Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 181

 

            Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

            - шүүгдэгч Б.Ариунболдыг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Түмэн тайж овогт Баатарын Ариунболдод холбогдох эрүүгийн 201719000260 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, хувиараа ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамтаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо, Жаргалантын 6-184 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Түмэн тайж овогт Баатарын Ариунболд /РД:ух95091857 / гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Ариунболд нь 2017 оны 04 сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Чулуунцэцэгийг найз А.Төгөлдөртэй явалдсан гэж хардсаны улмаас хоолойг нь боож, модон ширээний хөлөөр толгой болон нуруу хэсэгт хавсарч цохиж,  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Ариунболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

Эрүүгийн 201719000260 дугаартай хэргээс:

Хэрэг бүртгэлтэд хохирогч Ц.Чулуунцэцэг мэдүүлсэн: Би 2017 оны 04 сарын 11-ны өдөр ”Кино үйлдвэрийн” сургууль дээрээ байхад 18 цагийн үед Н.Дүүрэнбилэг утсаар ярьж Б.Ариунболдын ажил дээр очих гэж байна хамт явах уу?  гэхээр нь би ажилтай явахгүй гэж хэлсэн. Дараа нь А.Төгөлдөр утсаар ярьж хамт явъя гэхээр нь би явахгүй гэж хэлсэн. Тэгтэл ямар ч байсан уулзъя гээд манай сургууль дээр ирж, би сургуулийн буудал дээр машинд нь суутал Н.Дүүрэнбилэг за өнгөрсөн гээд намайг Төв аймгийн Баян сум руу авч явсан. Тухайн үед бол Н.Дүүрэнбилэг, А.Төгөлдөр, Б.Ариунболдын найз гээд гурван залуу явсан. Бид нар явсаар байгаад харанхуй болох үед очсон. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Тэгээд бид нар Б.Ариунболдын ажилладаг гэх Их наран караоке орж сууцгаасан. Тухайн үед бол Б.Ариунболд бид нарт хоол хийж өгөөд өрөөнд орж ууцгаасан. Тэгтэл Б.Ариунболдын найз нь гэх гурван залуу тэнд үйлчлүүлж байсан хүмүүстэй муудалцаад байсан. Буцаад Улаанбаатар хот явах гэхээр нь би хамт явах гэтэл Б.Ариунболд миний цүнх, утас аваад маргааш яв гээд нөгөө гурван залууг явуулсан. Тэгээд Б.Ариунболд, А.Төгөлдөр, Н.Дүүрэнбилэг бид  дөрөв үлдэж тэр гурав үлдсэн архиа, би 2 шил пиво уугаад А.Төгөлдөр бид хоёр өөр өрөөнд орж буйдан дээр хэвтэж байтал Н.Дүүрэнбилэг ирээд А.Төгөлдөр рүү дайрч чи охин хараад найзуудаа мартлаа гээд хэрүүл өдөөд байсан. Тэгтэл Б.Ариунболд гаднаас орж ирээд энэ хоёр чамаас болж муудалцлаа чамайг ална гээд надруу дайрч буйдан дээр дарж унагаад хоолой боосон. Энэ үед А.Төгөлдөр Б.Ариунболдыг надаас салгаж аваад Н.Дүүрэнбилэг, Б.Ариунболд хоёрыг та хоёр яагаад байгаа юм бэ? гэхэд тэр хоёр А.Төгөлдөртэй маргалдаж А.Төгөлдөр тэр хоёрыг ширээ өргөж цохих гэснээ болиод буцаагаад шалан дээр тавьхад ширээ нь салаад ойчсон. Тэгтэл Б.Ариунболд А.Төгөлдөрийг ширээ эвдлээ гэж салсан ширээ хөлийг нь авч А.Төгөлдөрийг цохих гэж далайж байснаа намайг ална гээд миний араас толгой болон нуруу руу хавсарч цохьсон. А.Төгөлдөр болиулаад Б.Ариунболдыг татаж автал Н.Дүүрэнбилэг тэр хоёртой ноцолдоод өрөөнөөс гараад явсан. Тухайн үед миний толгой эргэж, өвдөөд босоод зогсож байтал Б.Ариунболд эргэж орж ирээд миний аймхай руу өшиглөж би эвхрэлдээд газар унахад Б.Ариунболд би хүн алчихлаа гээд эргээд гараад явсан. Тэгээд нэг хэсэг би босч чадахгүй шалан дээр хэвтэж байхад А.Төгөлдөр, Б.Ариунболд, Н.Дүүрэнбилэг гурав гадаа зааланд муудалцаад яваад байсан. Би арай хийж өрөөнөөс гарч тэр гурваас одоо болиоч гуйж байна гэж гуйгаад тэр гурав больж амарцгаасан. Өглөө нь би босох гэхэд босч чадахгүй биеэ дийлэхгүй байсан. Тэгээд А.Төгөлдөрөөр Б.Ариунболдоос утсаа авахуулж цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17/

 

            Хэрэг бүртгэлтэд сэжигтнээр Б.Ариунболд мэдүүлсэн: ... Д.Чулуунцэцэг Н.Дүүрэнбилэгтэй маргадаад байхаар нь тайвшируулах гээд өөр өрөө рүү авч ортол над руу дайрч намайг алгадаж хоолой боосон. Би чи миний эрхийг тасалчихваа тасалвал хохчино шүү гэж хэлэхэд тавихгүй байсан. Өөрөө гарыг нь тавиултал миний эрхийг тасалсан байсан. Тэгээд миний уур хүрээд Ц.Чулуунцэцэгийг хойшоо түлхэж хоолойг нь бооход, цаашаа унахдаа буйдан дээр суусан. Харин Н.Дүүрэнбилэг нь намайг орж авсан санагдаж байна. ... А.Төгөлдөрийг ширээ хугалчихаар нь би ширээ эвдээд хаячих юм. Энэ чинь хүний юм шүү дээ гэж уурласан. Тэгээд ширээний хөлөөр Ц.Чулуунцэцэгийн дал руу нь хальт цохьсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/

- Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2017 оны 04  сарын 14-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №190 тоот актад:

1.Ц.Чулуунцэцэгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалганд, баруун зүүн дал, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэргийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 34-35/

 

Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2017 оны 04  сарын 26-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн нэмэлт №209 тоот актад:

1. Ц.Чулуунцэцэгийн биед зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2.Ц.Чулуунцэцэгийн биед учирсан тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун зүүн даланд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

З.Ц.Чулуунцэцэгийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл болох зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун зүүн дал, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй учирсан гэмтлүүдийн хамгийн хүнд гэмтлээр гэмтлийн зэрэг тогтоодог. /хх-ийн 41-42/

 

-Шүүгдэгч Б.Ариунболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: Ял шийгэлгүй гэх лавлагаа /хх-63/,

-Шүүгдэгч Б.Ариунболдыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 60-62 тал/, 2017 оны 05 сарын сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 65-66 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

   Шүүгдэгч Б.Ариунболд нь 2017 оны 04 сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Чулуунцэцэгийг найз А.Төгөлдөртэй явалдсан гэж хардсаны улмаас хоолойг нь боож, модон ширээний хөлөөр толгой болон нуруу хэсэгт хавсарч цохиж,  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-19, /хохирогч Ц.Чулуунцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №190, 209 тоот актууд болон шүүгдэгч Б.Ариунболдын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Ариунболдын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

-Хохирогч Ц.Чулуунцэцэг, шүүгдэгч Б.Ариунболд нар нь “Эвлэрсэн” тухай баримт /хх-ийн 121/

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Ариунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргана”  зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч Ц.Чулуунцэцэг, шүүгдэгч Б.Ариунболд нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч Ц.Чулуунцэцэг нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч  Ц.Чулуунцэцэг нь шүүгдэгч Б.Ариунболдтой сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

             Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Түмэн тайж овогт Баатарын Ариунболдыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Чулуунцэцэг нь шүүгдэгч Б.Ариунболдтой сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Ариунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Б.Ариунболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Чулуунцэцэгт 960 000 төгрөгийг сайн дураараа хохирол гэж төлсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Б.Ариунболдод урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

               6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ариунболдод урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  • , ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА