| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/02043/И |
| Дугаар | 183/ШШ2024/01966 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2024/01966
2024 оны 05 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2024/02161 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,966,311.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Г.О******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,966,311.35 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 492,000 төгрөг, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 492,000 төгрөг, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 492,000 төгрөг, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 492,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,411 төгрөгийн тал хувь болох 23,205.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч Г.О*******гаас тус бүр 23,205.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД