Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 121/ШШ2023/0033

 

 

2023 оны 12 сарын 08-ны өдөр            Дугаар 121/ШШ2023/0033                                  Арвайхээр сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *****ын *****,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ***** /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар ****/,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *****,         

            Гуравдагч этгээд: *****, ***** нарын хоорондын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.***** нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *****, ***** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.

2. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээгээр Монгол улсын иргэн ***** овгийн *****н ***** /*****/ нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг, *****29 дүгээр гудамжны 15а тоот хаягт байршилтай ***** нэгж талбарын дугаартай 395 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-***** дугаарт бүртгэж, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээгээр Монгол улсын иргэн ***** овгийн *****ийн ***** /*****/ нь Өвөрхангай аймгийн Уянга сумын *** дугаар баг, *****29 дүгээр гудамжны 14 тоот хаягт байршилтай ***** нэгж талбарын дугаартай 474 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-***** дугаарт бүртгэж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус гэрчилгээ олгожээ.

3. Нэхэмжлэгч Т.*****гаас дээрх *****, ***** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд нь хууль бус гэж үзэж Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасныг тус хэлтэс хүлээж аваад 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 489 дугаар албан бичгээр “... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Энэ хуулийн 12.3-т зааснаас бусад мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй олгоно” гэж, мөн хуулийн 12.6-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 21.2-т заасны дагуу тогтооно” гэж” тус тус заасны дагуу иргэн Т.***** таны өмчлөлд бүртгэлтэй газар биш байх тул танд энэхүү бүртгэлийн талаар мэдээлэл, нотлох баримт, тайлбар гарган өгөх боломжгүй байна” гэсэн хариуг өгчээ.

4. Нэхэмжлэгч Т.***** нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Улсын бүртгэгч *****ын хууль зөрчиж хийсэн бүртгэлтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Өвөрхангай аймаг дахь Улсын Бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан боловч асуудлыг шалгахаас татгалзаж байгаа тул Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсээс хууль бусаар *****д олгосон *****, ***** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү ... Намайг мэдээгүй байхад ийм зүйл болсон байсан. 2017 онд тус газрыг авч байсан. 2022 онд Улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Тэр бүртгүүлэх үед би хөдөө мал дээр байсан болохоор өөрөө байхгүй байсан. Манай эхнэр өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн байсан” гэв.

             6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

             “Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага нь нэхэмжлэлд дурдсан 2 газрын Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Яагаад гэхээр Улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэглэхдээ улсын бүртгэгч Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулах ёстой. Тэгэхээр уг газар нь гэр бүлийн хэрэгцээнд авсан газар. Монгол Улсын Үндсэн хуулийн 15.2, Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1, 106.1-3 дахь хэсэгт заасан заалтуудыг улсын бүртгэгчийн бүртгэсэн гэрчилгээ нь зөрчиж байна. Яагаад гэхээр энэ хүмүүс нэг гэр бүл байсан. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ цуцалсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр уг гэрчилгээг улсын бүртгэлээр бүртгүүлсэн. Тэгэхээр гэр бүлийн гишүүн нь байсаар байхад зөвхөн нэг гишүүний нэр дээр нь шилжүүлсэн. Энэ хүн өнөөдөр өөрийн барьж байгуулсан орон сууц, хашаа байшин гээд бүх зүйлийнхээ өмчлөх эрхийг нь алдсан. Ингэхээр энэ улсын бүртгэгчийн буруугаас болоод бүх өмч хөрөнгө, амьдралынхаа эх үүсвэрээс салж, шулуухан хэлэхэд гудамжинд гарах болсон. Хүний амьдралыг ийм болгож болохгүй. Тийм учраас улсын бүртгэгчийн хууль зөрчиж бүртгэсэн 2 гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргаж байгаа. Яагаад гэхээр иргэний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн аливаа үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцэж байх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн эсрэг ажилласан учраас энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа юм.

             7. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  “...1. Эрхийн улсын бүртгэлийн г***** дугаартай бүртгэлд хариу тайлбар гарах нь:  Иргэн ***** нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 3-р баг, *****29 гудамжны 14 тоот хаягт байршилтай 570 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар "иргэн хуулийн этгээд эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухай үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана" гэж заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэхээр бүрдүүлсэн эх нотлох баримтаа эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр улсын бүртгэлийн хэлтэст хандсан байна. Мэдүүлэг хүлээн авсан улсын бүртгэгч *****нь уг бүртгэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн, хуулийн этгээдээс гаргасан мэдүүлгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр хүлээн авах, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах" мөн журмын 2.1.4 “хүлээн авсан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтын бүрдлийг хянаж, мэдүүлэг дэх мэдээлэл, нотлох баримтыг цахим мэдээллийн санд бүрэн гүйцэд, үнэн зөв оруулах" гэж заасны дагуу эх нотлох баримтыг хянаж үзэхэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 11.2 дахь хэсэгт зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хавсаргана” гэж заасны дагуу гэрээ хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжих гэрээ хийгдсэн байсан бөгөөд тус хуулийн 7.8 дахь хэсэгт “хуульд заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу “худалдах худалдан авах гэрээ-г Өвөрхангай аймгийн Уянга сумын тойргийн нотариатч ***** нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 56 минутад №0021 дугаарт бүртгэн худалдах худалдан авах гэрээ хийж гэрээний бүх нөхцөлтэй худалдагч болон худалдан авагч тал гэрээг зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байсан. Иймд эрхийн улсын бүртгэгч *****нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дэх заалт "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлан Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул уг бүртгэлийг хянаж үзээд ЕРRS программд 62-118047 мэдүүлэгт хүлээн авсан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах гэж заасны дагуу ЕРRS программд хайлт хийхэд уг бүртгэлд үүрэг оногдуулсан бүртгэл байгаагүй бөгөөд мөн тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдээгүй байсан тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсэгт зааснаас “үл хөдлөх эд хөрөнгө шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж өмчлөх эрх үүснэ" гэж заасны дагуу уг бүртгэлийг мэдээллийн санд өмчлөх эрхийг *****ын нэр дээр 2022 оны 04 сарын 26-ны өдөр шилжүүлж боловсруулан ***** дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

2. Эрхийн улсын бүртгэлийн г***** дугаартай бүртгэлд хариу тайлбар гарах нь: Иргэн ***** овогтой *****ийн өмчлөлийн г-***** дугаартай Өвөрхангай аймгийн Уянга сумын 3-р баг ***** 29 гудамж 15а тоот хаягт байршилтай 395мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2022 оны 09 сарын 08-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “иргэн хуулийн этгээд эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухай үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана" гэж заасны дагуу өмчлөх эрхийг *****ийн өмчлөлөөр бүртгүүлэх хүсэлтийг Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дэх хэсэгт зааснаар “Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хэлцэл хийнэ гэж заасны дагуу *****ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ээж ***** нь улсын бүртгэлд бүртгүүлэхээр улсын бүртгэлийн хэлтэст хандсан байна. Мэдүүлэг хүлээн авсан улсын бүртгэгч ***** нь уг бүртгэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн, хуулийн этгээдээс гаргасан мэдүүлгийг цаасан эсхүл цахим хэлбэрээр хүлээн авах, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах” мөн журмын 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хүлээн авсан мэдүүлэг, нотлох баримтыг цахим мэдээллийн санд бүрэн гүйцэд, үнэн зөв оруулах” гэж заасны дагуу нотлох баримтыг хянаж үзэхэд Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 11.2 дугаар зүйлд заасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжих гэрээ хийгдсэн байсан бөгөөд тус хуулийн 7.8 дугаар зүйлд “ хуульд заасан бол мэдүүлэгт хавсаргах  баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу худалдах худалдан авах гэрээ-г Өвөрхангай аймгийн Уянга сумын тойргийн нотариатч ***** нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 18 минутад №0164 дугаарт бүртгэн худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт зааснаар “Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хэлцэл хийнэ” гэж заасны дагуу түүний ээж болох ***** төлөөлөн худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний бүх нөхцөлтэй танилцаж худалдагч болон худалдан авагч тал гэрээг зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байсан. Иймд эрхийн улсын бүртгэгч ***** нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлан Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул уг бүртгэлийг хянаж үзээд ЕРRS программд 62-122377 мэдүүлэгт хүлээн авсан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1 дүгээр pүйлийн 8 дах хэсэгт зааснаар "эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах гэж заасны дагуу ЕРRS программд хайлт хийхэд уг бүртгэлд үүрэг ногдуулсан бүртгэл байгаагүй бөгөөд мөн тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдээгүй байсан тул Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсэгт зааснаас "үл хөдлөх эд хөрөнгө шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж өмчлөх эрх үүснэ" гэж заасны дагуу уг бүртгэлийг мэдээллийн санд өмчлөх эрхийг *****ийн нэр дээр 2022 оны 09 сарын 15-ны өдөр шилжүүлж боловсруулан ***** дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

          Иймд эрхийн улсын бүртгэлийн г***** дугаартай иргэн *****, г***** дугаартай иргэн ***** нарын өмчлөлд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

          8. Гуравдагч этгээд *****аас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:            “... Миний бие иргэн Т.*****тай 2015 онд гэр бүл болж бид гурван хүүхэдтэй болсон. Т.***** нь хайр халамжгүй, үр хүүхдээ тэжээн тэтгэх ухамсаргүй, эцгийн үүргээ үл биелүүлдэг байсан ба гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж амьдралаа үрэн таран хийж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр намайг удаа дараа зодож амь насанд заналхийлж байсан тул би цаашид хамт амьдрах аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Ингээд бид 2023 онд гэрлэлтээ цуцлуулж би 7 настай хүү 4 настай охин 3 настай 3 хүүхдээ өөрийн асрамждаа авч үлдсэн.

          Иргэн Т.*****тай гэр бүл болохоос өмнө надад ээжээс өвлөгдөн ирсэн улсын бүртгэлийн Г-***** бүртгэгдсэн 600м2 газар байсан ба миний хувийн хөрөнгө болох энэхүү газрыг Т.***** нь дур мэдэн өөр бусдад 2,500,000 төгрөгөөр худалдсан байсан ба гэр бүлдээ огт зарцуулаагүй үрсэн. 2022 оны 04- р сард манай суманд нотариатч албан ёсоор ажиллаж эхэлсэн тул бид өөрсдийн амьдарч буй газар, газар хувийн сууцны өмчлөх эрхээ бүртгүүлж авах болсон. Тухайн үед Т.***** өөрөө би чиний нэр дээрх газрыг бусдад худалдсан тул одоо энэ амьдарч байгаа газраа чи өөрийн нэр дээрээ бүртгүүлээд ав гэж хэлээд 2022 оны 04-р сарын 11 өдөр надтай хамт сайн дураар өөрийн биеэр нотариат дээр очиж би иргэн н.*****той Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан.Т.***** өөрийн хүсэл зоригоор, сайн дурын үндсэн дээр намайг дагуулан хамт очсон байж намайг эзгүй хойгуур нь гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлж авсан мэтээр худал, үндэслэлгүй зүйл бичиж шүүхэд өгсөн байна. Үүний дараа мөн л гэр бүлийн хүчирхийлэл гаргаж би аргагүйн эрхэнд 3 хүүхдээ аван байр түрээслэн 2-3 сарын хугацаанд Т.*****гаас холдож амьдарсан. Гэтэл Т.***** гэртээ 3 хүүхдээ аваад ирээд амьдар би хоосон гэрт ганцаараа чадахгүй юм байна. Үр хүүхдүүдээ зовоогоод яахав та 4 гэртээ буцаж ирээд тайван амьдар гэж байн байн гуйх болсон тул үр хүүхдүүдийнхээ амьдрах нөхцөлийг бодоод бид гэртээ буцаж очсон.

          Би өөрийн газар дээрээ барьж босгосон хувийн сууцаа улсын бүртгэлд бүртгүүлэх гэтэл манай хувийн сууц зэргэлдээ газар луу хэсэг суурь нь орсон тул бүртгүүлэх боломжгүй байсан тул хажуу зэргэлдээ газрыг иргэн н.*****ос 200,000 төгрөгөөр худалдаж авахдаа том хүү *****ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж аваад хувийн сууцаа улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Үүнд улсын бүртгэгч хууль зөрчсөн, хууль бусаар надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон зүйл огт байхгүй.өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.***** нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн олгосон *****, ***** тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан.

2. Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахыг хүсч буй *****, ***** тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдэд нэр нь бүртгэлтэй *****, ***** нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 121/ШЗ2023/0065 дугаартай захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

3. Гуравдагч этгээд ***** нь насанд хүрээгүй бөгөөд Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08/117 тоот албан бичгээр ***** нь ***** /*****/-ын хууль ёсны асран хамгаалагч болохыг тодорхойлжээ.

4. Харин гуравдагч этгээд ***** нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: “... Энэхүү захиргааны хэрэгт миний бие гуравдагч этгээдээр оролцож байгаа ба бага насны гурван хүүхэдтэй. Миний бие шүүхэд хариу тайлбараа хүргүүлсэн. Энэхүү хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд миний бие биечлэн оролцох боломжгүй байх тул шүүх хурлыг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу гуравдагч этгээд *****, ***** нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэв.

5. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “... Улсын бүртгэгч Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулах ёстой. Уг газар нь гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлсэн газар. Монгол Улсын Үндсэн хуулийн 15.2, Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1, 106.1-3 дахь хэсэгт заасан заалтуудыг улсын бүртгэгчийн бүртгэсэн гэрчилгээ нь зөрчиж байна. Яагаад гэхээр энэ хүмүүс нэг гэр бүл байсан. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ цуцалсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр уг гэрчилгээг улсын бүртгэлээр бүртгүүлсэн. Гэр бүлийн гишүүн нь байсаар байхад зөвхөн нэг гишүүний нэр дээр нь шилжүүлсэн. Үүнээс болж Т.*****н барьж байгуулсан орон сууц, хашаа, байшин гээд бүх зүйлийнхээ өмчлөх эрхийг нь алдсан. Ингэхээр энэ улсын бүртгэгчийн буруугаас болоод бүх өмч хөрөнгө, амьдралынхаа эх үүсвэрээс салж, шулуухан хэлэхэд гудамжинд гарах болсон. Тийм учраас улсын бүртгэгчийн хууль зөрчиж бүртгэсэн 2 гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргаж байгаа” гэж;

  7. Хариуцагч талаас “...Иргэн ***** нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 3-р баг, ***** 29 гудамж 14 тоот хаягт байршилтай 570 мкв газрыг өөрийн өмчлөлд, Өвөрхангай аймгийн Уянга сумын 3-р баг ***** 29 гудамж 15а тоот хаягт байршилтай 395 мкв газрыг хүү *****ийн өмчлөлд  бүртгүүлэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмын дагуу хүсэлт гаргасан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эх нотлох баримтыг хянаж үзэхэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 11.2 дахь хэсэгт зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хавсаргана” гэж заасны дагуу гэрээ хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжих гэрээ хийгдсэн байсан бөгөөд тус хуулийн 7.8 дахь хэсэгт “хуульд заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу “худалдах худалдан авах гэрээнүүдийг Өвөрхангай аймгийн Уянга сумын тойргийн нотариатаар бүртгэж баталгаажуулсан байсан ба худалдах худалдан авах гэрээ хийж гэрээний бүх нөхцөлтэй худалдагч болон худалдан авагч тал гэрээг зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байсан. Иймд эрхийн улсын бүртгэгч *****нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дэх заалт "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлан Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул уг бүртгэлийг хянаж үзээд ЕРRS программд 62-118047 мэдүүлэгт хүлээн авсан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах гэж заасны дагуу ЕРRS программд хайлт хийхэд уг бүртгэлд үүрэг оногдуулсан бүртгэл байгаагүй бөгөөд мөн тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдээгүй байсан тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсэгт зааснаас “үл хөдлөх эд хөрөнгө шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж өмчлөх эрх үүснэ" гэж заасны дагуу уг бүртгэлийг мэдээллийн санд өмчлөх эрхийг *****, ***** нарын нэр дээр шилжүүлж гэрчилгээ олгосон” гэж;

             8. Гуравдагч этгээдээс “Иргэн Т.*****тай гэр бүл болохоос өмнө надад ээжээс өвлөгдөн ирсэн улсын бүртгэлийн Г-***** бүртгэгдсэн 600м2 газар байсан ба миний хувийн хөрөнгө болох энэхүү газрыг Т.***** нь дур мэдэн өөр бусдад 2,500,000 төгрөгөөр худалдсан байсан ба гэр бүлдээ огт зарцуулаагүй үрсэн. 2022 оны 04- р сард манай суманд нотариатч албан ёсоор ажиллаж эхэлсэн тул бид өөрсдийн амьдарч буй газар, газар хувийн сууцны өмчлөх эрхээ бүртгүүлж авах болсон. Тухайн үед Т.***** өөрөө би чиний нэр дээрх газрыг бусдад худалдсан тул одоо энэ амьдарч байгаа газраа чи өөрийн нэр дээрээ бүртгүүлээд ав гэж хэлээд 2022 оны 04-р сарын 11 өдөр надтай хамт сайн дураар өөрийн биеэр нотариат дээр очиж би иргэн н.*****той Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан.Т.***** өөрийн хүсэл зоригоор, сайн дурын үндсэн дээр намайг дагуулан хамт очсон ... Би өөрийн газар дээрээ барьж босгосон хувийн сууцаа улсын бүртгэлд бүртгүүлэх гэтэл манай хувийн сууц зэргэлдээ газар луу хэсэг суурь нь орсон тул бүртгүүлэх боломжгүй байсан тул хажуу зэргэлдээ газрыг иргэн н.*****ос  200000 төгрөгөөр худалдаж авахдаа том хүү *****ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж аваад хувийн сууцаа улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Үүнд улсын бүртгэгч хууль зөрчсөн, хууль бусаар надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон зүйл огт байхгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

             9. Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзвэл ***** нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг, *****29 дүгээр гудамж, 14 тоот хаягт байршилтай 474 мкв  газрыг иргэн Б.***** гэх хүнээс 1250000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэлийн 0021 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зуран Өвөрхангай аймгийн Уянга сумын тойргийн нотариатчаар батлуулсан байна.

             10. Мөн иргэн ***** /түүнийг төлөөлж ээж С.*****/ нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг, *****29 дүгээр гудамж, 15а тоот хаягт байршилтай 489 мкв  газрыг иргэн Н.***** гэх хүнээс 1000000 /нэг сая/ төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэлийн 0164 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зуран Өвөрхангай аймгийн Уянга сумын тойргийн нотариатчаар батлуулсан байна.

            11. Улмаар худалдаж авсан газраа эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн *****аас 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, *****ээс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус тус Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, татварын баримт, газар худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган хүсэлт гаргажээ.

            12. Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс дээрх хүсэлтүүдийг хүлээж аваад Монгол улсын иргэн ***** овгийн *****н ***** /*****/-ийг Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг, *****29 дүгээр гудамжны 15а тоот хаягт байршилтай ***** нэгж талбарын дугаартай 395 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-***** дугаарт бүртгэж Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай,

          Монгол улсын иргэн ***** овгийн *****ийн ***** /*****/-ийг Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг, *****29 дүгээр гудамжны 14 тоот хаягт байршилтай ***** нэгж талбарын дугаартай 474 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-***** дугаарт бүртгэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээг тус тус олгожээ.

          13. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон хөдөлгөөний бүртгэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хөтөлнө”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 5.3-т “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж тус тус заажээ.

            Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Журам батлах тухай” 397 дугаар тогтоолоор хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, 6.2. “Гэрээ, хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд дараахь шаардлагыг хангасан байна” гээд 6.2.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, хэлцэлд хуульд заасан нөхцөл бүрэн тусгагдсан байх”; 6.2.2-т “хуульд заасны дагуу хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авсан байх ...” гэж заасан.

14. Маргаан бүхий *****, ***** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгох үндэслэл болсон  2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан бүртгэлийн 0021 дугаартай, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бүртгэлийн 0164 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд нь зөвхөн хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн буюу худалдан авагч тал нь *****, ***** нар байсан бөгөөд тус гэрээнд нэхэмжлэгч Т.***** болон бусад хүний нэр дурдагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул улсын бүртгэлийн байгууллагаас уг мэдүүлгийг хүлээн авч гэрээнд заасан этгээд болох *****, ***** нарын нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь дээрх хуулийн заалтуудтай нийцэж байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

15. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана”, 8.1.1 “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан”; 8.1.2 “мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй”; 8.1.3 “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй”; 8.1.4 “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан үйлчилгээний хөлс, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.40-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй”; 8.1.5 “энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй”; 8.1.6.энэ хуулийн 4.1-д заасан эрхийн хүчинтэй хугацаа дууссан гэж тус тус заасан байх бөгөөд маргаан бүхий бүртгэлийн мэдүүлгүүдийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс маргаан бүхий бүртгэлүүдийг бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд дээрх хуулийн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*****гаас Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *****, ***** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.НЭРГҮЙ