Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 134/ШШ2024/00110

 

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Хүсэлт гаргагч: **************

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд*******,******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч******* төлөөлж,******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр MN260034300001868718 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 14,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. Зээлдэгч сард нэг удаа зээл, зээлийн хүү төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан боловч зээлийн гэрээний дагуу хугацаандаа эргэн төлөлтөө төлөөгүй. Зээлдэгч*******тай удаа дараа уулзах, утсаар холбогдон зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг тавьсан боловч биелүүлээгүйн улмаас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШЗ2024/00047 дугаар захирамжаар хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд зээлдэгч*******,******* нарыг дахин эрэн сурвалжлуулах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 12,800,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,664,724.37 төгрөг, эрэн сурвалжлахын зардал 70,200 төгрөг, нотариатын зардал 20,500 төгрөг, нийт 15,555,424.37 төгрөгийг төлөгдөөгүй байна. Зээлдагч*******, хамтран зээлдэгч******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүмбэр сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэх, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлдэгчийн анкет, хүсэлт, малчны зээлийн өргөдөл, зээлдэгч нартай холбоо барьсан тэмдэглэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШЗ2024/00047 дугаар захирамж,

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр:*******,******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101, 102 дугаар тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 105, 106 дугаар тодорхойлолт зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч нь зээлдэгч*******,******* нараас зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах гэтэл*******,******* нар бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ. 

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд*******г Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багт,

Д.Сансармааг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 75-62 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1, 6 дугаар багийн Засаг дарга нарын тодорхойлолтод*******,******* нарыг дээрх хаягт оршин суудаггүй талаар дурдсан байна.

 

5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тайж овогт,, Тайж овогт, нарыг эрэн сурвалжлуулах тухай******* төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч*******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

6.******* 1971 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 75-62 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, утас: 99926297 гэж тайлбарласан болно.

 

7.******* 1990 онд төрсөн,, регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 6 дугаар багт оршин суух албан ёсны бүртгэлтэй, утас: гэж тайлбарласан болно.

 

8. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан******* төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч*******гийн гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Тайж овогт,, Тайж овогт,

нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Тайж овогт,, Тайж овогт,

нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6.******* 1971 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 75-62 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, утас: 99926297 гэж тайлбарласан болно.

 

7.******* 1990 онд төрсөн,, регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 6 дугаар багт оршин суух албан ёсны бүртгэлтэй, утас: гэж тайлбарласан болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА