Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ДШМ/44

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

2018        12            05                                             2018/ДШМ/44

 

Б.Т, Б.Снарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: П.Итгэл,

Шүүгдэгч: Б.Сүхбат,

Шүүгдэгч Б.Б.Т гийн өмгөөлөгч: Б.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Б.Манлайбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолтой Б.Т, Б.Снарт холбогдох 1838004600322 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Сшүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Бийн С…. оны …. дүгээр сарын …-ны өдөр төрсөн, ….. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............../.

Монгол Улсын иргэн, Хар дархад овогт Бгийн Б.Т , …. оны . дугаар сарын ….-ний өдөр төрсөн, ... настай эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........../.

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутагт иргэн Б.Б.Т г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б.Т  нь 2018 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутагт иргэн Б.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шарнууд овогт Буяннэмэхийн Сүхбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд, Хар дархад овогт Бямбасүрэнгийн Б.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбасүрэнгийн Б.Т г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Буяннэмэхийн Сүхбатыг таван зуун хорин /520/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б.Т  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Саас 2 230 584 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.Б.Т д, шүүгдэгч Б.Б.Т гөөс 608 250 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.Сүхбатад олгож, шүүгдэгч Б.Б.Т  нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Сүхбатаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн 1838004600322 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.СБ.Б.Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Сүхбат давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү гэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний эхнэр Х.Лхагвасүрэн нь бие давхар, ганц гэрээрээ өвөлжиж байгаа. Ам бүл 2, өөрсдөө малаа маллаж амьдардаг зэрэг амьдралын нөхцөл байдлыг харгалзан ялыг өөрчилж торгох ялаар сольж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчийн хохирлыг тухайн үедээ барагдуулах гэтэл 10 000 000 төгрөг өгөх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлсэн. Одоо хохирогчийг хохиролгүй болгоно гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутагт иргэн Б.Б.Т г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б.Т  нь 2018 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутагт иргэн Б.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.Б.Т , Б.С, гэрч Г.Нямбат, А.Батболд нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 325, 2018 оны 7 дугаар сарын 27-ны 361, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 394, дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Б.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.С болон түүний өмгөөлөгч Б.Батдорж нарын “...эхнэр Х.Лхагвасүрэн нь бие давхар, манайх ганц гэрээрээ өвөлжиж байгаа ам бүл 2 өөрсдөө малаа хариулж амьдардаг зэрэг амьдралын нөхцөл байдлыг харгалзан ялыг өөрчилж торгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь сонгох санкцтай гэмт хэрэг үйлдсэн этгээдэд чухам аль төрлийн ялыг хэдий хэр хэмжээгээр оногдуулах нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд Б.Сын тухайд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид төлж барагдуулаагүй байх тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С түүний өмгөөлөгч Б.Батдорж нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

        ШҮҮГЧИД                                                                       Т.ГАНБАТ

                                                                                                   Н.БАЯРХҮҮ