Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00243

 

 

 

 

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00243

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********************* оршин суух, Г.Н (*****************),

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00076/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:...Миний бие Г.Н нь 1964 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1982 онд Хөвсгөл аймгийн Галт сумын 10 жилийн дунд сургуулийг 10 дугаар анги төгсөөд 3 жилийн хугацаат цэргийн албанд татагдаж 1985 оны 8 дугаар сард цэргийн албанаас халагдсан.

Цэргийн албанаас халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт ажилд ороод 1986 онд үндсэн ажилтан болсон. Тэгээд тус тасаг нь 1990 онд Дулаан эрчим хоршоо нэртэй болсноор 1990 оноос 1995 оныг дуустал Дулаан эрчим хоршоонд мужаанаар ажиллаж байгаад 2000 оноос газар тариалангийн ажил руу ороод өдийг хүртэл ажиллаж байна.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуулах шаардлагатай байна гэсэн учраас шүүхэд хандсан.

Иймд миний Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, мужаанаар, Хөвсгөл аймгийн Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Миний аавын нэрийг Г, Га гэж дууддаг байсан. Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газар нь татан буугдахдаа хэд хэдэн нэртэй газрууд болж байгууллагдсан юм. Миний ажиллаж байсан Барилга засварын тасаг нь Дулаан эрчим хоршоо нэртэй болсон юм. Намайг ажилд ороход Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга н.Д гэх хүн байсан. Цэргийн ангиас гагнуурчин мэргэжил эзэмшсэн гэв.

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 11/06 дугаартай албан бичиг, БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 160 дугаартай Гавшгайчдыг шагнах тухай тушаалын хуулбар, хавсралт, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №1004 дугаартай архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №942 бүртгэлийн дугаартай лавлагаа, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №136 дугаартай Мэдэгдэл гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, №559441 дугаартай Улсын даатгалын гэрээт баталгаа гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №541085 дугаартай Улсын даатгалын гэрээт баталгаа гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №599179 дугаартай Улсын даатгалын гэрээт баталгаа гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, 1988 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №606059 дугаартай Улсын даатгалын гэрээт баталгаа гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, №151 дугаартай төрсний гэрчилгээний эх хувь, Мэдэгдэл гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний эх хувь, №01 актын дугаартай Үйлдвэрлэлд гарсан ослын тухай гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, Дулаан эрчим хоршооны даргаас Г.Нид 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон баярын бичгийн эх хувь, Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргаас Г.Нид 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон баярын бичгийн эх хувь, Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргаас Г.Н 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр олгосон баярын бичгийн эх хувь, №121098 дугаартай, Г.Нид 1986 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №1700000111 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №1988 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №1229 дугаартай Г.Нид 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нээж олгосон Хэрэглээний хоршооны гишүүний үнэмлэхийн эх хувь, Хөвсгөл аймгийн Хэрэглээний хоршоодын холбоо, Худалдаа удирдах газраас 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г.Н-ид олгосон дурсамжийн эх хувь, №47 дугаартай Г.Нид 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ХБУГ-ын олгосон пропускийн эх хувь, БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай Ажилд томилох тухай тушаалын эх хувь, №121098 дугаартай, Г.Нид 1986 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, нэхэмжлэгчийн гэрч асуулгах тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 4-35, 53, 77-101, 105 дугаар тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр П.Ж, Б.Ж нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 106-109 дүгээр тал)

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас 1991-1994 оны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан эрчим хоршоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа, (хх-ийн 54 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1/63 дугаартай албан бичгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлд бүртгүүлсэн маягтын хуулбарууд (хх-ийн 55-59 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1/67 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг (хх-ийн 60-65 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 11/68 дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай №115 дугаар тушаалын архивын хуулбар, БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Ажилд томилох тухай №03 дугаар тушаалын архивын хуулбар,

БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилчдыг шагнаж урамшуулах тухай №02 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Гавшгайчдыг шагнах тухай №160 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 11/106 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай №115 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Ажилд томилох тухай №03 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1987 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Шагнаж урамшуулах тухай №31 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилчдыг шагнаж урамшуулах тухай №02 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Шагналт цалин олгох тухай №24 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 11/165 дугаартай албан бичиг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 66-76, 104 дүгээр тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Г.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Иймд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, мужаанаар, Хөвсгөл аймгийн Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тодруулсан байна. 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд: 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Г.Н өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Г.Н нь Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, мужаанаар, Хөвсгөл аймгийн Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  

Г.Н-ид 1986 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр олгосон “01. 1982 оны 07 сарын 05. Цэргийн жинхэнэ хугацаат албанд дайчлан татав. Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамж. 02. 1985 оны 08 сарын 10. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Хөвсгөл аймагт хуваарилав. БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын 1985 оны 06 сарын 08-ны өдрийн 186 дугаар тушаалаар. 03. 1986 оны 01 сарын 15. ХБУГазрын Барилга засварын тасагт шавар, өрлөгчнөөр авч ажиллуулав. Аймгийн ХБУГ-ын даргын 1986 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тушаалаар. 04. 1990 оны 05 сарын 01. ХБУ газар татан буугдах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЭХН-ийн аймгийн зөвлөлийн мэдэлд шилжүүлэв. Газрын даргын 1990 оны 4 дүгээр сарын 24-ний 67 тоот тушаал. 05. 1990 оны 05 сарын 14. Хоршоодын холбооны харьяа Дулаан эрчим хэрэглээний хоршооны шавар-өрлөгчнөөр авч ажиллуулав. Дулаан эрчим хэрэглээний хоршооны даргын 1990 оны 05 сарын 14-ний өдрийн №01 тоот тушаалаар. 06. 1995 оны 01 сарын 01. Нийгмийн даатгалын хуулийн дагуу хөдөлмөрийн дэвтрийг хаав. Хоршооны даргын 1995 оны 01 сарын 01-ний өдрийн 01-р тоот тушаалаар” гэх бичилттэй №121098 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь (хх-ийн 77-101 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 11/68 дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3. ...Г.Н... нарыг 1985 оны 9 сарын 1-нээс 1985 оны 12 сарын 1 хүртэл 3-н сарын хугацаатайгаар түр ажилчнаар томилсугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай №115 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 66, 67 дугаар тал)

БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Газрын хариуцлагатаны зөвлөлгөөний шийдвэрийг үндэслэн тушаах нь: 1.Барилга засварын тасагт ажиллаж байсан Г.Н... нарыг 1986.1.15-наас эхлэн түр ажилчнаас үндсэн ажилчнаар, ... тус тус томилсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №03 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 68 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Гавшгайчдыг шагнах тухай №160 дугаар тушаалын архивын хуулбар, Нэрс гэх хэсэгт 5. Г.Н, Олгох шагнал гэх хэсэгт 200 гэх бичвэртэй тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 70 дугаар тал),

БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилчдыг шагнаж урамшуулах тухай №02 дугаар тушаалын архивын хуулбар, Шагнагдах хүмүүс ... Нэрс гэх хэсэгт 6. Г.Н, Албан тушаал гэх хэсэгт Мужаан, Шагналын хэмжээ гэх хэсэгт 30. гэх бичвэртэй тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 69 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 11/106 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1987 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ХБУ газрын барилга засварын тасгийн ажилчдын 1987 оны I улирлын социалист уралдааныг хүн тус бүрээр дүгнэж доорхи байр эзлүүлж уралдааны болзлын дагуу шагнаж урамшуулсугай. ...үүнд: 2-р байр Г.Н... 50 төгрөг... гэх бичвэртэй Шагнаж урамшуулах тухай №31 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 71, 74,  дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Шагналт цалин олгох тухай №24 дугаар тушаалын архивын хуулбар, ХБУ газрын барилга тасгийн ажилчдын IY улирлын шагналт цалингийн түүвэр... 24. Мужаан ... Г.Н... гэх бичвэртэй тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 76 дугаар тал),

“ХБУ газар Мужаан ажилтай Г овогтой Н нь 1989 оны ээлжийн амралтыг газрын даргын 1989 оны 2 дугаар тушаалаар 11 сарын 13-наас ажлын 22 өдрөөр олгов. гэх бичилттэй Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын боловсон хүчин эрхэлсэн даргын туслах О.Х” гэх бичилттэй 1989 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн №136 дугаартай мэдэгдэл (хх-ийн 10 дугаар тал),

“Батлав...дарга...нэг талаас ХБУ газар дахь Улсын даатгалын төлөөлөгч Юмжир  нөгөө талаас Хөвсгөл аймаг (хот)-ын Мөрөн сум (хорооны) 5-8-148 тоот хашаа байшинд суудаг … номерын паспорт (үнэмлэх)-тэй Г овогтой Нямдорж бид нар тохиролцсоны үндсэн дээр 4,000 төгрөгийн үнэлэлт бүхий хойно тодорхойлсон эд хогшлыг 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Улсын даатгалд даатгахаар энэхүү гэрээг байгуулан, даатгалын хураамжинд 28 төгрөг 00 мөнгө төлж, даатгалын зааварт заасан үүргийг биелүүлэхээр баталгаа гаргав. гэх бичилттэй №559441 дугаар Улсын даатгалын гэрээт баталгаа маягт №1 (хх-ийн 11 дүгээр тал),

“Хөвсгөл аймаг (хот) Мөрөн сум (хороо) 5 р бригад (ГОСХ)-ны ард ... тоот паспорттой Г овогтой Н-ыг 1987 оны 4 р сарын 30-ны өдрийн 24 цагаас 1988 оны 4 р сарын 30 ны өдрийн 24 цаг хүртэл 1 жилийн хугацаагаар Сангийн Яамны 1964 оны 46-р зааврын 2-р зүйлд заасан гэнэтийн аюул ослоос даатгалаа.” гэх бичилттэй 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №541085 дугаар Улсын даатгалын баталгаа гэх баримтын эх хувь (хх-ийн 12 дугаар тал),

“Хөвсгөл аймаг (хот) Мөрөн сум (хороо) ...р бригад (ГОСХ)-ны ард ... тоот паспорттай Г овогтой Нямдорж ныг 1986 оны 4 р сарын 30 ны өдрийн 24 цагаас 1987 оны 1 р сарын 30-ны өдрийн 24 цаг хүртэл 1 жилийн хугацаагаар Сангийн Яамны 1964 оны 46-р зааврын 2-р зүйлд заасан гэнэтийн аюул ослоос даатгалаа.” гэх бичилттэй 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №599179 дугаар Улсын даатгалын баталгаа гэх баримтын эх хувь (хх-ийн 13 дугаар тал),

“ХБУ газар-ын дэргэдэх улсын даатгалын ажилд туслах орон тооны бус зөвлөлийн гишүүн (төлөөлөгч) Юмжир нөгөө талаас Хө аймаг (хот) районы 3 сум (хороо)-ны иргэн Г овогтой Н бид тохиролцсоны үндсэн дээр дараах жагсаалтад нэр заасан … төгрөгийн болон нэр заагдаагүй 5,000 төгрөгийн бүгд 5,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг 1988 оны 4-р сарын 15-ны өдрөөс 1989 оны 4-р сарын 15-ны өдөр хүртэл нэг, хоёр (доогуур нь зур) жилийн хугацаагаар зааврын 3 дугаар зүйлд заасан ослуудаас даатгахаар гэрээг байгуулан хураамжинд 25 төгрөгийг цалин, стипенди, хөдөлмөрийн хөлснөөс суутгуулсан, банкинд тушаасан (доогуур нь зур) тул энэхүү баталгааг олгов. гэх бичилттэй №606059 дугаартай Улсын даатгалын гэрээт баталгаа гэх баримтын эх хувь (хх-ийн 14 дүгээр тал),  

Дулаан эрчим хоршооны даргын 1990.05.14-ний өдрийн ...тоот тушаалаар Г овогтой Н-ийг мужаан мэргэжлээр ажиллаж байгаа ажилчнаар мэдэгдье. гэх бичилттэй Дулаан эрчим хэрэглээний хоршооны дарга Г.С-ын мэдэгдэл гэх толгой баримтын эх хувь (хх-ийн 16 дугаар тал)

Хөдөлмөрийн энэхүү гэрээг нэг талаас Г.Н нөгөө талаас ДЭХХоршооны … захиргаа харилцан тохиролцож, БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн II дүгээр зүйлийг үндэслэн дор дурдсан нөхцлөөр байгуулж байна...Энэхүү гэрээг 1991 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 2 хувь үйлдэж, захиргаа ажилтан тус бүр нэг хувийг хадгална...” гэх бичилттэй Хөдөлмөрийн гэрээний эх хувь (хх-ийн 17, 18 дугаар тал)

“1.Байгууллагын нэр Дулаан Эрчим хоршоо. 2.Байгууллагын хаяг ОСГ-ны 7-р хороо. 3.Улс ардын аж ахуйн аль салбар Барилга үйлдвэрлэл. 4.Осолдсон хүний овог нэр Г.Н. 5.Эрэгтэй, эмэгтэй /аль болохыг зур/. 6.Нас 28. 7.Эрхэлсэн ажил, албан тушаал Мужаан мэргэжлийн зэрэг III..., Актыг 1992 оны 2 сарын 26-ны өдөр 15 цагт тогтоолоо....” гэх бичилттэй №01 актын дугаартай Үйлдвэрлэлд гарсан ослын тухай гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь (хх-ийн 19 дүгээр тал),

Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргаас Г.Н-ид 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон баярын бичгийн эх хувь (хх-ийн 21 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргаас Г.Н 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр олгосон баярын бичгийн эх хувь (хх-ийн 22 дугаар тал),

Дулаан эрчим хоршооны даргаас Г.Н-ид 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон баярын бичгийн эх хувь (хх-ийн 20 дугаар тал),

№1229 дугаартай Г.Н-ид 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нээж олгосон Хэрэглээний хоршооны гишүүний үнэмлэхийн эх хувь (хх-ийн 27-33 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Хэрэглээний хоршоодын холбоо, Худалдаа удирдах газраас 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г.Нид олгосон дурсамжийн эх хувь, (хх-ийн 34 дүгээр тал),

№47 дугаартай Г.Н-ид 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ХБУГ-ын олгосон пропускийн эх хувь (хх-ийн 35 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1/67 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Г.Нийн Ажилладаг гэх хэсэгт Худалдаа бэлтгэлийг удирдах газар, ажилд орсон он гэх хэсэгт 1985, эрхэлдэг ажил гэх хэсэгт Нормчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, бүртгэгчийн он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.27” гэх бичвэртэй ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт баримтын архивын хуулбар (хх-ийн 60, 62 дугаар тал),

гэрч П.Ж****************** “...Г.Н нь манай Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Барилгын тасагт 1985 оны 8 дугаар сараас нарийн мужаанаар ажилд орж, нормчноор 1995 он хүртэл ажилласан байх, тэгэхдээ Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Дулаан эрчим хэрэглээний хоршоонд сүүлд ажиллаж байсан байна. Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Барилгын тасаг нь 1990 онд татан буугдаж Дулаан эрчим хэрэглээний хоршоо болж байсан юм. Миний хувьд ч гэсэн Дулаан эрчим хэрэглээний хоршоонд ажиллаж байсан. Тухайн үед манай барилгын тасагт 30 орчим ажилчин албан хаагч ажиллаж байсан байна. Г.Нийн эхнэр Сарантуяа нь мөн хамт ажиллаж байсан....” гэх мэдүүлэг,

гэрч Б.Ж*************н “...Г.Н нь Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Барилгын тасагт 1985 оноос барилгачин, өрлөгчин, мужаан гэх нормын ажлуудыг хийж байсан хүн байгаа юм. Г.Н нь хоёр удаагийн аймгийн аварга барилгачинаар шалгарч, шагнуулж байсан. Г.Н нь манай тэргүүний ажилтан байсан. Миний санаж байгаагаар Г.Н нь Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар 1990 оны 5 дугаар сар хүртэл ажиллаад татан буугдах хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Г.Нийн хувьд Барилгын тасаг нь Дулаан эрчим хэрэглээний хоршоо болж байгуулагдахад үргэлжлүүлэн 1995 он хүртэл ажилласан . Миний хувьд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар нь 1990 оны 5 дугаар сард хувьчлагдаж Эд хэрэглэгчдийн хоршоо, Худалдаа хангамжийн удирдах газар гэж хоёр хуваагдан салахад би Худалдаа хангамжийн удирдах газарт группын ахлахаар нь үргэлжлүүлэн ажилласан байна. Тухайн үед Дулаан эрчим хэрэглээний хоршооны даргаар Сүхбаатар гэж хүн ажиллаж байсан байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 106-109 дүгээр талзэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Г.Н-ийн Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, мужаанаар, Хөвсгөл аймгийн Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Н нь 1996 оны 7 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан болох нь №1700000111 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 25 дугаар тал)

Г.Н-ид холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн “Тус аймгийн Дулаан-Эрчим хоршооны баримт манай архивд шилжиж ирээгүй тул Г.Нид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна.” гэх бичилттэй 11/06 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 4 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Н (Р****************)-ийн Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, мужаанаар, Хөвсгөл аймгийн Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ