Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00084/И |
Дугаар | 134/ШШ2024/00122 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 134/ШШ2024/00122
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: ******************
Хариуцагч: *****************
Хариуцагч: **************
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, улсын тэмдэгтийн хураамж, нийт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. *******,******* нар 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,129,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр уг барьцаат зээлийн гэрээн дээр 300,000 төгрөг нэмж зээлж, зээлийн нийт үлдэгдэл 4,429,000 төгрөг болсон. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр уг барьцаат зээлийн гэрээн дээр 500,000 төгрөг нэмж зээлэн 4,929,000 төгрөгийн зээлтэй болсон. Мөн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр уг барьцаат зээлийн гэрээнд үндэслэн 4,929,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 271,000 нэмж зээлэн нийт зээлийн хэмжээ 5,200,000 төгрөг болсон. Сард төлөх хүүгийн хэмжээ 208,000 төгрөг. Нэмж авсан зээлүүд нь барьцаат зээлийн гэрээний нэмэлт хэсэгт дурдагдсан. Зээлдэгч нар зээлээ хаах боломжгүй байгаа тул зээлийн гэрээг сунгах хүсэлтийн дагуу талууд хоорондоо харилцан тохиролцож, зээлийн гэрээнд сунгалтууд хийгдсэн.
Зээлдэгч нар 2021 оны 12 дугаар сараас хойш зээлээ төлөөгүй. Барьцаат зээлийн гэрээн дээрх гэрийн хаягаар очиж уулзах гэсэн боловч хаяг дээрээ оршин суудаггүй учир Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан оршин суугаа хаягийг нь олж тогтоолгосон. Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн тогтоож өгсөн Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 152-11 тоотод биечлэн очиж, уулзаж ямар учир шалтгаанаар зээлээ төлөхгүй байгааг асууж тодруулахад удахгүй төлнө гэж байсан ч өнөөдрийг хүртэл төлөлт хийж зээлээ хаагаагүй байна. Зээл төлөлт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 177,000 төгрөг дансаар, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 150,000 төгрөг дансаар, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг дансаар нийт 627,000 төгрөг өгсөн. Зээлдэгч нартай эв зүйгээр шийдвэрлэхийг хүсэн зээлээ төлөх хугацааг хангалттай олгосон боловч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдэлд хүрэхгүй байгаа учир зээлийн гэрээний 4.3-д зааснаар Иргэний хуулийн дагуу шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болж байна. Зээлийн хугацаанд 2017.07.27-2023.05.27 хүртэлх хүү 15,361,000 төлөхөөс 627,000 төлсөн. Төлөөгүй үлдэгдэл хүү 14,731,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг.
Зээлийн гэрээний 1.5-д зааснаар хугацаа дууссан тохиолдолд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги хоног тутам төлөхөөр тохирсон. 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр гэрээ дуусгавар болсон гэвэл хуулийн дагуу биелүүлээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн гэрээний заалтаар 9,967,000 төгрөгийн алданги төлүүлэхээр байгаа боловч алдангийг нэхэмжлэхгүй.
Мөн барьцаат зээлийн гэрээний 2.1.7-д зааснаар 2022 онд зээлдэгчийн өгсөн Говьсүмбэр, Баянтал, 152-11 тоот гэрийн хаягаар ирж, очихтой холбоотой гарсан зардлыг нэхэмжлээгүй болно.
Иймд, *******,******* нараас үндсэн зээл 5,200,000 төгрөг, хүү 14,734,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 20,004,000 төгрөг боловч 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхбаяр, хариуцагч *******,******* нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг 21 хувааж буюу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны дөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өлөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. *******,******* нар нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 4,129,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр уг барьцаат зээлийн гэрээн дээр 300,000 төгрөг нэмж зээлж, зээлийн нийт үлдэгдэл 4,429,000 төгрөг болсон. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр уг барьцаат зээлийн гэрээн дээр 500,000 төгрөг нэмж зээлэн 4,929,000 төгрөгийн зээлтэй болсон. Мөн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр уг барьцаат зээлийн гэрээнд үндэслэн 4,929,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 271,000 нэмж зээлэн нийт зээлийн хэмжээ 5,200,000 төгрөг болсон. Зээлийн хугацаанд 2017.07.27-2023.05.27 хүртэлх хүү 15,361,000 төлөхөөс 627,000 төлсөн. Төлөөгүй үлдэгдэл хүү 14,731,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг. Иймээс *******,******* нараас үндсэн зээл 5,200,000 төгрөг, хүү 14,734,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 20,004,000 төгрөг боловч 20,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
3. Хариуцагч *******,******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг 21 хувааж буюу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны дөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өлөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг төлж барагдуулъя гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхбаяр хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийн тавин хувь болох 128,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 128,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 128,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *******,******* нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, улсын тэмдэгтийн хураамж, нийт 20,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 20,000,000 төгрөгийг 21 хувааж буюу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны дөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өлөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийн тавин хувь болох 128,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 128,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 128,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА