Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 134/ШШ2024/00113

 

 Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч:*******

Нэхэмжлэлийн шаардлага: 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Би 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5 дугаар сургуулийн нийгмийн ажилтан*******ид 60 литрийн багтаамжтай хөлдөөгчийг 450,000 төгрөгөөр зарсан. Уг хөлдөөгчийг надаас авахдаа цалин буухаар мөнгийг нь өгнө гэж хэлээд авсан. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хөлдөөгчний 100,000 төгрөг над руу шилжүүлсэн. Би юун 100,000 төгрөг вэ гэсэн чинь 100,000 төгрөг биш юм уу гээд үгүй, 450,000 төгрөг гэсэн. Үлдсэн мөнгийг нь 3 дугаар сарын аваанз дээр өгнө гээд одоо болтол өгөөгүй. Би өөр лүү нь удаа дараа чат бичсэн боловч одоохон өгнө, мөнгөний боломж муу байна гээд өгөөгүй, эхнэр лүү нь ярьсан ч одоо өгнө гээд таг чиг болдог. Иймд 350,000 төгрөгийг*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

2.1.*******ид холбогдуулан 350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                              ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч*******оос хөргөгч зарсаны үлдэгдэл төлбөр 350,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нь 350,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлсэн байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийн 50 хувь болох 5,575 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 5,575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.*******ид холбогдох 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийн 50 хувь болох 5,575 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 5,575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин хүсэлт гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА