Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2024/00119

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч:  *******,*******,*******,*******,*******

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаа гудамж, 1-60 дугаар байр, 16 тоотод оршин суух, Боржигон овогт Өлзий-Оршихын Сайханаа /РД:РЭ92092901, ИБД:110751501098, утас:86614853/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,090,054 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 806,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37,214 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 21,000 төгрөг, нийт 6,954,513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийг төлөөлж,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч, нар Говьсүмбэр салбар, Шивээговь тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №PЗГ/201844094665 дугаартай зээлийн гэрээ, №БГХ/201844094665 дугаартай барьцааны гэрээ байгуулж, 21,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болох телевизор-1ш, хөргөгч-1ш, буйдан-1ш, угаалгын машин-1ш, унтлагын өрөөний ком-1ш зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан.

Зээлдэгч нар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/201844094665-1 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний бүтцэд онлайнаар өөрчлөлт оруулан 14,890,391.45 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатайгаар зээлийн хугацааг 5 сараар сунгаж тус тус өөрчлөлт оруулсан.

Зээлдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №ЗГ/201844094665 тоот, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/201844094665-1 зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 15,251,906 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,927,258 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,661 төгрөг, нийт 25,182,825 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, 271 хоног гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд, банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.7, 6.1.8, 6.4 дахь хэсгийг үндэслэн дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөр гаргуулах. Үндсэн зээлийн үлдэгдэл 6,090,054 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 806,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37,214 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 21,000 төгрөг, нийт 6,954,513 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №PЗГ/201844094665 дугаартай зээлийн гэрээ, №БГХ/201844094665 дугаартай барьцааны гэрээ байгуулж, 21,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар авсан нь үнэн. Охиныхоо сургалтын төлбөрт зээл авсан учир зээлийн нөхцөл /эргэн төлөлтийн/ хүндэрч, төлбөр хийх боломжгүй болсон. ХААН банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 6,954,513 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа :

3.1. Миний бие Говьсүмбэр аймгийн ХААН банкинд Лозвой овогтой Ганболд гэх хүний хамтран зээлдэгч болсон бөгөөд авсан зээлд хамааралгүй учир зээлсэн хүн төлөх шийдвэрээр явах болно гэжээ.

 

4. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийг төлөөлж,******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хамтран үүрэг гүйцэтгэгч Боржигон овогт Өлзий-Оршихын Сайханаа нь /РД:РЭ92092901/ холбоо хамааралгүй тул хариуцагчгаас нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэхээс татгалзаж байна гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч, нар Говьсүмбэр салбар, Шивээговь тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №PЗГ/201844094665 дугаартай зээлийн гэрээ, №БГХ/201844094665 дугаартай барьцааны гэрээ байгуулж, 21,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн боловч зээлийг хугацаандаа төлөөгүйн улмаас 271 хоног хугацаа хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 6,090,054 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 806,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37,214 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 21,000 төгрөг, нийт 6,954,513 төгрөг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,422.21 төгрөгийн тавин хувь 98,211.11 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь 98,211.11 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчоос улсын тэмдэгтийн хураамжид 98,211.11 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийг төлөөлж,*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,090,054 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 806,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37,214 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 21,000 төгрөг, нийт 6,954,513 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,422.21 төгрөгийн тавин хувь 98,211.11 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь 98,211.11 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчоос улсын тэмдэгтийн хураамжид 98,211.11 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА