| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00598/И |
| Дугаар | 131/ШШ2024/00641 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2024/00641
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би,
Нэхэмжлэгч: овогт *******ын *******,
Хариуцагч: ******* овогт *******гийн *******,
Хариуцагч: ******* овогт *******ын******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 21,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.*******, нар нь 2023 онд 23,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, сарын хүүгээ өгч байсан. 2023 оны 11 дүгээр сараас зээлээ төлөөгүй.
...Иймд үндсэн зээл 12,000,000 төгрөг, 2023 оны 11,12 сар, 2024 оны 01,02,3,4,5,6 сарын хүү нийт 9,600,000 төгрөг, нийт 21,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгч Л.******* болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Л.******* нь зээлийн гэрээний үүргийн нийт 21,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэг сарын хүү буюу 1,200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.*******, нар үлдэгдэл 20,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Л.*******, нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн 21,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн БХ-18 дугаар итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр Л.*******г томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон.
Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.******* нь зээлийн гэрээний үүргийн нийт 21,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэг сарын хүү буюу 1,200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.*******, нар үлдэгдэл 20,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигч талуудын 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Л.*******, нар нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,950 төгрөгийн тал хувь болох 133,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 133,475 төгрөг, хариуцагч Л.*******, нараас 129,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.******* нь зээлийн гэрээний үүргийн нийт 21,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэг сарын хүү буюу 1,200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.*******, нар үлдэгдэл 20,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,950 төгрөгийн тал хувь болох 133,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 133,475 төгрөг, хариуцагч Л.*******, нараас 129,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА