Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 121/ШШ2024/0001

 

2024 оны 01 сарын 24 өдөр                     Дугаар 121/ШШ2024/0001                           Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч *****холбогдох “2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”  тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч *****гээс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

“...Өвөрхангай аймгийн Уянга сумын **** дугаар багийн нутаг **** гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “*****” ХХК нь ил уурхайгаар ашигт малтмал олборлохдоо ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчсөн тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн 2326000584 дугаартай хэрэг нээж шалгаад Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7.11.2.1-д заасны дагуу 10.000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шалган шийдвэрлэсэн.

“*****” ХХК-д ***** дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгууль оногдуулж шийтгэлийн хуудас бичихдээ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж бичих байсныг арван мянган нэгжээр гэж бичсэн нь Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан загварын дагуу үйлдээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *****гийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *****гаас Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн “2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбар, хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус шүүхийн 121/2024/0007/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *****гаас, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч *****д холбогдуулан гаргасан “2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий 43 дугаартай дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ***** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.НЭРГҮЙ