний толгойн дагз хэсэгт нэг удаа хүрзээр цохисон ..."Б.Амарбаясгалан намайг өчигдөр хүрзээр цохисон" гэж байсан. Тухайн үед Б.Амарбаясгалан,Ц. Батсүх, Б.Амарбаясгалангийн эхнэр Д.Уртнасан бид дөрөв байсан ба Д.Мөнхбаатар ах дэлгүүр ороод пиво аваад гарч ирсэн. Яг хүрзээр цохих үед Д.Мөнхбаатар ах байгаагүй. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газар миний бие дуудагдахад Б.Амарбаясгалан өөрөө Ц.Батсүхийг хүрзээр цохисон талаар Д.Мөнхбаатар ах бид хоёрт хэлсэн. Мөн тэрээр Улаанбаатар хотруу явж байх замдаа эхнэртэйгээ яриад "Хэргээ хүлээсэн" гэдгээ хэлсэн. Харин эхнэр нь яах гэж цохисноо хэлж байгаа юм бэ гэснийг Д.Мөнхбаатар ах бид хоёр сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Д.Мөнхбаатар мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 25-ны орчим хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Чинзориг бид нарыг Төв аймгийн Цагдаагийн газар дуудахад би өөрийн дүү Галбаатарын хамт Төв аймгийн Цагдаагийн газар очиж хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Чинзоригтой уулзсан. Тэгээд Улаанбаатар хотруу Б.Амарбаясгалан, С.Энхбат нарын хамт буцаж явах замд Б.Амарбаясгалан бид хоёрт хандан би "Ц.Батсүхийг та нарыг хараагүй байхад нэг удаа толгой руу нь хүрзээр цохисон юм" гэж хэлсэн. Энэ үгийг С.Энхбат бид хоёр хоёулаа сонссон байгаа. Мөн тэрээр өөрийн эхнэртэй утсаар ярихдаа "Би цохисон гэдгээ хэлсэн, хэргээ хүлээсэн шүү" гэж хэлэхэд цаанаас нь эхнэр нь "Чи яах гэж тэгж хэлж байгаа юм бэ" гэж байсныг С.Энхбат бид хоёр мөн сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Г.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтад өсөн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Г.Болор-Эрдэнэ дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 109 дүгээр хуудас/, гэрч Г.Энхтуяа мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн хх-ийн 98 дугаар хуудас/, гэрч Ч.Анхтүвшин мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/, гэрч П.Отгонбилэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Оюундарь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/, Шинжээч И.Ганболор мөрдөн байцаалтад өгсөн:  Уг гэмтэл нь хүрзээр толгойн дагз хэсэгт цохих үед үүсэх боломжтой ба харин хүрз булаацалдан татах үед толгойн дагз  хэсэгт цохигдох үед үүсэх боломжгүй. Тухайн гэмтэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилтын улмаас үүснэ. Хүрз татах үед хохирогч уг гэмтлийг өөрөө авах боломжгүй.  Дээрх гэмтлийг авсан хүн алхаж, гишгэж болон тээврийн хэрэгсэл жолоодож явах боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүний биеийн онцлогоос хамааран харилцан адилгүй хугацаанд явах, гишгэх, тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой гэсэн мэдүүлэг /хх-ийн 111/, Шүүх эмнэлгийн шинжээч эмч И.Ганболорын үзлэг хийсэн №542 тоот дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2-3/, 2016 оны 12 сарын 15-ны өдийн хураан авах тогтоол /хх-22-24/, 2016 оны 12 сарын 15-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 24/, 2016 оны 11 сарын 18-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын магадалгаа /хх-ийн 43/, 2017 оны 01 сарын 25-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 92-95/, шүүгдэгч Б.Амарбаясгалан мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Амарбаясгаланд холбогдох хэргийн зүйчлэл зөв, шүүхээс “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч Б.Амарбаясгалангийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

 

          Шүүгдэгч Б.Амарбаясгалан нь нийт 4 удаагийн ял шийтгүүлснээс сүүлд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 08 сарын 02-ны өдрийн 124 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 05 сарын 08-ны өдөр хорих 423-р ангиас хугацаа дуусч суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн дотор дахин гэмт хэрэг шинээр үйлдээгүй ялгүй болсон байна.

 

         Шүүгдэгч нь уг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй учир хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлгүй байна.

 

         Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүмжлэлдээ:  2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ц.Батсүхийг хүрзээр цохисон гэдэг нь эргэлзээтэй байна. Хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдохгүй байна. Энэ хэрэгт нотлогдвол зохих зүйлүүд тогтоогдоогүй. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг нь хүлээлгэх гэж их оролдсоны эцэст хэргийг хүлээлгэсэн. Хохирогч нь машин дээр байсан хүрзийг аваад Б.Амарбаясгалан руу агсам тавьж дайрсан байдаг. Тухайн үед ямар үйлдэл болсон нь тогтоогдохгүй байна. Хохирогч газар унасан эсэхээ сайн мэддэггүй. Мөрдөн байцаагч өөрөө шалгах ёстой байхад улсын яллагч хэрэг болсон газар очиж гэрчүүдээс байцаалт авсан байна. Гэрч С.Энхбат нь Б.Амарбаясгаланг хүрзээр цохьсон гэдгийг хараагүй гэж мэдүүлэг өгсөн. Хохирогч ухаан алдсан гэж хэлээд байна. Гэрчүүд хохирогчийг ухаан алдсан гэж хэлдэггүй. Ц.Батсүх нь Г.Болор-Эрдэнийд очоод дахин пиво уусан байдаг. Тухайн үед хохирогч нь өөрийн буруугаа хүлээгээд Б.Амарбаясгалангаас уучлалт гуйсан байдаг. Хохирогчийн яаж гэртээ очсон зам мөрийг шалгасан зүйл огт байхгүй. Тухайн гэмтлийг авснаас хойш машин бариад явж болох, хүнтэй ярилцах чадвартай эсэх талаар тогтоогоогүй. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз нь мөн эсэх нь эргэлзээтэй байна. Эд мөрийн баримтыг тогтоож чадаагүй байна. Машины ачаан дээр С.Энхбат гэдэг хүний хүрз байсан гэж хэлээд байна. Энхбат гэдэг хүний хүрз аль нь гэдгийг тогтоох шаардлагатай.  Хүрзний ишээр цохисон юмуу?, үзүүрээр нь цохисон уу? гэдэг нь эргэлзээтэй байна. Хүрзийг булааж авсан гэдгийг шүүгдэгч хэлдэг. Б.Амарбаясгалан нь хүрзээр хүн цохих гээд ирэхэд хүрзийг нь булааж авах гэж байгаад цохисон үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байна. Б.Амарбаясгаланг машины ачаан дээр гарсан, гараагүй гэдгийг нарийвчлан тогтоогүй. Ц.Батсүх нь Б.Амарбаясгаланг хүрзээр цохих гээд байгаа талаар гэрч Г.Болор-Эрдэнэд утсаар залгаж хэлэхэд, Г.Болор-Эрдэнэ нь Ц.Батсүхтэй утсаар ярьж загнасан байдаг. Г.Болор-Эрдэнэ нь энэ талаар гэрчээр байцаалт өгөхдөө хэлсэн. Аргагүй хамгаалалт хийсэн үү?, болгоомжгүй байдлаас толгой руу нь цохисон уу? гэдгийг тогтоох хэрэгтэй. Хүний хувь заяаг гэрчийн бүрхэг мэдүүлгээр шийдэж болохгүй. Ц.Батсүхийг хүрзний аль хэсгээр цохьсон эсэх, энэ хүрзээр цохьсон эсэх, тухайн үед хүрз ишнээсээ салсан эсэх талаар тодруулах шаардлагатай. Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

            Учир нь: Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актыг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай шинжээч гаргасан, мөн 2017 оны 01 сарын 26-ны өдөр шинжээч эмч И.Ганболорын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 111/, шүүгдэгчийн өмгөөлөгч эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хүрз нь тухайн гэмт хэргийн эд мөрийн баримт мөн эсэх нь эргэлзээтэй гэдэг боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Батсүх: Энэ миний хүрз, ачаан дээр 2 хүрз байсан. Нэг нь С.Энхбатын унинан иштэй хүрз байсан. Миний хүрз бургасан иштэй. Хүрзний төмөртэй хэсгээр цохисон. Хүрзний иш нь талыг сольж хийсэн байна. Иш нь өмнө цуурсан байсан гэх мэдүүлгээр хохирогч эд мөрийн баримтыг шууд заан мэдүүлсэн нь хохирогчийг цохисон хүрз болох нь тогтоогдож байна. Мөн дээрх эд мөрийн баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хураан, авч эд мөрийн баримтаар тооцон бэхжүүлсэн байна. Гэрч Д.Мөнхбаатар дахин мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Төв аймгийн Цагдаагийн газар очиж хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Чинзоригтой уулзсан. Тэгээд Улаанбаатар хотруу Б.Амарбаясгалан, С.Энхбат нарын хамт буцаж явах замд Б.Амарбаясгалан бид хоёрт хандан би "Ц.Батсүхийг та нарыг хараагүй байхад нэг удаа толгой руу нь хүрзээр цохисон юм" гэж хэлсэн үгийг С.Энхбат бид хоёр хоёулаа сонссон. Мөн тэрээр өөрийн эхнэртэй утсаар ярихдаа "Би цохисон гэдгээ хэлсэн, хэргээ хүлээсэн шүү" гэж хэлэхэд цаанаас нь эхнэр /Д. Уртнасан/ нь "Чи яах гэж тэгж хэлж байгаа юм бэ" гэж байсныг С.Энхбат бид хоёр сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 33/, гэрч С.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Ц.Батсүх бид хоёр харих гэж явж байгаад дэлгүүрийн хойно гудамжны үзүүрт Ц.Батсүх машинаа зогсоож буугаад дэлгүүр рүү явсан. Би машинд жолоочийн хажуу талын суудалд сууж байхад Б.Амарбаясгалан /Ига/ өөрийн эхнэрийн хамт ирээд надад хандан “ хөдөө бригад хүргээд өгөөч” гэхээр нь би түүнд “ Энэ миний машин биш хүний машин байгаа юм” гэсэн. Б.Амарбаясгалан машины кабины хажууд зогсож байхад Ц.Батсүх ирээд “ юун хүмүүс вэ?” гэхээр нь би түүнд хандан “Энэ хүмүүс бригад хүргээд өгөөч гээд байна” гэсэн. Ц.Батсүх наад машин чинь миний машин явахгүй гээд маргалдсан. Тэр хоёр маргах үед Ц.Батсүхийг машины кабинд суух гэж байхад Б.Амарбаясгалан түүний толгойн дагз хэсэгт нэг удаа хүрзээр цохисон. Тухайн үед би машины кабинд сууж байсан. Тэр хоёр жаахан маргалдаж байгаад эвлэрсэн. Маргааш өглөө нь 08 цагийн орчим Ц.Батсүхийн гэрт очиход Ц.Батсүх орон дээрээ хэвтэж байсан. Яасан гэхэд " Б.Амарбаясгалан намайг өчигдөр хүрзээр цохисон" гэсэн. Ц.Батсүхийг Б.Амарбаясгалан маргалдах үед хүрзээр цохисон. Тухайн үед Б.Амарбаясгалан, Ц.Батсүх, Б.Амарбаясгалангийн эхнэр Д.Уртнасан бид дөрөв байсан ба Д.Мөнхбаатар ах дэлгүүр ороод пиво аваад гарч ирсэн. Хүрзээр цохих үед Д.Мөнхбаатар ах байгаагүй. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газар миний бие дуудагдахад Б.Амарбаясгалан өөрөө Ц.Батсүхийг хүрзээр цохисон талаар Д.Мөнхбаатар ах бид хоёрт хэлсэн. Мөн Улаанбаатар хотруу явж байх замдаа эхнэртэйгээ яриад "Хэргээ хүлээсэн" гэдгээ хэлсэн. Эхнэр нь яах гэж цохисноо хэлж байгаа юм бэ гэснийг Д.Мөнхбаатар ах бид хоёр сонссон гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 79 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэн цуглуулсан хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүмжлэлийн шатанд тавьсан саналууд үгүйсгэгдэж байна. Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж нотлон тодруулсан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

            Хохирлын талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Батсүх нь эм тарианы зардал 1349004 төгрөг, шатахууны зардал 423800 төгрөг болон бусад зардал 82600 төгрөг буюу нийт 1855404 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас:

           шүүгдэгч Б.Амарбаясгалан 350 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Нотлох баримтын шаардлага хангасан 1505404 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Ц.Батсүхэд олгох, харин нотлох баримтын шаардлага хангаагүй худалдаа хөгжлийн банк гэх баримттай нийт 72800 /хх-ийн 81/ төгрөгийг хохирлоос хасаж тооцох нь зүйтэй байна. 

 

Эд мөрийн баримтын талаар:

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолоор Б.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдэх үйлдээ ашигласан 92.5 см урттай модон иштэй төмөр хүрз 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах,

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Амарбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр төлөгдөөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

                                                                                                                                                                                                                                                                                    

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Боржигон овогтой Бадамгаравын Амарбаясгаланг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарбаясгаланг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Амарбаясгаланд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ялтан Б.Амарбаясгаланд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Батсүхэд нэхэмжлэлийн шаардлага болох 1505404 төгрөгийг шүүгдэгч Б. Амарбаясгалангаас гаргуулан хохирогч Ц.Батсүхэд олгох, цаашид хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эд мөрийн баримтаар тооцож хураан авсан 92,5 см урттай модон иштэй төмөр хүрз 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Амарбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Амарбаясгаланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.МӨНХТУЯА

 

                                                   ШҮҮГЧИД                                    Д.БУЯНТОГТОХ

 

                                                                                                            С.ОРОЛМАА