Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00082/И |
Дугаар | 134/ШШ2024/00120 |
Огноо | 2024-05-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 134/ШШ2024/00120
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт оршин суух Тугалдай овогт Хатанбаатарын Буяндэлгэр
Нэхэмжлэлийн шаардлага: 817,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч*******, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1.******* нь*******, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд 2018 онд Үйлдвэрлэлийн дизайн мэргэжлээр элсэн орсон оюутан бөгөөд 2020-2021 оны хаврын улиралд суралцах хугацаандаа 18 кредитийн 3,130,820 төгрөгний төлбөрөөс 817,200 төгрөгийг дутуу төлсөн учраас удаа дараалан төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд 817,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч*******, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль шүүхэд гаргасан хүсэлтдээ:
2.1.*******т холбогдуулан 817,200 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.******* нь тус сургуульд 2018 онд элсэн орж, 2020-2021 оны хаврын улиралд суралцах хугацаандаа 18 кредитийн 3,130,820 төгрөгний төлбөрөөс 817,200 төгрөгийг дутуу төлсөн тул гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хариуцагч******* 817,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзалыг, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Энэхүү нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,163 төгрөгийн тавин хувь 12,081.5 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******т холбогдох 817,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч*******, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 12,081.5 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин хүсэлт гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА