Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2017/00204

 

                                             Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* гэх газарт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох, 310294 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 1 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэтгэвэр тогтоолгох нөхцлийг хангаж байгаа бөгөөд нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгөхөд миний анх ажилд орсон тушаал болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Би 1978 оны 8 сарын 20-ны өдрөөс 1992 он хүртэл Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдэлд малчин, галч, худгийн моторчин зэрэг ажил хийж байгаад 1992 оны 2 сарын 27-ны өдрөөс 1996 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл “*******” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. Мөн миний албан ёсны нэрийг ******* ******* гэдэг бөгөөд цэргийн алба хаасан болон “*******” нэгдэлд ажиллаж байсан үеийн зарим тушаал, шийдвэрийг гэдэг нэрээр гаргасан байдаг. гэдэг нь миний аав ээжийн өгсөн гэрийн нэр юм. Би 1975 оны 5 сарын 19-ний өдөр цэргийн албанд татагдан Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 097-р цэргийн ангид алба хаасан бөгөөд цэргийн батлах дээр миний нэрийг ******* гэж бичсэн байдаг. Иймд Ц.******* намайг 310294 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, 1978 оны 8 сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 сарын 10-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдэлд малчин, галч, худгийн моторчин, 1992 оны 2 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл “*******” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1978 оны 8 сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 сарын 10-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдэлд малчин, галч, худгийн моторчин, 1992 оны 2 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл “*******” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тотоолгох, мөн 310294 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь 1978 оны 8 сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 сарын 10-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдэлд малчин, галч, худгийн моторчин, 1992 оны 2 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл “*******” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан, мөн 310294 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдлийн даргын 1978 оны 8 сарын 20-ны өдрийн “Ажилд томилох тухай” 114 дүгээр тушаал, 1979 оны 10 сарын 19-ний өдрийн “Ажилд томилох тухай” 115 дугаар тушаал, 1980 оны 3 сарын 22-ны өдрийн “Худгийн моторчин томилох тухай” 28 дугаар тушаал, 1981 оны 10 сарын 14-ний өдрийн “Малчин томилох тухай” 187 дугаар тушаал, 1982 оны 8 сарын 06-ны өдрийн “Ажилд томилох тухай” 123 дугаар тушаал, 1983 оны 2 сарын 27-ны өдрийн “Малчид томилох тухай” 21 дүгээр тушаал, 1986 оны 3 сарын 29-ний өдрийн “Төлчид томилох тухай” 61 дүгээр тушаал, 1987 оны 10 сарын 28-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 122 дугаар тушаал, 1988 оны 11 сарын 03-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 97 дугаар тушаал, 1988 оны 11 сарын 18-ны өдрийн “Нөхөн тушаал гаргах тухай” 110 дугаар тушаал, 1989 оны 10 сарын 12-ны өдрийн “Малчдын ээлжийн амралт олгох тухай” 102 дугаар тушаал, Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 8 сарын 29-ний өдрийн “Гишүүдийн өр төлбөрийн тухай” 29 дүгээр тогтоол, 1985 оны 5 сарын 29-ний өдрийн “Буцалтгүй тэтгэмж  олгох тухай” 40 дүгээр тогтоол,  ******* сумын “*******” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 8 сарын 01-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 81 дүгээр тушаал, ******* сумын “*******” ХК-ийн ерөнхий захиралын 1992 оны 2 сарын 10-ны өдрийн 57 дугаар тушаал, Дорнод аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 11сарын 08-ны өдрийн 167 дугаар тодорхойлолт, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 310294 дугаартай цэргийн батлах, БХЯ-ны Батлан хамгаалах төв архивын 2017 оны 1 сарын 20-ны өдрийн 000000867 дугаартай лавлагаа болон гэрч , нарын мэдүүлгээр батлагдаж байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******ыг 1978 оны 8 сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 сарын 10-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдэлд малчин, галч, худгийн моторчин, 1992 оны 2 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл “*******” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсныг,  310294 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ