Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 116

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сүйзэн хорго овогт Содномдоржийн Жаргалтайбаатарыг бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жаргалтайбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Жаргалтайбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Алтангэрэл нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтгүй 20 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 хэсэгт зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн С.Жаргалтайбаатарын эзэмшлийн 5 ханатай монгол гэр 1 ширхэг, SIEJVLENS   маркийн 17 инчийн LCD нарны зайны зурагт 1 ширхэг, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Б.Батдоржийн эзэмшлийн 49-08 ТӨВ улсын дугаартай, ногоон өнгийн Х.портер маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эд мөрийн баримтаар тооцож, хураасан тогтоолоор Б.Батдоржийн эзэмшлийн 49-08 ТӨВ улсын дугаартай, ногоон өнгийн Х.портер маркийн тээврийн хэрэгслийг, 01023743 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг иргэний нэхэмжлэгч Б.Батдоржид буцаан олгосугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Жаргалтайбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

           

8. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Жаргалтайбаатарт хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан С.Жаргалтайбаатар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

10. Ялтан С.Жаргалтайбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Жаргалтайбаатарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

12. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

13. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан С.Жаргалтайбаатарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА