Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00076/И |
Дугаар | 134/ШШ2024/00117 |
Огноо | 2024-05-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 134/ШШ2024/00117
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч:*******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргал
Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, алданги нийт 13,392,444 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Иргэн*******нь Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сан-гаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Вакуум цонхны үйлдвэрлэл, үйлчилгээ-ний зориулалтаар 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй, 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан. Тус зээлийн хугацаа 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд 2023 оны Санхүүгийн дотоод хяналт шалгалтаар 8,378,615 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь илэрч зээлдэгчээр төлүүлж, сангийн орлого бүрдүүлэх улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах 1/538 тоот сумын Засаг даргын албан тоот мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, ажлын байр бариулсан тухай, эрүүл мэндийн хувьд хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тухай баримт болон зээлээ 2024 онд багтаан төлөх хүсэлт ирүүлсэн.
Иймд, зээлийн гэрээний 2.4, 3.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 8,378,615 төгрөг, хүү 824,522 төгрөг, алданги 4,189,308 төгрөг, нийт 13,392,444 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.Амарболдоос: Нэхэмжлэлийн шаардлага болох 13,392,444 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлж барагдуулсан тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Иргэн*******нь Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сан-гаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Вакуум цонхны үйлдвэрлэл, үйлчилгээ-ний зориулалтаар 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй, 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж авсан. Тус зээлийн хугацаа нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд 2023 оны Санхүүгийн дотоод хяналт шалгалтаар 8,378,615 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь илэрч зээлдэгчээр төлүүлж, сангийн орлого бүрдүүлэх улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан ба 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах 1/538 тоот сумын Засаг даргын мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байх тул зээлийн үлдэгдэл 8,378,615 төгрөг, хүү 824,522 төгрөг, алданги 4,189,308 төгрөг, нийт 13,392,444 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлнэ гэжээ.
3. Хариуцагч*******нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,392,444 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлж барагдуулсан тухай баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Энэхүү нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагч С.Амарболдоос нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 224,912 төгрөгийн тавин хувь 112,456 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч*******нь Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, алданги нийт 13,392,444 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч С.Амарболдоос улсын тэмдэгтийн хураамжид 112,456 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА