Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2017/00202

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* ******* *******, 10 давхарт байрлах, ******* ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани /Цаашид ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сум, баг, -ийн байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай овгийн ийн т холбогдох,

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.170.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 07-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь иргэн тай 2016 оны 01 сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж Дорнод аймгийн ******* сумын салбар хариуцсан худалдааны төлөөлөгчийн албан тушаалд томилон ажиллуулсан билээ. Гэтэл нь ажиллаж байх 2016 оны 01 сарын 18-ны өдрөөс 2016 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн худалдан авсан харилцагчийн мөнгийг компани руу шилжүүлэхгүй хувьдаа ашиглаж компанид хохирол учруулсан болно. нь Г. гэх харилцагчид 3.170.900 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн бөгөөд одоог хүртэл Г. нь бараа бүтээгдэхүүний үнийг ******* ******* ХХК-нд төлөөгүй байгаа. Г. нь манай компанид 3.170.900 төгрөгийн өглөгтэй гэдгээ удаа дараа хүлээн зөвшөөрч утсаар холбогдож төлнө гэдэг хариуг хэлдэг болно. Мөн Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх ын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд дурьдснаар Г. нь Дорнод аймгийн Чулуунхороот суманд салбар нээх зорилгоор аас 3.170.900 төгрөгийн барааг зээлж авсан. Уг барааг өөрөө манай дэлгүүр дээр авчирч өгсөн. Тэгээд тэрнээс хойш мөнгийг нь өгөх гэсэн боловч мөнгөний боломж гарахгүй байсаар байгаад одоог хүртэл өгч чадаагүй... би энэ ондоо багтаагаад мөнгийг нь бүрэн төлж барагдуулах болно гэсэн мэдүүлгийг 2016 оны 04 сарын 14-ний өдөр мөрдөн байцаагчид өгсөн байна. Иймд Г.оос 3.170.900 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй, иргэн тай хөдөлмөрийн гэрээ байгуулж Дорнод аймгийн ******* сумын салбар хариуцсан худалдааны төлөөлөгчөөр томилон ажиллуулсан байдаг. Гэтэл тус компаний барааг иргэн Г. гэгчид зээлээр нийлүүлсэн болохыг Прокурорын газарт өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Иймд тус компани нь Г.оос бараа бүтээгдэхүүний үнэ 3.170.900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Г. нь шүүхэд гаргасан тайлбартаа аас зээлээр авсан барааныхаа үнээс 2016 оны 6 сарын 21-нд 600000 төгрөгийг, 8 сарын 11-нд 500000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн, мөн 927200 төгрөгийн барааг ыг авсан гэж тайлбарласан байгаа боловч энэ талаар баримт байхгүй байна. Иймд ******* ******* ХХК нь Г.оос ын өгсөн барааны мөнгө 3.170.900 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Чулуунхороот суманд салбар дэлгүүр нээх зорилгоор 3.170.900 төгрөгийн барааг Дөлгөөнжаргалаас зээлээр авсан билээ. Уг барааг анх авч байхдаа ямар компаний бараа болохыг сайн мэдэхгүй Дөлгөөнжаргал өөрөө авчирч өгсөн учир түүний өөрийнх нь бараа гэж бодож байсан. Сүүлд нь ******* ******* ХХК-ийн бараа бүтээгдэхүүн болохыг мэдсэн. Тухайн компани надад албан ёсоор бичиг тоот ирүүлээгүй. Уг компаний ажилтан гэх эмэгтэй утсаар холбогдож өөртэйгөө тооцоо хийхийг надаас шаардаж цагдаа шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж байсан боловч би баталгаагүй хүнтэй тооцоо хийхээс эмээж, анх бараа авчирч өгсөн, өөрийн сайн мэдэх Дөлгөөнжаргалд төлбөр тооцоог нь бага багаар тооцон өгч байгаа. Дөлгөөнжаргал нь надад тайлбарлахдаа: Би албан ёсны худалдааны төлөөлөгч нь уг компанитай би өөрөө тооцоотой гэж хэлж байсан. Мөн энэ асуудлаар мөрдөн байцаагч дээр очиж мэдүүлэг өгч байсан. Тухайн үед Дөлгөөнжаргал нь компанид учирсан хохирлыг би өөрөө төлж барагдуулна. Өөрийн өмчлөлийн хоёр газар, авто машинаа нийт төлбөртөө төлөхөөр ярьсан гэж хэлж байсан. Дөлгөөнжаргалын хүү 6 сард автомашины осолд орж эмнэлэг, тийзний мөнгө хэрэг боллоо гэхэд нь би анх тооцооноосоо 600000 төгрөг өгсөн. Түүнээс хойш эхнэр нь жирэмсэн, өөрөө цагдаа дээр олон сар ажилгүй байгаа тул гэр бүл, үр хүүхдээ тэжээхийн тулд манай дэлгүүрээс байнга бараа бүтээгдэхүүн, хоол хүнсээ авч тооцооноосоо суутгуулж байсан. Одоо тооцоог нь бага багаар өөрт нь тооцож байгаа. 2016 оны 6 сарын 21-нд 600000 төгрөг бэлнээр өгсөн, 2016 оны 8 сарын 11-нд 500000 төгрөг надаас авсан, 2016 оны 4 сараас 2017 оны 1 сар хүртэл нийт 1.250.000 төгрөгийн барааг бартераар тооцож нийт 2.350.000 төгрөгийн тооцоог Дөлгөөнжаргалтай хийсэн байгаа. Үүнээс нийт 820000 төгрөгийн тооцоо үлдэгдэлтэй байна. Энэхүү үлдэгдэл барааны үнийг бага багаар төлөх хүсэлтэй байна. Би Дөлгөөнжаргалаас 3.170.900 төгрөгийн бараа зээлээр авч өр авлагын тооцоо үүссэн учир ******* ******* ХХК нь надаас уг мөнгийг нэхэмжлэх эрхгүй билээ. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд Дөлгөөнжаргалын мэдүүлэг чухал тул түүнээс гэрчийн мэдүүлэг авч өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.т холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3.170.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Г. нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Дорнод аймгийн ******* сумын салбар хариуцсан худалдааны төлөөлөгчийн албан тушаалтан аас 3.170.900 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа Би Дөлгөөнжаргалаас 3170900 төгрөгийн бараа авч өр авлагын тооцоо үүссэн байхад уг авлагыг ******* ******* ХХК надаас нэхэмжлэх эрхгүй гэж,

нэхэмжлэгч тал  нь Г. гэх харилцагчид 3.170.900 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн бөгөөд одоог хүртэл Г. нь бараа бүтээгдэхүүний үнийг ******* ******* ХХК-нд төлөөгүй байна. Дорнод аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд: Г. нь Дорнод аймгийн Чулуунхороот суманд салбар нээх зорилгоор аас 3.170.000 төгрөгийн барааг зээлж авсан. Уг барааг өөрөө манай дэлгүүр дээр авчирч өгсөн. Тэгээд тэрнээс хойш мөнгийг нь өгөх гэсэн боловч мөнгөний боломж гарахгүй байсаар байгаад одоог хүртэл өгч чадаагүй... би энэ ондоо багтаагаад мөнгийг нь бүрэн төлж барагдуулна гэсэн мэдүүлгийг өгч байсан тул 3.170.900 төгрөгийг Г.оос гаргуулах хүсэлтэй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь тай хөдөлмөрийн гэрээ байгуулж салбар хариуцсан худалдааны төлөөлөгчөөр томилж түүнд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байх бөгөөд нь Г.т ******* ******* ХХК-ийн барааг дамжуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцааг үүсгэсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, хариуцагч Г. нь ******* ******* ХХК-наас би бараа авах гэрээ байгуулж, харилцаанд ороогүй учир тус компани нь надаас нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тухайлбал, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч хариуцуулсан аас тухайн бараа бүтээгдэхүүний үнийг шаардах эрхтэй. Харин нь Г.т зээлээр олгосон бараа бүтээгдэхүүний үнэ 3.170.900 төгрөгийг Г.оос шаардах эрх тус тус үүснэ.

Иймд хариуцагч Г.оос 3.170.900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Г. нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хуралдааныг миний эзгүйд хянан шийдвэрлэх өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу хариуцагч Г.ыг эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Г.оос зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3.170.900 /гурван сая нэг зуун далан мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65690 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ