Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/02657

 

 

 

 

 

 

 

 

2*4 07 * 181/ШШ2*4/*657

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, * оршин байх, Х сан /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Х болон хариуцагч Г ХХК нар нь 2*1 оны 8 дугаар сарын 05-ны - тоот Программ хангамж нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Нийлүүлэгч тал Г ХХК нь стандартын шаардлагад нийцсэн санхүүгийн программ хангамж нийлүүлэх ажлыг нийт 90 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч болох Х нь программыг хүлээн авч, нийт 18,700,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний нийт үнийн дүнгээс 17,765,000 төгрөгийг нийлүүлэгч талын дансанд шилжүүлсэн.

Гэвч өнөөдрийг хүртэл хариуцагч Г ХХК нь гэрээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, стандарт шаардлагад нийцсэн санхүүгийн программ хангамжийг бидэнд хүлээлгэн өгөөгүй байна.

Үүний дагуу бидний зүгээс Г ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан этгээд болох Ө.У-тай удаа дараа утсаар холбогдох, мэйл бичих зэргээр холбоо барих оролдлого хийсэн боловч хариуцагч талаас ямар нэг хариу өгөхгүй байна. Түүнчлэн 2*4 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тухайн байгууллагын гэрээнд заасан хаягийн дагуу хүргүүлэхэд "заасан хаягт 35 тоот гэж байхгүй" гэсэн тайлбартайгаар албан бичиг буцаж ирсэн байгаа.

Иймд хариуцагч Г ХХК-ийн оршин байх хаяг нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4- т заасныг үндэслэн хариуцагч Г ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Х-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2*1 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн - тоот Программ хангамж нийлүүлэх гэрээ-ний хуулбар, гэрээний хавсралт, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн мэдээллийн сангийн 2*1 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа, Ө.У-н иргэний үнэмлэхний хуулбар, Хадгаламж даатгалын корпорацийн 2*4 оны 5 дугаар сарын 014-ний өдрийн - тоот албан бичгийн хуулбарыг ирүүлсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Х сан нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч Х нь Г ХХК-тай 2*1 оны 8 дугаар сарын 05-ны өдөр - тоот Программ хангамж нийлүүлэх гэрээ байгуулсан байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Г ХХК-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Г ХХК-ийн гэрээ байгуулах үед тодорхойлсон Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, ** тоот хаяг алдаатай болох нь Монгол шуудан ХК-ийн магадлагаагаар тогтоогдож байна.

 

Шүүхээс Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, * тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор, Г ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ө.У-н оршин суух Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ** тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Ө.У нь уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Г ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Г ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Г ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Х/утас:/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ