Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2017/00207

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй охин , хүү нарыг бусдын асрамжинд байсныг тогтоолгох, мөн той хамтын амьдаралтай байснаа тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр той 2014 онд танилцаад 2014 оны 12 сарын 01-нд хамтран амьдарч эхэлсэн. 2015 оны 10 сарын 11-нд анхны хүүгээ төрүүлсэн. 2016 оны 12 сарын 09-нд охиноо төрүүлсэн. Нөхөр нь элэгний өвчнөөр удаан хугацаанд өвчилж байсан учир гэрлэлтээ батлуулж чадаагүй нөхөр маань 2016 оны 12 сарын 12-нд өвчний учир нас барсан. Хүү нь аавынхаа нэр дээр овоглосон. Охиноо өөрийнхөө нэрээр овоглон гэрчилгээг авсан. Бид гэрлэлтээ батлуулж чадаагүй учир хүүхдүүд маань тэжээгчээ алдсаны тэтгэмж авч чадахгүй байна. Иймээс охин , хүү нарыг 2015 оны 10 сарын 11-нээс 2016 оны 12 сарын 12-ныг хүртэл талийгаач ын асрамжинд байсныг тогтоож өгнө үү. Мөн талийгаач бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин ******* нь 2014 оны 10 сард той танилцан манайд амьдарч байгаад 2015 оны 11 сард тусдаа гэр барьж гарсан юм. Талийгаач , ******* хоёр нь 2015 оны 10 сарын 11-нд хүүгээ төрүүлж эцгээр нь овоглон гэрчилгээг нь авсан. 2016 оны 12 сарын 09-нд охин ээ төрүүлсэн боловч эцэг нь 2016 оны 12 сарын 12-нд нас барсан учир эхээрээ овоглон гэрчилгээг авсан байгаа. Одоо эдгээр хүүхдүүдэд тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох гэхэд талийгаач ын асрамжинд байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн. Мөн эхнэр *******ыг той хамтын амьдралтай байсныг тогтоож ир гэсэн учир шүүхэд хандаж байгаа. Охин маань төрөөд удаагүй байгаа учир би төлөөлж байгаа. Иймд миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй хүү ын , охин *******ын нарыг түүний асрамжинд байсныг тогтоолгох мөн той хамтын амьдралтай байснаа тогтоолгох-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь талийгаач гийн той 2014 оны 10 сараас хойш хамт амьдарч байсан бөгөөд хамтын амьдралтай байх хугацаандаа буюу 2015 оны 10 сарын 11-нд хүү ын , 2016 оны 12 сарын 09-нд охин *******ын нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар, эмнэлгийн болон багийн засаг даргын тодорхойлолт, нас барсны гэрчилгээний хуулбар, гэрч , нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар батлагдаж байна.

Иймээс 2015 оны 10 сарын 11-нд төрсөн хүү ын , 2016 оны 12 сарын 09-нд төрсөн охин *******ын нарыг талийгаач Т.ын асрамжинд байсан, мөн нэхэмжлэгч Б.******* нь Т.той 2014 оны 10 сараас 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2, 135.2.14-т зааснаар 2015 оны 10 сарын 11-нд төрсөн хүү ын , 2016 оны 12 сарын 09-нд төрсөн охин *******ын нарыг Т.ын асрамжинд байсныг, мөн нэхэмжлэгч *******ын *******, гийн нарыг хамтын амьдралтай байсныг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА