Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2023/0019/З |
Дугаар | 109/ШШ2024/0006 |
Огноо | 2024-01-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 109/ШШ2024/0006
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Ш.Н-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Б Ш У газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Ш.Н миний бие тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Б Ш У газарт холбогдуулан Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтын Архангай аймгийн Э сумын 1 дүгээр сургуулийн бага боловсролын сургалтын хөтөлбөр, хөгжил хариуцсан менежерийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан билээ. Миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх иргэн Ш.Нгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Б Ш У газарт холбогдох “Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтын өөрт хамаарах тухайлсан ажлын байранд буюу Архангай аймгийн Э сумын 1 дүгээр сургуулийн бага боловсролын сургалтын хөтөлбөр, хөгжил хариуцсан менежерийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
2. Уг хэрэгт нэхэмжлэгчээс 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргажээ. Тодруулбал, Ш.Н миний бие тус шүүхэд Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтын Архангай аймгийн Э сумын 1 дүгээр сургуулийн бага боловсролын сургалтын хөтөлбөр, хөгжил хариуцсан менежерийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан билээ. Миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү гэжээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.
4. Иймд нэхэмжлэгч Ш.Н-г Архангай аймгийн Б Ш У газарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтын өөрт хамаарах тухайлсан ажлын байранд буюу Архангай аймгийн Э сумын 1 дүгээр сургуулийн бага боловсролын сургалтын хөтөлбөр, хөгжил хариуцсан менежерийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Мөн нэхэмжлэгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
6. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6. дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө.”, 50 дугаар зүйлийн 50.4. дэх хэсэгт “Энэ хуулийн 47.6-д заасан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно.”, 50.5. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж заасан.
7. Нэхэмжлэгч Ш.Н-гийн тухайд, шүүхэд гаргасан хүсэлтэндээ улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгуулах талаар дурдсан байх бөгөөд уг хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлээгүй, энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч ч эл үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй байна.
8. Иймд хуульд заасан дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгч Ш.Н-гийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг (тавин хувийг) буцаан олгох боломжгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Н-г Архангай аймгийн Б Ш У газарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтын өөрт хамаарах тухайлсан ажлын байранд буюу Архангай аймгийн Э сумын 1 дүгээр сургуулийн бага боловсролын сургалтын хөтөлбөр, хөгжил хариуцсан менежерийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Ш.Н-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Б Ш У газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА
-