Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 140/ШШ2024/00289

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ... сумын ... багт оршин суух .. овгийн .... нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ... сумын .. багт оршин суух ....д холбогдох 1,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Ч.... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Я.... нь манайхаас 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 200,000 төгрөгийг ... дугаартай өөрийнхөө дансанд шилжүүлж авсан.

2021 оны 12 дугаар сард манай насанд хүрээгүй хүүхдээс 20 кг хонины гулууз мах /20*7,500=150,000 төгрөг/ удахгүй өгнө гээд аваад явсан.

Мөн 2023 оны 12 дугаар сард шүдлэн үхрийн махыг 1,000,000 төгрөгөөр үнэлэн тохирч авсан. Ингээд манайд нийт-1,550,000 төгрөгийн өглөгтэй.

Иймд иргэн Я...аас 1,550,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ... нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь ..аас авах өр болох 1,600,000 төгрөгөө авсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...холбогдуулан 1,550,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд хүсэлт гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ... нь ... холбогдох 1,550,000 төгрөг гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байгаа талаар 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүсэлт ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан 1,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Ч.... нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39, 750 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4. Нэхэмжлэгч байгууллага нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ  Ш.ОДОНЗУЛ