Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/01976

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2024/01976 Улаанбаатар хот

 

Зохигчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.С*******д холбогдох зээлийн гэрэний үүрэгт 598,894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч П.С******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 598,894 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20** оны ** дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 20** оны ** дугаар сарын 25-ны өдөр 298,894 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,497 төгрөгийн тал хувь болох 9,248.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч П.С*******гаас тус бүр 9,248.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД