Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/02688

 

 

 

 

 

 

 

2024 07 05 181/ШШ2024/02688

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Батмөнх, шүүгч Н.Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, ** тоот оршин суух Б овогт Ц.И /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, ** тоот хаягт оршин суух, М овогт Ч.Ж /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Байшингийн хохирол 37,158,736 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.И,

Хариуцагч: Ч.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Алтанзул нар оролцов.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.И нь хариуцагч Ч.Ж-ад холбогдуулан байшингийн хохиролд 37,158,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ц.И миний эзэмшлийн, 12*8 харьцаатай өвлийн байшинг Ч.Ж нь 2022 оны 5 дугаар сараас эхлэн хугацаа заалгүйгээр түрээслэн суухаар бид аман тохиролцоо хийсэн. Ч.Ж нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр анхаарал болгоомжгүйн улмаас 2 тень залгаж хоносноор байшинд гал гаргаж, байшин бүхэлдээ доторх бүрэн тавилгын хамт шатаж үгүй болсон. Би тэр хашаандаа өөр байшинд амьдардаг юм. Ч.Ж-ыг тэр өдөр хоёр тень аваад ороход нь хараад би Хоёр тень давхар залгаж болохгүй шүү гэж анхааруулахад Ч.Ж нь ... би мэдэж байна, шатсан ч төлөөд өгнө, би барилгын инженер гэж хэлээд үг аваагүй, хоёр тень залгаж хоносон байсан. Үнэлгээний байгууллага байшинг 37,158,736 төгрөг гэж үнэлсэн.

Ч.Ж нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд байшин барьж, хохирлыг барагдуулахаар бичгээр баталгаа гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэвч өдийг хүртэл Ч.Ж нь байшин барих ямар ч үйлдэл, үйл ажиллагаа огт эхлээгүй байна. Утсаар холбогдож энэ тухай нэхэж асуухаар элдэв шалтаг тоочсоор өдийг хүрээд байна.

Иймд Ч.Ж-аас байшингийн хохирол болох 37,158,736 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 343,743 төгрөг, нийт 37,502,479 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Ч.Ж-тай харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагын 18,158,736 төгрөгөөс татгалзаж, үлдэх 19,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Ц.И нь хариуцагч Ч.Ж-д холбогдуулан гаргасан 37,158,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 18,158,736 төгрөгөөс татгалзаж, үлдэх 19,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Ж дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.

2024 оны 8 дугаар сарын 05-ны дотор 800,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 05-ны дотор 800,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 05-ны дотор 800,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 05-ны дотор 800,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 05-ны дотор 800,000 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2025 оны 02 дугаар сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2025 оны 3 дугаар сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2025 оны 4 дүгээр сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2025 оны 5 дугаар сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2025 оны 6 дугаар сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2025 оны 7 дугаар сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2025 оны 8 дугаар сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2025 оны 9 дүгээр сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 05-ны дотор 1,000,000 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 05-ны дотор 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.И нь хариуцагч Ч.Ж-д холбогдуулан байшингийн хохиролд 37,158,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ц.И нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,158,736 төгрөгийн 18,158,736 төгрөгөөс татгалзаж, үлдэх 19,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Ж нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 05-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 05-ны өдөр 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Ц.И-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц.И-гийн нэхэмжлэлтэй, Ч.Ж-д холбогдох байшингийн хохиролд 37,158,736 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ц.И нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,158,736 төгрөгийн 18,158,736 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.Ж нь үлдэх 19,000,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 05-ны өдөр 800,000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 05-ны өдөр 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Ц.И-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ч.Ж-ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,743 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ж.БАТМӨНХ

 

Н.ГАНТУЯА