| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00109/И |
| Дугаар | 134/ШШ2024/00131 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 134/ШШ2024/00131
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ****** татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Нэхэмжлэгч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА