Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2021/0033/З |
Дугаар | 126/ШШ2023/0189 |
Огноо | 2023-10-20 |
Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 126/ШШ2023/0189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, Хатгал тосгоны захирагч, Хатгал тосгоны газрын даамал нарт холбогдох Ххязгаарлагдмал хариуцлагатай компанийн /цаашид ХХК гэх/ нэхэмжлэлтэйзахиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд, нээлттэйгээр, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Н, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Хатгал тосгоны газрын даамал Ч.О, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О, Б.Г, Ё.П нарын өмгөөлөгч Д.Буяндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, цахимаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ог нарыг оролцуулан хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.ХХХК-д явуулсан Хөвсгөл аймгийн Хатгал тосгон захирагч А.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны 1/440 дугаар албан бичиг, тус тосгоны газрын даамал Ч.Оийн 2021 оны 05 дугаар сарын 05-нд өгсөн хариу, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд Хатгал тосгоны захирагч А.Бийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны 1/844 дүгээр албан бичгээр ХХХК-ийн газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээ олгох, газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал нь илтэд хууль бус болохыг тогтоолгох,
1.2.Хатгал тосгоны газрын даамал Ч.О нь Газрын тухай хуулийн 23.4, 33.7, 34.7-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, ХХХК-д 210101501 дүгээр нэгж талбарын 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох, газар ашиглах гэрээг ХХХК-тай байгуулахыг, ХХХК-ийн газар ашиглах эрхийн 210101501 дугаартай нэгж талбарын 2 га газрын заагийг газар дээр нь тэмдэгжүүлэн координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэн газрын улсын бүртгэлд бүртгүүлэхийг, ХХХК-ийн газар ашиглах эрхийн нэгж талбарын кадастрын зургийг газрын мэдээллийн сангаас хэвлэн баталгаажуулж олгуулахыг, ХХХК-ийн газар ашиглах эрхийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг тус тус даалгах,
1.3.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай ашиглах эрхийн газарт иргэн Б.Бт газар эзэмшүүлэх эрхийг давхардуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгох,
1.4.Давхардуулж олгосон газрын газар эзэмших эрхийг иргэн Б.Баас иргэн А.От шилжүүлсэн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/142 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийг үндэслэж олгосон 000105197 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06704-202/00356 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгох,
1.5.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд орших ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай Зам тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар эзэмших эрхийг давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/41 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
1.6.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд орших ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай эрхийн газартай Зам, тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар ашиглах эрхийг давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
1.7.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Ё.Пд 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Ё.Пд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
1.8.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Ё.Пд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000739692 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ё.П, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах,
1.9.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Б.Гад 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Б.Гад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
1.10.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Б.Гад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000638067 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Г, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах.
2.Хэргийн нөхцөл байдал:
ХХХК нь Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/42 дугаар захирамжаар Хатгал тосгоны төвийн эдэлбэр газарт үйлчилгээний зориулалттай 2 га газрыг ашиглах эрхтэй болсон. Хатгал тосгоны захирагчийн 2016 оны А:54 тоот шийдвэрээр газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар сунгуулсан гэх ба Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны байр 2017 онд шатсан тул холбогдох баримт устсан. Нэхэмжлэгч ХХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлэн олгуулахаар Хатгал тосгоны газрын даамалд хандсан боловч гэрчилгээг шинэчлэн олгоогүй тул маргаж эхэлсэн.
3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:
ХХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлэн олгуулахаар Хатгал тосгоны газрын даамалд хандсан боловч гэрчилгээг шинэчлэн олгоогүй тул Хөвсгөл аймгийн Засаг даргад хандаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/1384 тоот албан бичгээр Хатгал тосгоны газрын даамалд Ч.Од үүрэг чиглэл өгчээ.
4.Нэхэмжлэгч ХХХК 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
4.1.Нэхэмжлэлийн шаардлага: Хатгал тосгоны захирагч А.Бийн 2021.03.10-ны өдрийн 07 дугаартай ХХХК-д явуулсан албан бичиг, 2021.06.25-ны өдрийн 1/1384 дугаартай Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд явуулсан албан бичигт газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ сэргээгдэх боломжгүй гэж татгалзсан татгалзал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т заасны дагуу илтэд хууль бус болохыг тогтоолгох, 2.Хатгал тосгоны газрын даамал Ч.О нь Газрын тухай хуулийн 23.4-т заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, шинээр газар ашиглах гэрчилгээ олгохыг даалгах.
4.2.Гомдлын тухай: ХХХК нь анх Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан А/42 дугаартай захирамжаар 210101501 нэгж талбарын дугаартай 3 га газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах эрх олгосон байдаг. Үүнээс хойш 2016 онд газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар сунгасан байдаг.
4.3.Гэтэл 2019 онд Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга манай компанийн 2 га газрыг ашиглах эрхийг хүчингүй болгосон хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/137 дугаар захирамжаар дээрх газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгосон сумын Засаг даргын захирамж гарсан.
4.4.Дээрх захирамж гарсны дараа 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр газрын эрхээ сэргээлгэх, шинээр гэрчилгээ авахаар очсон боловч Хатгал тосгоны газрын даамал Ч.О ямар ч үндэслэлгүйгээр танай компанид газар эзэмших гэрчилгээ олгохгүй гэсэн хариу өгсөн. Бид Ковид-19 цар тахлын үед удаа дараа шуудангаар хүсэлт тавьж байсан.
4.5.Газар эзэмших эрхээ сэргээлгэхээр Хөвсгөл аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд Засаг даргаас Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу ХХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж ажиллана уу гэсэн чиглэл өгсөн байдаг. Уг албан бичгийг үзүүлж ахин гэрээ байгуулж, гэрчилгээ авахаар хандсан боловч Засаг дарга А.Б, Ч.О нар нь илтэд хууль зөрчин манай компанийн газар эзэмших, үйл ажиллагаа явуулах боломжийг маань хааж ноцтой хохироож байна. А.Б, Ч.Оийн дээрх үйлдлүүд нь Газрын тухай хуулийн 23.4 заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхгүй иргэд, аж ахуйн нэгжийг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр хавчиж үйл ажиллагаа явуулах боломжоор хангахгүй байна.
4.6.Иймд ХХХК-ийн нэр дээр байгаа 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/42 дугаартай шийдвэрээр олгосон 3 га газрын ашиглах эрхийг сэргээж газар ашиглах эрхийн гэрчилгээг олгуулж, үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч ХХХК 2021 оны 11 дүгээр сараас 19-ний өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлэхдээ:
5.1.ХХХК-д явуулсан Хөвсгөл аймгийн Хатгал тосгон захирагч А.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны 1/440 дугаар албан бичиг, тус тосгоны газрын даамал Ч.Оийн 2021 оны 05 дугаар сарын 05-нд өгсөн хариу, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд Хатгал тосгоны захирагч А.Бийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны 1/844 дүгээр албан бичгээр ХХХК-ийн газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээ олгох, газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал нь илтэд хууль бус болохыг тогтоолгох,
5.2.Хатгал тосгоны газрын даамал Ч.О нь Газрын тухай хуулийн 23.4, 33.7, 34.7-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, ХХХК-д 210101501 дүгээр нэгж талбарын 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох, газар ашиглах гэрээг ХХХК-тай байгуулахыг, ХХХК-ийн газар ашиглах эрхийн 210101501 дугаартай нэгж талбарын 2 га газрын заагийг газар дээр нь тэмдэгжүүлэн координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэн газрын улсын бүртгэлд бүртгүүлэхийг, ХХХК-ийн газар ашиглах эрхийн нэгж талбарын кадастрын зургийг газрын мэдээллийн сангаас хэвлэн баталгаажуулж олгуулахыг, ХХХК-ийн газар ашиглах эрхийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг тус тус даалгах,
5.3.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай ашиглах эрхийн газарт иргэн Б.Бт газар эзэмшүүлэх эрхийг давхардуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгох,
5.4.Давхардуулж олгосон газрын газар эзэмших эрхийг иргэн Б.Баас иргэн А.От шилжүүлсэн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/142 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийг үндэслэж олгосон 000105197 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06704-202/00356 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгох зэрэг болно.
5.5.ХХХК-ийн газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээ гаргаж өгөөгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй үйл явдлын талаар:
ХХХК нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А-42 дугаар захирамжаар тус тосгонд 210101501 дүгээр нэгж талбарын 2 га газрыг ашиглах эрхтэй болж, мөн өдрийн огноотой 0006944 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон. Энэхүү гэрчилгээг Хатгал тосгоны захирагчийн 2016 оны А-54 дүгээр захирамжаар 2021 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл 5 жилийн хугацаатай сунгасан байдаг.
5.6.Хатгал тосгоны газрын даамал Ч.О нь 2011 оны 08 дугаар сард зөвхөн нэгж талбарын 210101501 дугаартай 3 га газар ашиглах эрхийн 0006944 дүгээр гэрчилгээг олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 23.4-т заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхгүй, 33.7, 34.1-т заасан үүргээ гүйцэтгэхгүйгээр:
-ХХХК-тай газар ашиглах гэрээ байгуулаагүй,
-ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж координатжуулаагүй,
-тэдгээрийг кадастрын газрын зураг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгүүлээгүй,
-ХХХК-ийн ашиглах эрхийн газартай холбоотой газрын мэдээллийн санг зохих ёсоор эрхлээгүй, 210101501 дугаар нэгж талбарын кадастрын зургийг гаргаж өгөөгүй,
-ХХХК-ийн газар ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй,
-ХХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийг улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэж өгөөгүй өнөөдрийг хүрсэн.
5.7.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжаараа ХХХК-ийн 210101501 дугаар нэгж талбарын 3 га газрыг ашиглах эрхийг илт хууль зөрчиж хүчингүй болгосон. Гэхдээ энэхүү 2019 оны А-176 дугаар хууль бус захирамжаа Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/137 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг.
5.8.Газар ашиглах эрхийн гэрчилгээний загвар шинэчлэгдсэн тул 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ХХХК-ийн захирал Я.Эрдэнэбилэг шинэчлэгдсэн газрын гэрчилгээгээ авах, газар ашиглах гэрээ байгуулах, 210101501 дугаар нэгж талбарын кадастрын зургийг гаргуулж авах зорилгоор Хатгал тосгоны газрын даамал Ч.Отэй уулзахад тэрээр ямар ч үндэслэлгүйгээр дээрх баримт бичгийг олгохгүй гэсэн татгалзсан хариу өгсөн.
5.9.Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Я.Эрдэнэбилэг нь уг газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээг гаргуулах, газар ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлт, гомдлоо Хатгал тосгоны захирагч А.Б, тус тосгоны газрын даамал Ч.О нарт удаа дараа тавьж, шуудангаар хүргүүлж байсан. ХХХК-ийн гаргасан хүсэлт гомдолд Хатгал тосгоны захирагч А.Б 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/440 дугаар албан бичгээр ... Дээрх газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглалтыг огт хийгээгүй тул газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ сэргээх боломжгүй байна гэж татгалзсан хариу өгсөн бол Хатгал тосгоны газрын даамал Ч.О нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны бичгээр мөн л огт ойлгомжгүй татгалзсан хариу өгсөн.
5.10.ХХХК-ийн газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээг гаргуулахаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад 2020 оны 12 дугаар сард хүсэлт гаргаж байсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй, хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан.
5.11.Эдгээр үүссэн нөхцөл байдлын талаар ХХХК-аас Хөвсгөл аймгийн Засаг даргад гомдол гаргасныг Засаг даргаас шалгаж үзээд газрын даамал Ч.Оийн татгалзлыг хуульд нийцэхгүй байгааг тогтоож, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/1384 дүгээр албан бичгээр түүнийг Газрын тухай хуулийн 34.1-т заасныг хэрэгжүүлж, ХХХК-тай газар ашиглах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг чиглэлийг өгсөөр байтал Ч.О нь үүнийг огт хэрэгжүүлээгүй.
5.12.Харин Хатгал тосгоны захирагч А.Б нь аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үүрэг чиглэл хүргүүлсэн албан бичгийн хариу болгож 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/844 дүгээр албан бичиг хүргүүлэхдээ ХХХК-ийн ашиглах эрхтэй газарт бусдад газар олгож, байшин барилга баригдсаныг дурдаад огт хууль зүйн үндэслэлгүй татгалзсан хариуг Ч.Оийн өмнөөс өгсөн байна.
5.13.Ийнхүү ХХХК-ийн газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээ гаргуулах, газар ашиглах гэрээ байгуулах талаар 2020 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хөөцөлдсөөр төрийн зарим албан хаагч нарын хууль бус үйл ажиллагаанаас болж ХХХК-нд хор уршиг учирч, эрх нь зөрчигдсөөр байна.
5.14.ХХХК-ийн ашиглах эрхийн газарт хууль бусаар газар олгосон үйлдлийн талаар:
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамжаар нэгж талбарын 6714001998 дугаартай 700 м2 газрыг иргэн Б.Бт гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмших эрх олгохдоо ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай ашиглах эрхийн газартай давхцуулж олгосон байна.
5.15.Нэгж талбарын 6714001998 дугаартай 700 м2 газрыг эзэмших эрхийг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/142 дугаар захирамжаар иргэн Б.Баас иргэн А.От шилжүүлж, түүнд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 000105197 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 06704-202/00356 дугаартай гэрээг Хатгал тосгоны газрын даамал Ч.О нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэн А.Отэй байгуулсан нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж, ХХХК-д эрх ашигт үндэслэлгүйгээр халдаж, хор уршиг учруулсаар байна.
5.16.Дээр дурдсан үйл баримтууд нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг болон ХХХК-ийн эрхийг ноцтойгоор зөрчиж, ХХХК-аас үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг алдагдуулж, хор уршиг учруулж байна.
5.17.Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, ХХХК-ийн зөрчигдөж буй эрх ашгийг сэргээж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг олгож өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгч ХХХК 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
6.1.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд орших ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай Зам тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар эзэмших эрхийг давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/41 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
6.2.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд орших ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай эрхийн газартай Зам, тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар ашиглах эрхийг давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
6.3.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Ё.Пд 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Ё.Пд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
6.4.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Ё.Пд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000739692 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ё.П, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах,
6.5.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Б.Гад 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Б.Гад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
6.6.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Б.Гад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000638067 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Г, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах зэрэг болно.
6.7.Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд орших ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/16, 2021 оны А/41 дүгээр захирамжаар нэг газрыг Зам, тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар ашиглах, эзэмших эрхийг давхцуулан хууль бусаар олгосон байна.
6.8.Мөн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нар нь иргэн Ё.П, Б.Г арт тус бүрт нь 700 кв.м газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмших эрх, 000739692, 000638067 дугаартай гэрчилгээг олгохдоо хууль тогтоомж зөрчиж ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулсан ба хууль бус шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийн гэрээг байгуулсан байна.
6.9.Дээрх үйл баримтууд нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг болон ХХХК-ийн эрхийг ноцтойгоор зөрчиж, ХХХК-аас үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг алдагдуулж, хор уршиг учруулж байна.
6.10.Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг хангаж, ХХХК-ийн зөрчигдөж буй эрх ашгийг сэргээж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч А.Б 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/1186 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
7.1.Тосгоны эдэлбэр газарт ХХХК-ийн 0006944 дугаар тоот газар ашиглах гэрчилгээ бүхий газарт газар олгогдож байшин, барилга баригдсан байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан эрх, үүргийг сумын Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд тосгоны захирагчийн эрх, үүрэгт газрын гэрээ, гэрчилгээг сунгах эрх, үүрэг байдаггүй.
7.2.Иймд өмнө захирагч Б.Ганбаатар, газрын даамал Ч.О, Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нараас хариу тайлбар авна уу гэжээ.
8.Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч А.Б 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/1186 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
8.1.ХХХК-ийн эзэмшил газар гэх Б.Бат-Явуу, Б.Мөнхцэцэгийн хашааны урд талд нэгж талбарын 210101501 дугаартай 2 га газрын газар ашиглах эрхийн хувийн хэрэг материалыг бүрэн эхээрээ байхгүй, 2017 оны 04 дүгээр сарын 20-нд тосгоны Захирагчийн ажлын албаны байр галд өртөж шатсан тул дээрх компанийн хувийн хэрэг, эх материал байхгүй болно.
8.2.ХХХК-ийн эзэмшил газар гэх Б.Бат-Явуу, Б.Мөнхцэцэгийн хашааны урд талд нэгж талбарын 210101501 дугаартай 2 га газрын кадастрын мэдээллийн сан дахь зураг байхгүй, дээрх компани нь 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/42 дугаар захирамжтай газраа огт хэмжүүлж, тэмдэгжүүлээгүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байна гэжээ.
9.Хариуцагч Хатгал тосгоны газрын даамал Ч.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
9.1.Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А-42 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай чацаргана тариалах зориулалтаар газар ашиглах захирамжтай ХХХК нь газраа хэмжүүлж тэмдэгжүүлээгүй, кадастрын зураг байхгүй, үйл ажиллагаа эрхэлж ашиглаж байгаагүй зэрэг шалтгаанаар газар ашиглах гэрчилгээ олгох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
10.Нэхэмжлэгч ХХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хариуцагч Хатгал тосгоны газрын даамал Ч.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
10.1.Тосгоны захирагч нь газар ашиглах эрхийн гэрээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатайбайгуулахгүй, сумын Засаг даргын захирамжаар газрын даамалтай байгуулна.
10.2.Газрын тухай хуулийн 23.4.3 эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэсэн заалтын дагуу тухайн ХХХК нь газраа хэмжүүлж, тэмдэгжүүлээгүй нь газрын даамлаас шалтгаалаагүй болно.
10.3.Иргэн Б.Бт 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 тоот газар эзэмших захирамжаар 15 жилийн хугацаатайгаар 700 м2 6714001998 нэгж талбарын дугаартай Цахир хороонд эзэмшиж байгаа Газрын тухай хуулийн 31.3 /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/-д заасны дагуу олгогдсон. ХХХК-ийн газар хэмжүүлээгүй, кадастрын зураг хийлгээгүй байж газар давхардсан гэх үндэслэлгүй.
10.4.Газрыг давхардуулж олгоогүй. Тухайн маргаан бүхий газар дээр өмнө нь хэмжүүлж, тэмдэгжүүлж байсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага байхгүй. Иргэн Б.Б нь эзэмшиж байсан газраа хуулийн дагуу газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхтэй.
10.5.Нэг.Хатгал тосгоны захирагчийн 2016 оны А/54 дүгээр захирамжаар 2021 оны 05 дугаар сарын 31-ийг хүртэл 5 жилийн хугацаатай сунгасан мөн гэрээ байхгүй байгаа нь хууль бус ба Захирагч газрын ашиглах, эзэмших, өмчлөх захирамж гаргадаггүй.
10.6.Газрын даамал 0006944 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг бичиж олгоогүй бичгийн хэвтэй танилцах. 2 жил тутам газрын гэрээг шинэчилж гэрээ хийдэг ёстой боловч уг байгууллага нь огт гэрээгүй, гэрээг шинэчилж байгаагүй байна.
10.7.Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй тул амаар болон бичгээр газар ашиглах эрхийг сунгаж, ашиглуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Газар дээр тэмдэг, тэмдэглэгээ хийгдээгүй, кадастрын зураг байхгүй байсан.
10.8.2018 оны 03 сарын 29-ний өдрийн Хатгал тосгоны оршин суугч иргэдийн хурлаар газар цуцлах санал гарч Хатгалын зар мэдээлэл болон Эрх чөлөө сонинд газар цуцлах тухай мэдэгдэл, сонсох ажиллагаа зэргийг явуулж байсан. Цар тахал гарахаас өмнө газраа зориулалтын дагуу хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой байсан.
10.9.ХХХК нь тосгоны захирагчийн 2011 оны 08 сарын 04-ний өдрийн А/42 тоотоор анх газар ашиглах захирамжтай. 2016 оны А/54 тоот захирамжаар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байсан боловч дээрх шийдвэрийг үндэслэн дахин газар ашиглах шийдвэр гараагүй тул газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй болно.
10.10.Хоёр.Иргэн Б.Бт 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 тоот газар эзэмших захирамжаар 15 жилийн хугацаатайгаар Цахир хороонд олгогдсон газар нь ямар нэг нэгж талбартай давхцаагүй. Иргэн Б.Б нь газар эзэмших эрхээ хуулийн дагуу газар эзэмших эрхээ шилжүүлсэн. ХХХК нь 10 жил болоход газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй үйл ажиллагаа явуулаагүй гэжээ.
10.11.Хатгал тосгоны захирагч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1287 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ХХХК-ийн газар ашиглах 0006944 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү.
10.12.Тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний А/42 тоот захирамжийн хавсралтад ХХХК-д 2 га газрыг олгохоор шийдвэрлэсэн байхад газар ашиглах эрхийн гэрчилгээн дээр 3 га гэж бичигдсэн байна. Тухайн А/42 дугаартай захирагчийн захирамжийн 2 дугаар хавсралтын 1 дэх заалтаар газрыг үйлчилгээний зориулалтаар олгосон байх бөгөөд тухайн газар ашиглах эрхийн гэрчилгээн дээр чацаргана тариалах гэсэн байна. Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан.
10.13.Мөн хуулийн 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх,
35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх,
35.3.3.газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх,
35.3.4.газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх,
35.3.5.бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасан үүргийг биелүүлээгүй ба Газрын тухай хуульд зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээг авахад газрын даамалтай гэрээ хийсний үндсэн дээр гэрчилгээ гардаг байтал ямар нэгэн гэрээ хийгдээгүй байхад зөвхөн захирамжаар ашиглах эрхийн гэрчилгээ авсан.
10.14.Улмаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаартай Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар ХХХК-ийн газар ашиглах 0006944 дугаартай гэрчилгээг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу хүчингүй болгосон.
10.15.Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Ганболд нь ямар нэгэн шалтгаангүйгээр А/137 дугаартай захирамж гарган 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаартай захирамжаа хүчингүй болгосон байдаг.
10.16.Гэвч ХХХК-д 2021 оныг хүртэлх хугацаанд Газрын тухай хуулийн 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ба 2011 оноос хойш 2021 он хүртэл 10 жилийн хугацаанд тухайн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар дээр ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй ХХХК-ийн газар ашиглах 0006944 дугаартай гэрчилгээг сунгах боломжгүй тухай захирагчийн зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 26-ны 1/440 дугаартай тоотоор хүргүүлсэн.
10.17.Мөн 2016 онд Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатарын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааны сунгалт хийсэн бичилт нь ямар нэг албан ёсны Засаг даргын захирамжгүй байх ба ашиглах эрхийн гэрчилгээг тосгоны захирагч сунгах талаар Газрын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд тодорхойлон заасан эрх, хуулийн зохицуулалт байдаггүй тул 2016 онд сунгагдсан гэх бичилт нь хууль бус юм.
10.18.Үүнээс үзэхэд ХХХК нь 2021 оны 03 дугаар сарын 10-нд өгсөн газар ашиглах гэрчилгээгээ сунгуулах тухай хүсэлт нь газар ашиглах эрх дуусгавар болсноос 5 жилийн дараа гаргаж буй явдал юм.
10.19.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д зааснаар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах эрх сум, дүүргийн Засаг даргад байдаг тул тосгоны захирагчийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.
10.20.Иймээс 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын А/137 дугаартай захирамжийн ХХХК-д холбогдох газар ашиглах 0006944 дугаартай эрхийн гэрчилгээг сэргээх хэсгийг болон нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
11.Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/106 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
11.1.Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/42 дугаар захирамжаар ХХХК-д 2 га газрыг ашиглуулсан бөгөөд тус аж ахуйн нэгж нь өнгөрсөн хугацаанд ашиглалтын газраа огт ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, мөн 2016 онд газар ашиглах эрхийн сунгалт хийлгэхдээ сумын Засаг даргын шийдвэр гаргуулаагүй зэрэг нь цаашид тухайн 2 га газрыг үргэлжлүүлэн сунгаж, эзэмшүүлж ашиглуулан, гэрээ байгуулан гэрчилгээ олгоход шаардлага хангахгүй байгаа болно гэжээ.
12.Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/262 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
12.1.ХХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцлаа.
12.2.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд орших ХХХК-ийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А-42 тоот захирамжтай газраа хэмжүүлж тэмдэгжүүлээгүй, үйл ажиллагаа эрхэлж байгаагүй, кадастрын зураг байхгүй, цахим програмд ороогүй байсан тул Зам, тээврийн яамны гэх 2017 оны А/16 тоот захирамжийг хүчингүй болгох үндэс байхгүй болно.
12.3.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгонд орших ХХХК-ийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А-42 тоот захирамжтай газраа хэмжүүлж тэмдэгжүүлээгүй, үйл ажиллагаа эрхэлж байгаагүй кадастрын зураг байхгүй цахим програмд ороогүй.
12.4.Ё.П, Б.Г нарын гэр бүлийн хэрэгцээний ямар нэгэн газартай давхцаагүй тул Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/125 тоот захирамжийг хүчингүй болгох үндэс байхгүй.
12.5.Дээрх нэр бүхий 3 нэгж талбар нь 2017 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус тус тусгагдсан тул хүчингүй болгох үндэслэл байхгүй болно гэжээ.
13.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ё.П шүүхэд гаргасан тайлбартаа:
13.1.ХХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, Хатгал тосгоны захирагч А.Б, газрын даамал Ч.О нарт холбогдох захиргааны хэрэгт иргэн А.О, Б.Г, Ё.П, Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаан тус тус гуравдагч этгээдийн татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Яагаад ийм асуудал гэнэт үүссэн тухай мэдээллүүдтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.
13.2.ХХХК-ийн нэхэмжлэлд зөвхөн иргэн Б.Бт газар эзэмшүүлэх эрхийг давхардуулан олгосон гэж байгаа боловч тэр хавийн газрыг өөрийн эзэмшлийнх гэж үзэж байгаа юм байна гэж ойлголоо.
13.3.Гөрөөчин овогт Ёндонжамцын П би 1968 онд Хатгалд төрсөн уугуул иргэн бөгөөд өссөн нутагтаа гэр бүлийн хэрэгцээний газартай болохоор 2017 оноос тосгоны захиргаанд өргөдөл гаргаж, удаа дараа ирж, зааж өгсөн газарт хэмжилт хийлгэн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 25-ны өдрийн Б/125 тоот захирамжаар 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр дугаар: 000739692 тоот эрхийн гэрчилгээ олгогдсон болно.
13.4.Энэ үед иргэн Б.Г мөн танай хажууд газар эзэмшихээр болсон, айл хөрш боллоо гэж байсан. Энэ газрыг олгоход тосгоны захирагч Б.Ганбаатар, Тамгын газрын дарга Ц.Баттөр, газрын даамал Ч.О бүгд мэдэж байсан бөгөөд газрын даамал Ч.Оийн зааж, хэмжиж өгсөн газарт хашаа барьсан бөгөөд жил бүр нэмж зуны шовгор байр зэргийг барьж байгаа болно.
13.5.Хэрэв энэхүү газар нь давхардсан гэдэг нь үнэн бол энэ олон жилийн хугацаанд нэг ч хүн ирж уулзаагүй бөгөөд хэн нэгнээс гомдол гаргаагүй байж байгаад гэнэт шүүхийн байгууллагад хандан нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Эдгээр хүмүүс нь /Улаанбаатар хотын харъяа иргэн Я.Эрдэнэбилэг/ эхнэр, нөхрийн нэр дээр энэ хавийн 10 шахам га газрыг авсан гэж дуулдсан бөгөөд хэзээ хойно гэнэт гарч ирээд газар давхардсан мэтээр ярьж яваа нь ойлгомжгүй байна.
13.6.Тосгоны захирагч асан Б.Батбилгүүн өөрийн танил тал, төрөл төрөгсөддөө их хэмжээний газрыг олгож, тэдгээр хүмүүс нь үнэ тохирсон үедээ таслан зарж борлуулж байдгийг Хатгалын иргэд мэддэг бөгөөд одоо ч үргэлжилсээр байдаг нь ийм байдалд хүргэж байна гэж дүгнэж байна.
13.7.2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/42 захирамжийн хавсралтад ХХХК-д 2.0 га газар гэж байгаа ч уг хавсралтыг хэдийд ч нэмж болохоор гаргасан байгааг холбогдох хууль хяналтын байгууллагууд тодотгон шалгах байх. Мөн энэхүү компани нь захирамжаар олгогдсон 2.0 га газрыг гэрчилгээн дээр 3.0 га болгон зориулалтыг өөрчлөн гаргасан зэргийг нягтлан үзэх байх гэж найдаж байна.
13.8.Нутгийн иргэдэд олддоггүй 0.7 га газрыг ямар хүмүүс нь ингэж хичнээн га-гаар нь авч түүгээр ч барахгүй айлын хашаа саравчны газрыг давхардсан мэтээр гомдоллож явдгийн учрыг олж, хариуг өгөх хэрэгтэй.
13.9.Иймд миний бие ХХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн тайлбар өгч, харин ч ямар аргаар удаа дараалан ийм их газар эзэмших болсноо хууль хяналтын байгууллагад тайлбарлахыг шаардаж байна гэжээ.
14.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ё.П 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох тайлбартаа:
14.1.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/125 дугаартай захирамжаар зөвшөөрөл олгож надад Хатгал тосгоны төвд 6714003210 нэгж талбарын дугаар бүхий 700 кв.м хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Уг захирамжийн дагуу надад Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгогдож гэрээ байгуулсан.
14.2.Надад Газрын тухай хуулийн 23.4.3-т заасны дагуу тосгоны газрын даамал олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулан кадастрын зургийг үйлдэж өгсний дагуу 2017 оноос хойш одоог хүртэл жил бүр байшин барин зориулалтын дагуу нь ашиглаж байна.
14.3.Намайг анх энэ газрыг эзэмшиж эхлэх үед тухайн газарт ямар нэг хашаа байшин болон бусад обьект огт байгаагүй, 4 жилийн хугацаанд хашаа байшин барьж байх үед газар давхцсан болон өөр байдлаар хэн нэгэн хүн маргаан огт үүсгэж байгаагүй.
14.4.Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ХХХК-ийн захирал Эрдэнэбилэг гэгч хүн миний эзэмшиж байгаа газрыг оролцуулан тэр хавийн 3 га газрыг өөрөө ашиглах эрхтэй талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж тодорхой шаардлагуудыг тавьсан байдаг.
14.5.ХХХК нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын04-ний өдөр ХХХК-ийн захирал Эрдэнэбилэг гэгч хүн миний эзэмшиж байгаа газрыг оролцуулан тэр хавийн 3 га газрыг өөрөө ашиглах эрхтэй талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж тодорхой шаардлагуудыг тавьсан байдаг.
14.6.ХХХК нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан А/42 дугаартай захирамжаар 2 га газрын чацаргана тариалах зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээ авсан байдаг.
14.7.Уг газраа зориулалтын дагуу одоог хүртэл огт ашиглаагүй бөгөөд кадастр хийлгэж нэгдсэн санд оруулаагүй /хэрвээ кадастржуулж нэгдсэн санд орсон бол намайг анх газар эзэмших үед давхардаж мэдэгдэх байсан/, газрын төлбөрөө огт төлж байгаагүй, хашаа байшин гэх мэт ямар нэг обьект огт барьж байгуулаагүй.
14.8.Түүнчлэн ХХХК-д анх газар ашиглуулах шийдвэрийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Батбилгүүн нь буюу газар эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргах эрхгүй этгээд олгосон байдаг.
14.9.Газрын тухай Монгол Улсын хууль нь 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд уг хуулийн 21.4.3, 23.4-т зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг сумын Засаг даргын бүрэн эрхэд хамааруулсан тул Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан А/42 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 21.4.3, 23.4.2-т зааснаар сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан бөгөөд иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т /тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан/ зааснаар илт хууль бус захиргааны акт тул гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болно гэж үзэж байна.
14.10.Иймд ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбатын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад заагдсан миний эзэмшиж буй газартай холбоотой буюу 1.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Ё.Пд 700 м.кв газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Ё.Пд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах,
14.11.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 м.кв газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Ё.Пд олгосон 000739692 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017.12.25-ны өдөр иргэн Ё.П, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах гэсэн шаардлагууд илтэд үндэслэлгүй тул бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
15.Хариуцагч бөгөөд хариуцагч Хатгал тосгоны захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
15.1.Тухайн үед уг компани газраа хэмжүүлээгүй, ажлын зураг байхгүй, цахим системд бүртгүүлээгүй байсан. Эргэлтийн цэг бэхэлсэн акт мөн байхгүй байсан. Ийм учир бүртгэгдээгүй байсан. Хүмүүст илт давуу байдал олгосон гэдэг нь төрийн өмчийн газар болохоос Хкомпанийн газар гэж би бол хэлэхгүй. Хэмжилт хийж өгөөгүй, цааргалж байсан зүйл байхгүй. Газрын гэрээ гэрчилгээтэй яваад байсан.
15.2.Тухайн 3 иргэнд олгогдсон газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж байсан. Зам, тээврийн яаманд олгосон газар нь олон завьчдын саналыг үндэслээд, төлөвлөгөөнд тусагдаад гарч байсан. Би хуулийг дээдэлж илт давуу байдал олгоогүй.
15.3.Газрын даамал нь Засаг даргын захирамжийн дагуу Улсын бүртгэлд бүртгэнэ гэсэн байдаг. 2016 онд захирамжгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
16.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
16.1.ХХХК нь 2011 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гэрчилгээ авсан. Газрын тухай хууль бол 2002 оны Газрын тухай хууль байгаа. Газрын тухай хууль гарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсний дараа Хатгалт тосгоны захирагч уг гэрчилгээг гаргасан. Газрын тухай хууль дээр бол газрын эзэмших, ашиглах, зарцуулах эрхийг сумын Засаг дарга гаргахаар заачихсан байж байгаа.
16.2.Гэтэл Тосгоны захирагч гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн 47.3-д захиргааны актын аль нэг хэсэгт илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасан. Энэ заалттай дээрх, Хатгал тосгоны захирагчийн гаргасан илт хууль бус акт гэж үзэх үндэслэл болж байна.
16.3.Нөгөө талаас ХХХК нь 2016 онд 5 жилийн дараа сунгах хүсэлтээ гаргасан боловч энэ дээр захирамж гараагүй. Захирамж гараагүй учраас хуульд нийцэхгүй байна.
16.4.ХХХК тухайн газраа 2 жил ашиглаагүй, үйлчилгээний зориулалтаар гэж гарсан боловчтухайн газрын гэрээ байхгүй. Газрын төлбөрөө төлөөгүй.
16.5.Ийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна.
16.6.Ч.О гэдэг газрын байцаагч Газрын тухай хуулийн 37.2-т зааснаар аймаг, сум, нийслэлийн Засаг дарга хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэдэгт заасан учир газрын даамал Ч.О нь хугацаа сунгах захирамжгүй газарт гэрчилгээ олгож хууль зөрчих боломжгүй.
16.7.ХХХК мөн газрын байцаагчдаа хандаагүй. Ингээд Засаг даргаараа дамжуулаад гомдол гаргаад явсан учраас Ч.Оийг буруутган үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.
17.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
17.1.Миний бие тус маргаан бүхий газраас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/125 тоот захирамжаар 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшсэн.
17.2.Намайг анх тус газрыг эзэмших үед дээрх газар нь бусдын газартай аливаа байдлаар давхцалгүй байсан бөгөөд нэхэмжлэгч ХХХК-д тус газрыг эзэмшүүлэх талаар сум, орон нутгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны ямар нэгэн шийдвэр байхгүй буюу эрхийн ямар нэгэн зөрчилгүй байсан болно.
17.3.Энэхүү шалтгааны улмаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд иргэн Б.Г миний Монгол Улсын Үндсэн хуульд заасан ... түр буюу байнга оршин суух газраа сонгох үндсэн эрх, эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
18.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
18.1.Би гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших зорилгоор өргөдөл гаргасны дагуу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/125 дугаартай захирамжаар зөвшөөрөл олгож надад Хатгал тосгоны төвд 6714003209 нэгж талбарын дугаар бүхий 700 кв.м хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Уг захирамжийн дагуу надад Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгогдож гэрээ байгуулсан.
18.2.Надад Газрын тухай хуулийн 23.4.3-т заасны дагуу тосгоны газрын даамал олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулан кадастрын зургийг үйлдэж өгсөний дагуу хашаа барьж зориулалтын дагуу нь ашиглаж байна. Намайг анх энэ газрыг эзэмшиж эхлэх үед тухайн газарт ямар нэг хашаа байшин болон бусад обьект огт байгаагүй, 4 жилийн хугацаанд хашаа байшин барьж байх үед газар давхцсан болон өөр байдлаар надтай хэн нэгэн хүн маргаан огт үүсгэж байгаагүй.
18.3.Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ХХХК-ийн захирал Эрдэнэбилэг гэгч хүн миний эзэмшиж байгаа газрыг оролцуулан тэр хавийн 3 га газрыг өөрөө ашиглах эрхтэй талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж тодорхой шаардлагуудыг тавьсан байдаг.
18.4.ХХХК нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан А/42 дугаартай захирамжаар 2 га газрын чацаргана тариалах зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээ авсан байдаг.
18.5.Уг газраа зориулалтын дагуу одоог хүртэл огт ашиглаагүй бөгөөд кадастр хийлгэж нэгдсэн санд оруулаагүй /хэрвээ кадастржуулж нэгдсэн санд орсон бол намайг анх газар эзэмших үед давхардаж мэдэгдэх байсан/, газрын төлбөрөө огт төлж байгаагүй, хашаа байшин гэх мэт ямар нэг обьект огт барьж байгуулаагүй.
18.6.Түүнчлэн ХХХК-д анх газар ашиглуулах шийдвэрийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Батбилгүүн нь буюу газар эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргах эрхгүй этгээд олгосон байдаг.
18.7.Газрын тухай Монгол Улсын хууль 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд уг хуулийн 21.4.3, 23.4.2-т зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг сумын Засаг даргын бүрэн эрхэд хамааруулсан.
18.8.Үүнээс үндэслэвэл Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан А/42 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 21.4.3, 23.4.2-т зааснаар сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан бөгөөд иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т /тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан/ зааснаар илт хууль бус захиргааны акт тул гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болно гэж үзэж байна.
18.9.Иймд ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбатын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад заагдсан миний эзэмшиж буй газартай холбоотой буюу 1.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Б.Гад 700 м.кв газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Б.Гад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
18.10.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 м.кв газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Б.Гад олгосон 000638067 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017.12.25-ны өдөр иргэн Б.Г, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах гэсэн шаардлагууд илтэд үндэслэлгүй тул бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
19.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
19.1.Тус шүүхэд ХХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие А.О нь 2020 оны 07 сарын 24-ний өдөр иргэн Б.Баас Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Цахир гудамжны 3426 тоотод байрлах 6714001998 дугаар бүхий 700 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуульд зөвшөөрөгдсөн хэлбэрээр шилжүүлж авсан болно.
19.2.Тухайн үед Б.Бын нэр дээрх газар эзэмших гэрчилгээ нь хууль ёсны байсан, кадастр, газар давхацсан зүйлгүй байсан.
19.3.Нэхэмжлэгч ХХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж байхад дараах газар эзэмшихэд зайлшгүй байх, бүрдүүлэх ёстой баримтууд дутуу байснаас газар эзэмших эрх нь бүрэн баталгаажаагүй байна гэж үзэхээр байна.
19.4.ХХХК эрх бүхий байгууллагатай газрын эзэмших эрхтэй холбоотойгоор гэрээ байгуулаагүй, санд бүртгэгдээгүй зэрэг нь албан ёсоор газар эзэмшиж байсан гэж үзэхээргүй байна.
19.5.Иймд Б.Б нь газар эзэмших эрхээ баталгаажуулахдаа хуульд заасан журмын дагуу авсан байх тул газрыг давхцуулсан байна гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
20.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
20.1.Би маргаан бүхий газрыг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Б.Баас хуулийн хүчин төгөлдөр хэлцлийн дагуу шилжүүлэн авсан.
20.2.Би уг газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан материал бүрдүүлж хоёр талын харилцан тохиролцсон хүсэл зоригийн үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлж авсан бөгөөд уг газрыг авах үед ямар нэг эрхийн зөрчилгүй, газрын кадастрын санд давхцал байхгүй, уг газар дээр хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж хашаа, байшин гэх мэт үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж бариагүй, бусад хэлбэрээр ашиглагдаагүй байсан. Уг газар нь кадастрын санд 6714001998 нэгж талбарын дугаараар иргэн Б.Бын нэр дээр бүртгэлтэй байсан.
20.3.2020 оны 07 дугаар сард уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш хугацаанд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар буюу газар эзэмших гэрчилгээнд заасан зориулалтын дагуу хашаа байшин барьж эзэмшиж байгаа болно.
20.4.ХХХК-аас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, Хатгал тосгоны захирагч, Хатгал тосгоны газрын даамал нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд иргэн миний хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг хамааруулж маргаж байгаа ба энэ нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
20.5.ХХХК-д Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А-42 дугаартай захирамжаар 2 га газар ашиглах захирамж гаргажээ. Уг захирамж нь тухайн үед Хатгал тосгоны газар нутагт Улсын тусгай хамгаалалттай газарт багтаж байснаас шалтгаалж ашиглах хэлбэрээр 5 жилийн хугацаатай олгогджээ гэж ойлгогдож байна. Гэвч энэ захирамж нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйл, 37 дугаар зүйлүүдийг зөрчиж гаргасан захиргааны акт юм.
20.6.ХХХК нь анх газар ашиглуулах тухай захирамж, гэрчилгээнд заасан чацаргана тариалах гэсэн зориулалтын дагуу уг газраа огт ашиглаагүй, уг газартаа 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлж газрын төлбөрөө огт төлөөгүй байдаг.
20.7.Мөн түүнчлэн газар ашиглах талаар сумын Засаг даргатай гэрээ байгуулаагүй, ашиглах эрх олгогдсон газрынхаа хэмжээ, цэсийг тэмдэгжүүлж кадастрын санд бүртгүүлээгүй байдаг.
20.8.ХХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болжээ.
20.9.Гэтэл нэхэмжлэгч тал Ашиглах эрхийн гэрчилгээний хугацааны сунгалт гэсэн хэсэгт гараар бичсэн 5 жилийн хугацаатай сунгасан тухай бичвэрийг үндэслэн ашиглаж буй газрынхаа хугацааг тодорхойлж байгаа юм байна.
20.10.Уг бичилтэд гарын үсэг зурсан Хатгал тосгоны захирагчаар ажиллаж байсан Б.Ганбаатар нь гарын үсгээ мөн гэж гэж хүлээн зөвшөөрсөн хэдий ч сунгалтын бичвэрийг өөрийнх нь бичгийг дуурайж бичсэн байна гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн уг сунгалтад дурдсан Хатгал тосгоны захирагчийн 2016 оны А/54 дугаар бүхий захирамж нь өөр үйл ажиллагааг зохицуулсан захиргааны акт байна. Мөн Б.Ганбаатарын гарын үсэгтэй сунгалт нь ч 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хугацаа нь дуусгавар болсон байгааг анхаарах нь зүйтэй гэж бодож байна.
20.11.Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр ХХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
21.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа Монгол Улсын Далайн захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ог шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
21.1.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.117.4-т Хөвсгөл нуурт усан замын төв зогсоол, дэд бүтцийг хөгжүүлэх, аюулгүй, байгаль орчинд ээлтэй усан замын тээврийн үйл ажиллагааг сайжруулах ажлыг ЗТХЯ болон БОАЖЯ, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр заасан.
21.2.Хөвсгөл нуурын эрэгт усан замын төв буудал барих 1 га газрыг үйлчилгээний зориулалтаар анх ЗТХЯ-нд ашиглуулах асуудлыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/16 дугаар захирамжаар шийдвэрлэсэн бөгөөд газар ашиглуулах тухай уг захирамжийг өөрчлүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Далайн захиргааны нэр дээр гаргуулахаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08/259 тоот албан бичгээр хүсэлтийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад хүргүүлсэн байдаг. Хатгал тосгоны захирагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/71 тоотоор Зам, тээврийн хөгжлийн яаманд Усан замын төв буудал барих 1 га газрын газар зүйн солбицлыг ирүүлсэн юм.
21.2.Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08/259 тоот албан бичгийн дагуу Далайн захиргаанаас тухайн үед орон нутгийн захиргааны байгууллагаар зохих шийдвэр гаргуулах хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/22 тоот албан бичгээр хүргүүлж байсан.
21.3.Хөвсгөл нуурын эрэгт усан замын төв буудал барих Хөвсгөл аймгийн Ханх суманд харьяалагдах газрын зөвшөөрлийг авахаар тухайн сумын Засаг дарга /Л.Даваабаяр/-д 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1/15 тоотоор хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/75 дугаартай захирамжаар Хөвсгөл нуурын захад Далайн захиргаанд зохих газрыг олгосон байна.
21.4.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 09-ний А/41 тоот захирамжаар Хатгал тосгоны төв Цахир хороонд Усан замын төв буудал барих зориулалтаар Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа тус байгууллагад 7837 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг үндэслэн олгосон нь хуульд нийцсэн хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа гэж үзэж байна.
21.5.Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 332 дугаар тогтоолоор баталсан Хөвсгөл нуур орчмын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө (2019-2023 он)-нд Хөвсгөл нуурт усан замын тээврийн төв зогсоол байгуулах зураг төслийг боловсруулах ажлыг 2020-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тусгасан.
21.6.Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.3.1-35.1.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн
35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх
35.3.2.газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглахтай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх
35.3.3.газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх
35.3.4.газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх
35.3.5.бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасан үүргийг биелүүлээгүй ба Газрын тухай хуульд зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээг авахад газрын даамалтай гэрээ хийсний үндсэн дээр гэрчилгээ гардаг байтал гэрээ хийгдээгүй байхад зөвхөн захирамжаар ашиглах эрхийн гэрчилгээ авсан нь хууль бус байна.
21.7.Улмаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаартай Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар ХХХК-ийн газар ашиглах 0006944 дугаартай гэрчилгээг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу хүчингүй болгосон.
21.8.Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Ганболд нь ямар нэг шалтгаангүйгээр А/137 дугаартай захирамж гарган 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаартай захирамжаа хүчингүй болгожээ.
21.9.ХХХК-д 2021 оныг хүртэл хугацаанд Газрын тухай хуулийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ба 2011 оноос хойш 2021 он хүртэл 10 жилийн хугацаанд тухайн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар дээр ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй тул ХХХК-ийн газар ашиглах 0006944 дугаартай гэрчилгээг сунгах боломжгүй тухай захирагчийн зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/440 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна.
21.10.Мөн 2016 онд Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатарын ашиглах эрхийн гэрчилгээний сунгалт хийсэн бичилт нь ямар нэг албан ёсны Засаг даргын захирамжгүй байх ба ашиглах эрхийн гэрчилгээг тосгоны захирагч сунгах талаар Газрын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд тодорхойлон заасан эрх, хуулийн зохицуулалтгүй тул 2016 онд сунгагдсан гэх бичилт нь хууль бус юм.
21.11.Үүнээс үзэхэд ХХХК нь 2021 оны 03 дугаар сарын 10-нд өгсөн газар ашиглах гэрчилгээгээ сунгуулах тухай хүсэлт нь газар ашиглах эрх дуусгавар болсноос хойш 5 жилийн дараа гаргаж буй явдал юм.
21.12.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д зааснаар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах эрх сум, дүүргийн Засаг даргад олгогдсон тул тосгоны захирагчийн чиг үүрэгт хамааралгүй асуудал юм.
21.13.Маргаан бүхий газрын давхардал гэж байгааг хариуцагч нар хуулийн үндэслэлтэйгээр хариу тайлбар өгснийг дэмжиж байна.
21.14.Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас газар ашиглах эрхийн гэрчилгээг хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
21.15.Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас хүсэлт болгосны дагуу холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн уг асуудал нь нэг хувь хүн, компани гэхээсээ илүү нийтийн эрх ашгийн төлөө шийдвэрлэсэн асуудал тул нийтийн эрх ашигт нийцэж буй хууль ёсны шийдвэрийг буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
21.16.Тухайн газар нь хуулийн заалт тодорхой зөрчсөн нь илт харагдаж байна. Хувь хүн гэхээс илүү нийтийн эрх ашгийг зөвтгөж шийдэх нь зөв болов уу. 2019-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр тусгагдсан, 2020-2021 онд хэрэгжүүлэхээр тусгасан зураг төсвийн ажил хийгдсэн байна. Хариуцагч нарын тайлбарыг дэмжээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
22.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
22.1.Миний бие Батчулуун овогтой Б нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг болох Хатгал тосгонд оршин суудаг. Миний бие 2008 оны 5 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл тосгоны захирагчийн ажлын албанд жолооч хийж байсан. 2015 онд хамт олноороо ОХУ-ын Эрхүү хот руу аялсан. Уг аялалд хувийн пургоноор хамт олноо тээвэрлэн авах үед машинд гал гарч шатсан. 2016 онд хамт олны хурлаар газрын өргөдөл өгөөчээ гэсний дагуу Захирагчийн ажлын албаны газрын даамалд өргөдөл өгсөн.
22.2.Надад 2019 оны 10 дугаар сарын 17-нд газар эзэмшүүлэх гэрээ өгсөн. Уг газрыг анх Хатгал тосгоны газрын даамал Ч.О, захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр нар заан хэмжиж өгсөн болно. Энэ газрыг хэмжиж заахад хоосон газар байсан.
22.3.Уг газраа 2019 оны 10 дугаар сарын 24-нд кадастр хийлгэсэн. Миний бие Хаан банкинд зээлтэй, төлөхөд хүндэрсэн тул О гэх хүнд зарсан. От шилжүүлэхдээ 2 талын биеийн байцаалт болон өргөдөл, хууль журмын дагуу шилжүүлж өгсөн болно.
22.4.Уг газрыг авах болон шилжүүлэхдээ бүх зүйлийг газрын хууль журмын дагуу шилжүүлсэн тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
23.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан тайлбарлахдаа:
23.1.Гуравдагч этгээд Зам, тээврийн хөгжлийн яамнаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
23.2.Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т утга агуулгын илэрхий алдаатай, мөн зүйлийн 47.1.6-т иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр тодорхойлж шүүхэд маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
23.3.Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.117.4-т Хөвсгөл нуурт усан замын төв зогсоол, дэд бүтцийг хөгжүүлэх аюулгүй байгаль орчинд ээлтэй усан замын тээврийн үйл ажиллагааг сайжруулах ажлыг ЗТХЯ болон БОАЖЯ, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр баталсан.
23.4.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 332 дугаар тогтоолоор баталсан Хөвсгөл нуур орчмын Эко аялал жуулчлалын төлөвлөгөө (2019-2023 он)-нд Хөвсгөл нуурт усан замын тээврийн төв зогсоол байгуулах зураг төслийг боловсруулах ажлыг 2020-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тусгасан.
23.4.Хэрэв дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 332 дугаар тогтоолоор баталсан Эко аялал, жуулчлалын төлөвлөгөө болон үүнийг үндэслэж гарсан Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан аливаа шийдвэрийг үгүйсгэхээр байна.
23.5.Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлээр маргаж байгаа тохиолдолд шүүх гагцхүү маргаж буй үндэслэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилсныг анхаарах нь зүйтэй байна.
23.6.Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох хууль болон журмын хүрээнд буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/16 дугаар захирамжийг гаргасан байхад Захиргааны ерөнхий хуульд заасан утга агуулгынилэрхий алдаатай, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр илт хууль бус болгох үндэслэлгүй байна.
23.7.Дээрх төрийн захиргааны байгууллагын аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь нэг хүн, нэг компани эрх, ашиг сонирхол гэхээсээ илүүтэй Монгол Улсын болон нийтийн эрх, ашиг сонирхолд нийцүүлж гаргасан хууль ёсны шийдвэрийг буруутгах нь зүйд нийцэхгүй байна.
23.8.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага албан тушаалтныг хариуцагч гэнэ гэж заасан. Тус захиргааны хэрэгт Хатгал тосгоны газрын даамлыг хариуцагчаар татсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байгаа эсэх, газрын даамал нь бие дааж шийдвэр гаргадаг этгээд мөн эсэх, шийдвэр нь захиргааны актын шинж агуулсан эсэхийг анхаарах нь зүйтэй.
23.9.Нэхэмжлэгч ХХХК нь 2021 оныг хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй болон 2011 оноос хойш 2021 он хүртэл 10 жилийн хугацаанд тухайн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар дээр ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй байгаа нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө гэж заасан үүргээ зөрчсөн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байгаа зэрэг нь дээрх хуулийн 40 дүгээр зүйлд заасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байна.
23.10.Хариуцагч нар болон гуравдагч этгээд нараас шүүхэд өгсөн хариу тайлбар тус бүрийг дэмжиж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
23.11.Ямар байдлаар захирамж гаргуулсан нь мэдэгдэхгүй. Зориулалтын дагуу ашиглаагүй. Нийтийн эрх ашгийг бодож шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна гэжээ.
24.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О, Б.Г, Ё.П нарын өмгөөлөгч Д.Буяндалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
24.1.Нэхэмжлэгч тал өөрийнхөө бас нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагаа тодорхойлж гаргаж чадаагүй.
24.2.Илтэд хууль буст тооцуулах гээд яг ямар үндэслэлээр тооцох гэж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн аль зүйлд заасан ямар үндэслэлээр тооцох гээд байгаа юм энэ тал дээрээ тодорхойлж чадаагүй.
24.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг бол хангаагүй.
24.4.Захиргааны байгууллагаас гаргасан хууль бус үйл ажиллагааны улмаас Хгэдэг компанийн эрх ашиг, хууль ёсны эрх ашиг зөрчигдөөд байгаа юм уу, үгүй юм уу, гэдэг асуудлын талаар хэлэлцэгдэж байгаа шүүх хуралд оролцож байна. Энэ компани өөрийнхөө хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзээд нэхэмжлэл гаргачихсан байна. Эс үйлдэхүй нь хууль бус юм уу, илт хууль бус юм уу, гэж үзэхээсээ өмнө хамгийн түрүүнд Хгэдэг компанийн өөрийнх нь эрх гэж үзээд байгаа маргаан бүхий энэ газрыг ажиллаж, эзэмшсэн эрх нь өөрөө хууль бус юм уу, хууль ёсны юм уу, гэдэг талаас нь дүгнэлт хэлэх гээд байна.
24.5.Аливаа захиргааны акт, Захиргааны ерөнхий хуулийн 4.4 дүгээр зүйлд 4.2 дугаар зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчмыг тодорхойлчихсон байгаа. 4.2.1 дээр аливаа захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх гээд зарчимд тодорхойлчихсон байж байгаа. Хуульд үндэслэсэн байх гэдэг аливаа захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр хуульд нийцсэн байх ёстой. Тухайн хуульд заасан үйл ажиллагаа явагдах энэ хэлбэрээр гарах ёстой гэж ойлгогдож байгаа.
24.6.Гэтэл ХХХК-ийн 2011 оны 8 дугаар сарын 5-ны өдөр тухайн газрыг ашиглах эрхийг олж авсан. Энэ шийдвэр нь өөрөө хууль бус гэдэг талаар түрүүн би дурдсан. Яагаад гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д тодорхой заачихсан байгаа. Тухайн захиргааны байгууллага нь өөрт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан бол энэ нь илтгэх хууль бус шинжтэй бөгөөд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болох ёстой.
24.7.2011 оны 8 дугаар сарын 5-ны өдөр уг захирамжийг гаргах эрхгүй этгээд буюу Хатгал тосгоны захирагч нь сумын Засаг даргын эрх хэмжээнд халдаж Газрын тухай хуулийн 21, 32 дугаар зүйлд заасан захирамжийг гаргаад үүний дагуу одоо тухайн этгээд өөрийгөө газрын эзэмших, ашиглах эрхтэй гэж 13 жил явж байгаа. Энэ захирамж гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй юм.
24.8.Өөрөөр хэлбэл энэ захиргааны акт болон түүнийг тэр сунгасан гээд байгаа бичвэр бүхий энэ гэрчилгээ энэ хоёр хоёулаа илт хууль бус шинжийг агуулж байгаа.
24.9.Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, эрх, хууль ёс, хууль ёсны, ашиг сонирхол, эрх нь зөрчигдсөн иргэдийг шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийг зохицуулахтай холбогдсон харилцааг зохицуулах ёстой.
24.10.Тэгэхээр энэ дээр хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн шүүхэд нэхэмжлэл гаргаж үүнийг шүүх үнэхээр бүрэн бодитой байна гэвэл хамгаалах ёстой. Хууль ёсны ашиг сонирхол гэдэг маань өөрөөр хэлбэл тухайн хүний маргаж байгаа эрх ашиг сонирхол нь өөрөө хуулийн дагуу олж авсан байх ёстой хуульд нийцсэн байх ёстой.
24.11.Гэтэл Хгэдэг компани нь болохоор ямар нэгэн хуульд нийцээгүй ийм захиргааны актаар энэ эрхийг авчихсан гэж маргаж байгаа учраас нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй.
24.12.Хариуцагч нар бол Газрын тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй талаар ч юм уу, гуравдагч этгээдүүдийн зүгээс тэр нийтийн эрх ашигтай холбоотой асуудал гээд олон зүйл ярилаа.
24.13.Ганцхан зүйл тодруулахад үнэхээр 13 жилийн хугацаанд энэ хүн 2016 онд тэр нэг бичилт хийлгэснийг эс тооцвол энэ хүн тэр газар дээр юу ч хийгээгүй. Хамгийн том жишээ гэхлээр хэргийн материалд байгаа чацаргана барих төсөл 2011-ээс 2015 онд хэрэгжүүлж дуусна. Тэгээд чацарганын төгөл бүтэн барих нь битгий хэл кадастржуулах, кадастрын тэмдэглэл, хашаа хороо байшин сав бариагүй байгаа.
24.14.Газрын даамал надад зааж өгөөгүй, бариагүй, газрын даамал ингээгүй, газрын даамал улсын бүртгэлд бүртгүүлээгүй л гэсэн шаардлага тавиад байна. Тэгээд бид нарын үйл ажиллагаа явуулах эрхийг боогоод байна гээд. Гэтэл энэ хүмүүс үйл ажиллагаа явуулах яг ямар санаачилгаа санал санаачилга хэрэгжүүлсэн юу ч байхгүй байгаа.
24.15.Газрын тухай хуулийн 20, 21, 32 дугаар зүйл, Газрын тухай хууль, Монгол Улсад нэг л хууль хэрэгжиж байгаа энэ хуулиар газар олгох, ашиглах, эзэмших, захирамж олгох эрх бүхий субъект нь хэн юм бэ, гэдгийг тодорхойлчихсон байгаа. Энэ субъект энэ эрхийн хэмжээнд халдаж захирамж гаргасан. Энэ акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй.
24.16.Ийм учраас энэ үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
25.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч ХХХК-ийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, Хатгал тосгоны захирагч, Хатгал тосгоны газрын даамал нарт холбогдуулан гаргасан зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
26.ХХХК-д явуулсан Хөвсгөл аймгийн Хатгал тосгон захирагч А.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны 1/440 дугаар албан бичиг, тус тосгоны газрын даамал Ч.Оийн 2021 оны 05 дугаар сарын 05-нд өгсөн хариу, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд Хатгал тосгоны захирагч А.Бийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны 1/844 дүгээр албан бичгээр ХХХК-ийн газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээ олгох, газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал нь илтэд хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
27.Хөвсгөл аймгийн Хатгал тосгон захирагч А.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны 1/440 дугаар албан бичгээр ХХХК-д хандан Тосгоны төвийн Цахир хороонд чацаргана тариалах зориулалтаар газар ашиглах зөвшөөрөлтэй байсан. Дээрх газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглалтыг огт хийгээгүй тул газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ сэргээгдэх боломжгүй байна гэжээ.
28.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан.
29.Хөвсгөл аймгийн Хатгал тосгон захирагч А.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны 1/440 дугаар албан бичиг нь захиргааны актын эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр байх шинжийг агуулаагүй тул захиргааны акт биш байна.
30.Тодруулбал Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино гэж заасан бөгөөд энэ хуулиар болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд тосгоны захирагчид газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар ямар нэгэн шийдвэр гаргах эрх олгоогүй тул тосгоны захирагчийн дээрх албан бичиг нь эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй, захирамжилсан шинжийг агуулаагүй гэж үзнэ.
31.Хатгал тосгоны газрын даамал Ч.Оийн 2021 оны 05 дугаар сарын 05-нд ХХХК-д өгсөн хариуд Газрын тухай хуульд зааснаар тухайн хуулийн 40.1.6 /40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалтыг зөрчсөн тул газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг сунгаагүй байна гэжээ. Энэ нь мэдээлэл, лавлагааны шинжтэй баримт байх ба захиргааны актад тавигдах зохицуулалтын болон эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжийг агуулаагүй тул захиргааны акт биш юм.
32. Хатгал тосгоны захирагч А.Бийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны 1/844 дүгээр албан бичгээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд хандан ХХХК-ийн газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээ олгох, газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал нь Захиргааны ерөнхий 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
33.Тодруулбал захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр байх шинжийг агуулаагүй байна.
34.Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар захиргааны үйл ажиллагаа ньзахиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байх ба ХХХК-д явуулсан Хөвсгөл аймгийн Хатгал тосгон захирагч А.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны 1/440 дугаар албан бичиг, тус тосгоны газрын даамал Ч.Оийн 2021 оны 05 дугаар сарын 05-нд өгсөн хариу, Хатгал тосгоны захирагч А.Бийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны 1/844 дүгээр албан бичгээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд хандаж ХХХК-ийн газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээ олгох, газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал нь захиргааны үйл ажиллагааны дээрх гурван хэлбэрийн алинд ч хамаарахгүй байна.
35.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж,
3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор тус тус заасан.
36.Тиймээс захиргааны байгууллагын үйл ажиллагааны хэлбэр буюу захиргааны актад хамаарахгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж зааснаар нэхэмжлэгчийн ХХХК-д явуулсан Хөвсгөл аймгийн Хатгал тосгон захирагч А.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны 1/440 дугаар албан бичиг, тус тосгоны газрын даамал Ч.Оийн 2021 оны 05 дугаар сарын 05-нд өгсөн хариу, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд Хатгал тосгоны захирагч А.Бийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны 1/844 дүгээр албан бичгээр ХХХК-ийн газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээ олгох, газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал нь илтэд хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
37.ХХХК нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А-42 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралын 1 дэх хэсэгт[1] зааснаар нэгж талбарын 210101501 дугаартай, Б.Бат-Явуу, Б.Мөнхцэцэгийн хашааны урд талд байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 2 га газрыг ашиглахаар зөвшөөрөл авчээ.
38.Улмаар Хатгал тосгоны захирагч Б.Батбилгүүний гарын үсэг бүхий 0006944 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг олгохдоо ХХХК-д 3 га газрыг таван жилийн хугацаатай чацаргана тариалах зориулалтаар гэж бичиж газрын хэмжээ болон зориулалтыг захирамжид зааснаас өөрөөр тусгажээ.
39.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Сумын газрын даамал, ... дараахь эрх хэмжээтэй байна: ... 23.4.2.Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох гэж заасан тул Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамжид зааснаар ХХХК нь нэгж талбарын 210101501 дугаартай, Б.Бат-Явуу, Б.Мөнхцэцэгийн хашааны урд талд байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 2 га газрыг ашиглах эрхтэй байсан гэж шүүх үзлээ.
40.Өөрөөр хэлбэл сумын газрын даамал зөвхөн Засаг даргын шийдвэрийг үндэслэх ёстой тул газрын хэмжээг 3 га гэж, үйлчилгээний зориулалттай газар олгосныг чацаргана тариалах болгон бичсэн нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзэв. Харин газар ашиглах гэрчилгээний хугацаа таван жил байгаатай хэргийн оролцогчид маргаагүй болно.
41.Дээрх газар ашиглах гэрчилгээний хугацааны сунгалт хэсэгт Хөвсгөл аймаг, Хатгал сум /дүүрэг/-ын Засаг даргын 2016 оны А:54 тоот шийдвэрийг үндэслэн газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жил хугацаатайгаар 2021 оны 5 сарын 31 өдөр хүртэл сунгав гэж бичсэн байх ба Засаг дарга гэсэн хэсэгт тухайн үеийн Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар гарын үсэг зурсан байна.
42.Иргэн Я.Эрдэнэбилэг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатарт хандан шинэчилсэн хууль-ийн дагуу манай ХХХК-ийн газрын гэрчилгээг бичиж өгч туслана уу гэсэн өргөдөл[2] гаргаж байсан ба ХХХК өргөдөл гаргаж байсан нь нотлогдохгүй байна.
43.ХХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээг шинээр бичиж олгоогүйтэй холбогдуулан ХХХК-аас аймгийн Засаг даргад хандаж, аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/1384 тоот Үүрэг чиглэл өгөх тухай албан бичгээр[3] Хатгал тосгоны газрын даамал Ч.Од ... Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар ХХХК-тай газар ашиглах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж ажиллана уу гэсэн хариу өгчээ.
44.Харин Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/844 тоот албан бичгээр[4] сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21.4.3-т зааснаар сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэдэг, тосгоны захирагч газрын гэрээ, гэрчилгээг сунгах эрхгүй гэсэн агуулга бүхий хариуг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.
45.Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар Зарим газрын нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор 1/Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон болон Ханх сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлжээ.
46.Нэхэмжлэгч ХХХК-ийн маргаж буй газар нь Хатгал тосгоны төвийн эдэлбэр газарт хамаарч байгаа талаар хэргийн оролцогчид маргаагүй.
47.Газрын тухай хуулийн /2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө/ 21 дүгээр зүйлийн 21.4.Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах,
33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:
33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана,
33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж,
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд газар ашиглах болон байгаль хамгаалах талаархи хот, тосгоны захирагчийн бүрэн эрхийг заасан бөгөөд 1 дэх хэсэгт Хот, тосгоны эдэлбэр газрын ашиглалтыг төлөвлөнө гэж тус тус заажээ.
48.Хэдийгээр Газрын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар тосгоны Захирагч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэр гаргах эрхгүй, зөвхөн тосгоны эдэлбэр газрын ашиглалтыг төлөвлөх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг боловч 2015 он хүртэл Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга бус харин Хатгал тосгоны Захирагч тосгоны эдэлбэр газарт газар ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргаж байсан нь хэрэгт авагдсан гэрч Б.Ганбаатар, Б.Мөнгөнзул, П.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, хариуцагч Ч.Оийн тайлбараар нотлогдож байна.
49.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "газар ашиглах эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгохоор заасан.
50.Гэсэн хэдий ч хариуцагч нар ХХХК-д Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А-42 дугаар захирамжаар нэгж талбарын 210101501 дугаартай 2 га газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэнтэй маргаагүй болно.
51.Иймд нэхэмжлэгч ХХХК 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 он 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нэгж талбарын 210101501 дугаартай 2 га газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах эрхтэй байсан гэж шүүх үзлээ.
52.Харин 2015 оноос хойш Хатгал тосгоны эдэлбэр газарт газар ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх болон ашиглах, эзэмших эрхийг сунгах асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасны дагуу Хатгал тосгоны захирагч бус Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шийдвэрлэдэг болсон нь:
53.Гэрч Б.Ганбаатар ... 2014 оны дуустал Тосгоны захирагчийн захирамжаар газар ашиглах эрхийг сунгадаг байсан. 2015 оноос хойш Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга захирамжаар газар ашиглах эрхийг сунгадаг болсон. 2015 онд Хатгал тосгоны захирагчийн 2014 оны захирамжийг хянаад газар ашиглах эрхийг тосгоны захирагч биш харин Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга сунгах ёстой гэсэн чиглэл өгсөн. Хэрэв 2016 онд газар ашиглах эрхийг сунгуулах бол сумын Засаг даргын шийдвэр гарч сунгасныг нь үндэслээд би сунгаж бичиж байсан байж магадгүй гэх мэдүүлэг,
54.Гэрч П.Мягмарсүрэнгийн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн захирамжаар 2016 онд Хатгал тосгоны нутаг дэвсгэрт газар ашиглах эрх шинээр олгож, өмнө олгогдсон газар ашиглах эрхийг сунгаж байгаагүй. Учир нь 2015 оноос байх намайг ажиллаж байхад Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар Хатгал тосгоны төвийн нутаг дэвсгэрт газар ашиглуулах эрх олгох, эрх сунгах асуудлыг шийдвэрлэдэг болсон юм. 2015 оноос өмнө бол Хатгал тосгоны захирагчийн захирамжаар Хатгал тосгоны төвийн нутаг дэвсгэрт газар ашиглах эрх олгох, эрх сунгах асуудлыг шийдвэрлэдэг байсан боловч эрх зүйн зөрчилтэй байна гээд больсон юм. Тэгээд Хатгал тосгоны захирагч, захирагчийн ажлын алба, Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Хурал, Засаг дарга гээд бүгдээрээ ярилцаж байгаад Хатгал тосгоны төвийн газар нутагт Хатгал тосгоны захирагчийн захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийг шинээр олгох, шилжүүлэх, сунгах зэрэг бүхий л харилцаа шийдвэрлэх нь хууль бус тул Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шийдвэрлэж байхаар нэгдсэн шийдэлд хүрсэн. Намайг ажиллаж байх хугацаанд Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Хатгал тосгоны төвийн газар нутагт Хатгал тосгоны захирагчийн захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийг шинээр олгох, шилжүүлэх, сунгах зэрэг бүхий л харилцааг шийдвэрлэдэг болсон бөгөөд энэ асуудал хэдийнэ цэгцэрсэн байсан гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
55.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны байр 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шатсан болох нь Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай Гал түймэр гарсан тухай актаар[5] болон гэрч Б.Ганбаатарын 2017 онд Захирагчийн ажлын албаны байр шатахад архивт байсан бүх баримт шатсан. Захирагчийн 2016 оны захирамж галд өртөж шатсан гэх мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар тус тус нотлогдож байна.
56.Иймд Хатгал тосгоны захирагчийн 2016 оны А:54 дүгээр захирамжийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй, ХХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгасан гэдэг нь нотлогдохгүй байна.
57.Хэдийгээр ХХХК-ийн 0006944 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааны сунгалт хэсэгт Хатгал сум /дүүрэг/-ын Засаг даргын 2016 оны А:54 тоот шийдвэрийг үндэслэн газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар 2021 оны 5 сарын 31-ний өдөр хүртэл сунгав гэсэн бичвэртэй боловч Хатгал тосгоны захирагчийн захирамжаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгасан бол энэ нь илт хууль бус болох юм.
58.Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт зааснаар сумын Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар тосгоны Захирагч газар ашиглуулах, түүний хугацааг сунгах талаар шийдвэр гаргах эрхгүй.
59.Иймд ХХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг 2016 онд Хатгал тосгоны захирагч сунгасан гэж үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны энэ хууль 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан/ 9 дүгээр зүйлийн 9.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: ... 9.1.3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ... 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж зааснаар илт хууль бус болно.
60.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж зааснаар гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх юм.
61.Гэрч Б.Ганбаатар ... Хэрэв 2016 онд газар ашиглах эрхийг сунгуулах бол сумын Засаг даргын шийдвэр гарч сунгасныг нь үндэслээд би сунгаж бичиж байсан байж магадгүй гэж мэдүүлсэн боловч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар[6] сумын хэмжээнд нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулж, ажлын хэсэг томилох тухай асуудлыг шийдвэрлэжээ.
62.Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны А:54 дүгээр захирамжаар нэхэмжлэгч ХХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй.
63.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь ... хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино,
3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж ... хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор тус тус заасан.
64.Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн субьектив эрхийг хамгаална. Харин ХХХК-д газар ашиглагчийн субьектив эрх байхгүй гэж шүүх үзлээ.
65.Учир нь Хатгал тосгоны захирагч нь газар ашиглах эрх олгох, хугацааг сунгах эрхгүй субьект тул Хатгал тосгоны захирагчийн 2016 оны А:54 дүгээр захирамжаар газар ашиглах эрхээ 5 жилийн хугацаагаар сунгуулсан гэж нэхэмжлэгчийн маргаж буй нь дээр дурдсанаар хууль зүйн үндэслэлгүй юм.
66.Нэхэмжлэгч ХХХК нь 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Хатгал тосгоны нутаг дэвсгэрт газар ашиглах эрхтэй байсан гэж /энэ шийдвэрийн 50, 51 дэх хэсэгт/ шүүх үзсэн болно.
67.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/176 дугаар Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамжаар ХХХК-ийн үйлчилгээний зориулалттай 2 га газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон боловч Алаг-Эрдэнэ сумын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/137 дугаар захирамжаар урьд гарсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/176 дугаар захирамжаа хүчингүй болсонд тооцжээ.
68.ХХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон талаар дээр дүгнэсэн бөгөөд Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/137 дугаар захирамжаар урьд гарсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/176 дугаар захирамжаа хүчингүй болсонд тооцсон нь ХХХК-д газар ашиглах субьектив эрх үүсгэхгүй.
69.Учир нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, ...тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй гэж заасан тул ХХХК нь анх газар ашиглах эрх олгосон 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл таван жилийн хугацаанд газар ашиглах эрхээ эдлэх ба газар ашиглах хугацаа дууссан үеэс эхэлж газрыг чөлөөлөх үүрэгтэй юм.
70.ХХХК-ийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/42 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн 2 га газрын тухайд нэхэмжлэгч тус газартаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газрыг чөлөөлөх шаардлагагүй, газар сул байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.
71.Нэхэмжлэгч ХХХК-ийн маргаж буй Жеодек ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг бүхий газар нь Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны газартай 6078 м.кв, гуравдагч этгээд А.Оийн эзэмшил газартай 700 м.кв, Б.Гын эзэмшил газартай 700 м.кв, Ё.Пгийн эзэмшил газартай 685 м.кв, Хөвсгөл нуурын онцгой хамгаалалтын бүстэй 4949 м.кв, Хөвсгөл нуурын энгийн хамгаалалтын бүстэй бүтнээрээ буюу 28383 м.кв хэмжээтэй давхцаж байгаа болох нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 4/442 тоот албан бичиг, түүний хавсралтаар нотлогдож байна.
72.2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр ХХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон тул:
73.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамжийн хавсралтын 18 дахь хэсэгт[7] зааснаар Соёд овогт Батчулууны Бт Хатгал тосгоны 1 дүгээр хороо, Цахир, Хөшөөт толгойн зүүн бэл, Овоотын урд гудамж гүйцээх байршилд нэгж талбарын 210104400 дугаартай 0,07 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлж, 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Иргэний газар эзэмших эрхийн 000043680 дугаартай, гэр орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-1701000192 дугаарт бүртгэж гэрчилгээ[8] олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №06704-2019/30602 гэрээ[9]байгуулсан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг хэсгийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй,
74.Улмаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/142 дугаар захирамжаар[10] Соёд овогт Батчулууны Баас Монгол овогт Алтанхуягийн От газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, Хатгал тосгоны газрын даамал Ч.О 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Иргэний газар эзэмших эрхийн 000105197 дугаартай гэрчилгээ[11] олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №06704-2020/00356 гэрээ[12] байгуулсан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсгийг зөрчөөгүй, хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй,
75.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/125 дугаар Газар эзэмших тухай захирамжаар[13] Монгол овогт Буриадын Гад Хатгал тосгоны Хөшөөт толгойн ар гэх байршилд 0,07 га газрыг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000638067 дугаар гэрчилгээ[14] олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[15]байгуулсан нь нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг хэсгийг зөрчөөгүй, нэхэмжлэгч ХХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй,
76.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/125 дугаар Газар эзэмших тухай захирамжаар[16] Гөрөөчин овогт Ёндонжамцын Пд Хатгал тосгоны Хөшөөт толгойн ар гэх байршилд 0,07 га газрыг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000739692 дугаар гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[17]байгуулсан нь нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг хэсгийг зөрчөөгүй, нэхэмжлэгч ХХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй,
77.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаар захирамжаар[18] Хатгал тосгоны төв 1 дүгээр хороонд далай эрэгт Зам, тээврийн хөгжлийн яаманд усан замын төв буудал барих 1 га газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахааршийдвэрлэсэн боловч Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08/259 тоот[19] албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/23 тоот[20] албан бичгийн дагуу, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/41 дүгээр захирамжаар[21] Хатгал тосгоны төв Цахир хороонд Усан замын төв буудал барих зориулалтаар Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргаанд үйлчилгээний зориулалтаар 7837 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч ХХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
78.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ХХХК-ийн Хатгал тосгоны газрын даамал Ч.Од холбогдуулан гаргасан Хатгал тосгоны газрын даамал Ч.О нь Газрын тухай хуулийн 23.4, 33.7, 34.7-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, ХХХК-д 210101501 дүгээр нэгж талбарын 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох, газар ашиглах гэрээг ХХХК-тай байгуулахыг, ХХХК-ийн газар ашиглах эрхийн 210101501 дугаартай нэгж талбарын 2 га газрын заагийг газар дээр нь тэмдэгжүүлэн координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэн газрын улсын бүртгэлд бүртгүүлэхийг, ХХХК-ийн газар ашиглах эрхийн нэгж талбарын кадастрын зургийг газрын мэдээллийн сангаас хэвлэн баталгаажуулж олгуулахыг, ХХХК-ийн газар ашиглах эрхийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг тус тус даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
79.Нэхэмжлэгч ХХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд Засаг даргаас Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу ХХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж ажиллана уу гэсэн чиглэл өгсөн байдаг. Уг албан бичгийг үзүүлж ахин гэрээ байгуулж, гэрчилгээ авахаар хандсан боловч Засаг дарга А.Б, Ч.О нар нь илтэд хууль зөрчин манай компанийн газар эзэмших, үйл ажиллагаа явуулах боломжийг маань хааж ноцтой хохироож байна гэсэнд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй байна.
80.Өмнө дурдсанаар ХХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон, тухайн байршилд иргэн Б.Б, Б.Г, Ё.П, Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа Монгол Улсын Далайн захиргаанд газар эзэмшүүлсэн байсан тул аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус байжээ.
81.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: ... 37.1.6.харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасан тул аймгийн Засаг даргын үүрэг чиглэлийг биелүүлээгүй хэмээн хариуцагч Хатгал тосгоны газрын даамлыг буруутгах үндэслэлгүй байна.
82.Нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ХХХК нэхэмжлэлийн шаардлагадаа ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай ашиглах эрхийн газарт иргэн Б.Бт газар эзэмшүүлэх эрхийг давхардуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох тохиолдлын алинд хамаарч байгааг тодорхойлоогүй,
83.Давхардуулж олгосон газрын газар эзэмших эрхийг иргэн Б.Баас иргэн А.От шилжүүлсэн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/142 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийг үндэслэж олгосон 000105197 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06704-202/00356 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгохыг хүссэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох тохиолдлын алинд хамаарч байгааг тодорхойлоогүй, эсхүл хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн эсэх нь ойлгомжгүй,
84.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд орших ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай Зам тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар эзэмших эрхийг давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/41 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох тохиолдлын алинд хамаарч байгааг тодорхойлоогүй, эсхүл хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн эсэх нь ойлгомжгүй,
85.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд орших ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай эрхийн газартай Зам, тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар ашиглах эрхийг давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох тохиолдлын алинд хамаарч байгааг тодорхойлоогүй, эсхүл хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн эсэх нь ойлгомжгүй,
86.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Ё.Пд 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Ё.Пд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох тохиолдлын алинд хамаарч байгааг тодорхойлоогүй, эсхүл хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн эсэх нь ойлгомжгүй,
87.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Ё.Пд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000739692 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ё.П, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох тохиолдлын алинд хамаарч байгааг тодорхойлоогүй, эсхүл хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн эсэх нь ойлгомжгүй,
88.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Б.Гад 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Б.Гад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох тохиолдлын алинд хамаарч байгааг тодорхойлоогүй, эсхүл хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн эсэх нь ойлгомжгүй,
89.ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Б.Гад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000638067 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Г, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох тохиолдлын алинд хамаарч байгааг тодорхойлоогүй, эсхүл хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн эсэх нь ойлгомжгүй байна.
90.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:
106.3.1.захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;
106.3.2.захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.
91.Нэг захиргааны акт нэгэн зэрэг илт хууль бус бөгөөд хууль бус байх боломжгүй бөгөөд нэг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс гарах хоёр шийдвэрийн төрлөөр хангаж шийдвэрлэх боломжгүй юм. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүрэгтэй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болно.
92.Захиргааны ерөнхий хуулийн /2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/ 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:
47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай;
47.1.2.бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;
47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;
47.1.4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;
47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;
47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй.
47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасан.
93.Эдгээрийн аль үндэслэл маргаж буй захиргааны актуудад хамаарч байгаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй.
94.2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд[22] нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шуудангаар явуулъя гэсэн боловч нэмэгдүүлж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байна.
95.Түүнчлэн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/202 тоот албан бичгээр нэхэмжлэгч ХХХК-д хандан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг хүссэн ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариу ирүүлээгүй байна.
96.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан.
97.Нэхэмжлэгч ХХХК дээрх маргаж буй захиргааны актууд нь захиргааны акт илт хууль бус болох аль үндэслэлд хамаарч байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй тул захиргааны актыг хүчингүй болгуулахаар шаардаж байна гэж шүүх үзлээ.
98.Ингэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг авч үзсэн болно.
99.Тухайлбал Нэхэмжлэгч нь захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг хүчингүй болгох боломжтой, энэ нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан агуулгад хамаарахгүй гэж тайлбарласныг хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзлээ.
100.Нэхэмжлэгч ХХХК нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамж, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/142 дугаар захирамж, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/41 дүгээр захирамж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаар захирамж, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Ё.Пд холбогдох хэсэг, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Б.Гад холбогдох хэсэг, тэдгээрийн үндсэн дээр иргэн, хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээтэй хэргийн материалтай танилцахдаа мэдсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 20 дугаар зүйлийн 20.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрхтэй, нэмэгдүүлсэн шаардлагын тухайд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна гэж дүгнэв.
101.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамж, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/142 дугаар захирамж, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/41 дүгээр захирамж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаар захирамж, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Ё.Пд холбогдох хэсэг, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Б.Гад холбогдох хэсэг, тэдгээрийн үндсэн дээр иргэн, хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус, 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй, нэхэмжлэгч ХХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах субьектив эрх 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон байх тул:
ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай ашиглах эрхийн газарт иргэн Б.Бт газар эзэмшүүлэх эрхийг давхардуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгох,
Давхардуулж олгосон газрын газар эзэмших эрхийг иргэн Б.Баас иргэн А.От шилжүүлсэн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/142 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийг үндэслэж олгосон 000105197 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06704-202/00356 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд орших ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай Зам тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар эзэмших эрхийг давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/41 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд орших ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай эрхийн газартай Зам, тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар ашиглах эрхийг давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Ё.Пд 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Ё.Пд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Ё.Пд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000739692 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ё.П, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах,
ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Б.Гад 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Б.Гад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Б.Гад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000638067 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Г, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан ХХХК-д явуулсан Хатгал тосгоны захирагч А.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/440 дугаар албан бичиг, Газрын даамал Ч.Оийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн хариу, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/844 тоот албан бичгээр газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээ олгох, газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.6, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан Хатгал тосгоны газрын даамал Ч.О нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 33 дугаар зүйлийн 33.7, 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, ХХХК-д 210101501 дүгээр нэгж талбарын 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох, газар ашиглах гэрээг ХХХК-тай байгуулахыг, ХХХК-ийн газар ашиглах эрхийн 210101501 дүгээр нэгж талбарын 2 га газрын заагийг газар дээр нь тэмдэгжүүлэн координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэн газрын улсын бүртгэлд бүртгүүлэхийг, ХХХК-ийн газар ашиглах эрхийн нэгж талбарын кадастрын зургийг газрын мэдээллийн сангаас хэвлэн баталгаажуулж олгуулахыг, ХХХК-ийн газар ашиглах эрхийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-т заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг тус тус даалгах,
ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай ашиглах эрхийн газарт иргэн Б.Бт газар эзэмшүүлэх эрхийг давхардуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгох, давхардуулж олгосон газрын газар эзэмших эрхийг иргэн Б.Баас иргэн А.От шилжүүлсэн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/142 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийг үндэслэж олгосон 000105197 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06704-202/00356 дугаартай гэрээг хүчингүй болгуулах,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд орших ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай Зам, тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар эзэмших эрхийг давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/41 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд орших ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай эрхийн газартай Зам, тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар ашиглах эрхийг давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Ё.Пд 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Ё.Пд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
ХХХК-ийн нэгж талбарын21010150 дугаартай газар давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Ё.Пд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000739692 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ё.П, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах,
ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Б.Гад 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Б.Гад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,
ХХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Б.Гад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000638067 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Г, Хатгал тосгоны газрын даамал Ч.О нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
[1] Хэргийн 1 дэх хавтасны 51-59 дүгээр хуудас
[2] Хэргийн 1 дэх хавтасны 137-139 дүгээр хуудас
[3] Хэргийн 1 дэх хавтасны 5 дугаар хуудас
[4] Хэргийн 1 дэх хавтасны 4 дүгээр хуудас
[5] Хэргийн 1 дэх хавтасны 61 дүгээр хуудас
[6] Хэргийн 1 дэх хавтасны 30 дугаар хуудас
[7] Хэргийн 2 дахь хавтасны 73-77 дугаар хуудас
[8] Хэргийн 1 дэх хавтасны 123 дугаар хуудас
[9] Хэргийн 1 дэх хавтасны 124 дүгээр хуудас
[10] Хэргийн 2 дахь хавтасны 88-89 дүгээр хуудас
[11] Хэргийн 1 дэх хавтасны 113 дугаар хуудас
[12] Хэргийн 1 дэх хавтасны 115 дугаар хуудас
[13] Хэргийн 2 дахь хавтасны 79-82 дугаар хуудас
[14] Хэргийн 2 дахь хавтасны 24 дүгээр хуудас
[15] Хэргийн 2 дахь хавтасны 25 дугаар хуудас
[16] Хэргийн 2 дахь хавтасны 79-82 дугаар хуудас
[17] Хэргийн 2 дахь хавтасны 30 дугаар хуудас
[18] Хэргийн 2 дахь хавтасны 78 дугаар хуудас
[19] Хэргийн 1 дэх хавтасны 214 дүгээр хуудас
[20] Хэргийн 1 дэх хавтасны 220 дугаар хуудас
[21] Хэргийн 2 дахь хавтасны 91 дүгээр хуудас
[22] Хэргийн 2 дахь хавтасны 163 дугаар хуудас