Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 189

 

          Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

-хохирогч Х.Туяамандах,

            -шүүгдэгч М.Зоригтбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Мягмарын Зоригтбаатарт холбогдох эрүүгийн 201719000106 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1977 оны 09 сарын 11-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн 4-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 01 сарын 29-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Мягмарын Зоригтбаатар /РД:нн77091171 / гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Зоригтбаатар нь 2017 оны 01 сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын төв 4 дүгээр багийн 4-3-20 тоотод эхнэр Х.Туяамандахыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Зоригтбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Х.Туяамандах нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нөхөр М.Зоригтбаатартай эвлэрсэн бөгөөд одоо цаашид хамтран амьдарч байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хэрэг бүртгэлтэд:

Хохирогч Х.Туяамандах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орой 20 цагийн үед манай нөхөр гаднаас согтуу орж ирээд над руу хоол ундаа хийхгүй, галаа түлэхгүй юу хийж байдаг юм гээд дайрч үг хаяад байсан юм. Би тэр үед бие өвдөөд хэвтэж байсан юм. Над руу дайраад байхаар нь би гэрээсээ болон хашаанаасаа гарч хойд талаар гэрээс гарахыг нь хүлээгээд зогсож байгаад явахаар нь буцаж гэрлүүгээ орсон. Ингээд би хоёр хүүхэдтэйгээ унтаж байтал манай нөхөр Зоригтбаатар 23 цагийн үед орж ирээд чи хааччихаад ирдэг пизда вэ гээд намайг зодсон. Намайг зодож дуусчихаад унтацгаасан. Тэгээд миний бие хоёр хоног  өвдөөд босож чадахгүй гэртээ хэвтсэн. Нөхөр Зоригтбаатар нь намайг босохгүй бие өвдөөд гэхээр сумын эмч дуудаад үзүүлсэн.Нөхөр маань намайг гараараа зодсон. Миний нүүр хөл, гар, цээж, толгой гэх бүх л газар луу хөл гараараа зодсон..., 2017 оны 04 сарын 05-ны өдөр дахин мэдүүлэхдээ: ....би тэр үед яг хэдний өдөр гэдгээ санахгүй будлиад тэгж мэдүүлсэн байх. Тэгээд сүүлд зураг авхуулсан он сар өдрөө хараад тэгээд 2017 оны 01 сарын 27-ны өдөр хэрэг болсон байсныг мэдсэн ... гэсэн мэдүүлэг./хх-ийн 11-14/

Гэрч А.Тунгалаг хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: .. .би тэр өдөр яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. М.Зоригтбаатар, Х.Туяамандах нар байнга л согтуу байдаг. Хэрүүл маргаан хийгээд байдаггүй юм. ... хэзээ гэдгийг нь санахгүй байна. Нэг өглөө орсон чинь Х.Туяамандах нь хөхөрч хавдсан байдалтай орон дотроо хэвтэж байсан. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь М.Зоригтбаатартай маргаад зугтаад М.Зоригтбаатар уурандаа намайг хоёр гурван удаа алгадсан гэж ярьж байсан. Х.Туяамандах нь өнгөрсөн 10

 

 сараас хойш согтуу байгаа. ... энэ хоёр хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Харин байнгын согтуу л байгаад байдаг. Хүүхдүүддээ хоол унд өгөхгүй байнгын зут руу, голдуу манайд л хоол унд идэж уудаг. Энэ хоёр байнгын зовиуртай хажууд нь байхад маш хэцүү байдаг. М.Зоригтбаатар нь эхнэрийгээ чи эмэгтэй юм чинь надтай зэрэгцэж архи уугаад яах юм бэ? хүмүүс муу хэлнэ гэж хэлэхээр эхнэр нь яадаг юм чи ууж байгаа юм чинь би уулгүй яадаг юм гээд барьцаж уугаад байдаг. Тэгээд М.Зоригтбаатар нь ширүүн үг хэлэхээр гарч гүйж зугтаагаад чамаас би сална явна гэж айлгаж сүрдүүлдэг юм шиг байгаа юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15/

 

Гэрч М.Баттогтох хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: ... орой тэр хоёр сүртэй чарлалдаж орилсон зүйл байхгүй. Тэр өдөр манай гэрт тэр хоёрын аль нь ч орж ирээгүй. Маргааш өглөө нь хашаан дотор Х.Туяамандахтай таарсан чинь жигтэйхэн толгойгоо боочихсон нүд ам нь хавдаж хөхөрсөн байхаар нь би чи наад нүүрээ яасан вэ? гэж асуусан чинь юм мөргөчихсөн юм гэж байсан. Өөр зүйл хэлээгүй. Сүүлд нь алгадаж барьсан сураг гараад байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн17/

            Гэрч Н.Янжмаа хэрэг бүртгэдтэд мэдүүлсэн:  ... 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг 15 минутанд Х.Туяамандах гэх хүнийг би гэрт нь очиж үзсэн. Тэр үед Х.Туяамандах гэх хүний нөхөр М.Зоригтбаатар нь манай эхнэр хоёр хоногийн өмнө хонинд мөргүүлээд хашаа даваад өнхөрсөн бие нь муу байна үзээд өгөөч гэхээр нь би тэр өдөр гэрт нь очиж үзсэн. Х.Туяамандахын биеийн байдал хүндэвтэр нүүр хэсгийн хоёр нүд нь хавдсан хөхрөлттэй, баруун нүдний болор нь цус хурсан, баруун талын шанаа хавдаж хөхөрсөн, эрүү хэсгээрээ хавдсан хөхрөлттэй, хоёр гарын шуу хэсгээр 2-3 толбон хөхрөлттэй, зүүн гарын сарвуу битүү хавдсан хөхрөлттэй, зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. Зүүн талын хавирга гэмтэлтэй, гэмтэл үүссэн, цүлхийсэн хавдартай, дарахад татагдсан, хоёр хөлийн арын гуянд зөөлөн эдийн гэмтэл үүссэн хавдсан хөхрөлттэй гэмтэл учирсан байсан. Намайг очих үед жаахан хүүхэд нь манай аав ээжийг зодсон гэж хэлсэн чинь Х.Туяамандах нь манай нөхөр намайг зодсон гэж ярьж байсан. Тэгээд би тэр хүнийг гэрээс нь эмнэлэг рүү авч яваад тэр өдрөө Улаанбаатар хот руу гэмтэл рүү явуулсан... гэсэн мэдүүлэг./хх-ийн 18/

 

Гэрч К.Серикбол хэрэг бүргэлтэд мэдүүлсэн: ... тухайн хүний зургийг үзэхэд сээр нуруутай холбогдсон 1, 3, 4, 5-с хавирганы арын зай нь өөрийн биеийн онцлогоос хамаарч бусад хүмүүсийн  биеийн онцлогоос арай өөр буюу арай өргөн байсан. Тухайн хүн нь өөрөө өмнө бэртэл гэмтэл авч байснаас шалтгаалан бас өргөн байж болзошгүй байгаа. Учраас 2017 оны 01 сарын 30-ны өдөр үзэхэд хугаралтай юм шиг харагдаж андуурагдаж зурагны хариу бичигдсэн байсан. Тэгээд 2017 оны 04 сарын 05-ны өдөр Х.Туяамандах гэх хүнээс энэ талаар лавлаж асууж ирэхэд нь би бусад дүрс оношилгооны эмч нартай хамтран зургийг дахин харж зөвлөлдөж тухайн зургийг хархад дээрх 1, 3, 4, 5-р хавирга нь хугаралт биш төрөлхийн ийм өргөн зайтай юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн... гэсэн мэдүүлэг./хх-ийн 19-20/

 

Сэжигтнээр М.Зоригтбаатар хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2017 оны 01 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед гэртээ орсон чинь манэй эхнэр орон дээрээ хэвтэж байсан. Би эхнэртээ гал хөсөө түлж хоёр хүүхэддээ хоол ундыг нь хийж өгөхгүй яасан юм бэ? гэсэн чинь өөдөөс одоо хийж өгөх гэж л бэйна шүү дээ гэхээр нь би хөдөө ажлаар яваад ирж байхад гэр хүйтэн галаа түлсэнгүй гэх зэргээр би эхнэртэйгээ маргалдсан. Тэгээд манай эхнэр миний өөдөөс уурлаад хийгээд байхад давраад байх юм, би ганц өдөр л ийм байдалтай байна шүүдээ гэх зэргээр бид хоёр хэрэлдсэн. Тэгээд орноосоо босоод ирсэн. Тэгэхээр нь би шанаа руу нь алгадаж түлхээд ор руу унагаасан. Босож ирээд намайг өшиглөх гэхээр нь би хөлийг нь барьж аваад гуяных нь дотор талаас нь чимхээд, түлхэж унагаагаад би дээрээс нь унаад гар хөлнөөс нь чимхсэн. Мөн би тэр үед хоёр гарыг нь мушгаад базсан. Тэгээд манай эхнэр надаас мултраад ахад чинь хэлнэ гээд гараад гүйсэн. Би гэртээ галаа түлээд гал дээр цай тавьчихаад ахынх руугаа ороод эхнэрээ аргадаад хоёр хүүхэд аваад гэртээ орж амарсан. Маргааш өглөө нь бид хоёр бүтэн өдөр гэртээ хэвтэж өнжсөн. Тэгээд манай эхнэр бие өвдөөд байна чи эм олоод ир гэхээр нь би эмийн сангаас өвчин намдаах эм гээд ягаан өнгийн эм олж өгөөд өвчин нь намдахгүй байна гэхээр нь маргааш нь буюу 01 сэрын 29-ний өдөр би багийн эмч Н.Янжмааг дуудаж авч ирээд үзүүлсэн чинь эмнэлэг рүү авч явахгүй бол болохгүй юм байна гэхээр нь би гарч яваад сумын монтер Омбо гэж дууддэг хүнийг гуйгаад машинтай нь эхнэрийгээ эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45-46/

 

- 2017 оны 04  сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №550 тоот дүгнэлтэд:

1. Шинжээч эмч Дэлгэрхүүгийн 2017 оны 02 сарын 09-ний өдрийин гаргасан 79 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

2. Шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2017 оны 04 сарын 06-ны өдөр гаргасан 181 тоот дүгнэлттэй санал нэг байна.

3. Х.Туяамандахын 1, 3,4,5 дугаар хавирганд үүссэн гэх хугарал нь 2017 оны 01 сарын 30-ны болон 2017 оны 04 сарын 26-ны өдрүүдийн рентген зургуудаар тогтоогдсонгүй.

4. Х.Туяамандахын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн хацар, гуя, баруун шанаа, зүүн сарвуу, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд доод зовхи, баруун нүдний алим, бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл учиржээ.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

6. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

7. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 70-72 тал/,

 

-Шүүгдэгч М.Зоригтбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 01 сарын 29-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн гэх  лавлагаа /хх-51/,

 

-Шүүгдэгч М.Зоригтбаатарыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 42-44 тал/, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 45-46 тал/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Зоригтбаатар нь 2017 оны 01 сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын төв 4 дүгээр багийн 4-3-20 тоотод эхнэр Х.Туяамандахыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Х.Туяамандахын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Тунгалаг, М.Баттогтох, Н.Янжмаа, К.Серикбол нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №550 тоот бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт, хохирогч Х.Туяамандах болон шүүгдэгч М.Зоригтбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Зоригтбаатарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч М.Зоригтбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана”  зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч Х.Туяамандах, шүүгдэгч М.Зоригтбаатар нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч Х.Туяамандах нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Х.Туяамандах нь шүүгдэгч М.Зоригтбаатартай сайн дураараа эвлэрсэн гэх эвлэрлийн гэрээ болон гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

            

             Энэ хэрэгт хураагдан ирсэн Х.Туяамандахын цээжний рентген  зураг 1 ширхгийг хохирогчид буцаан өгөх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

             Шүүгдэгч М.Зоригтбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Мягмарын Зоригтбаатарыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Туяамандах нь шүүгдэгтэй сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгч М.Зоригтбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдан ирсэн хохирогч Х.Туяамандахын цээжний рентген  зураг 1 ширхгийг хохирогчид буцаан өгсүгэй.

4. М.Зоригтбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. М.Зоригтбаатарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Зоригтбаатарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  •                                     , ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА