Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2017/00208

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ЖЯ851119******* регистрийн дугаартай, ******* овгийн ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* дугаар байрны тоотод оршин суух,  регистрийн дугаартай, ******* овгийн ын өд холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгож, асрамж болон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би тэй 2014 онд танилцаж, үеэрхэн нөхөрлөж улмаар ойр дотно харьцаатай болж удалгүй 2016 оны 02 сарын 26-ны өдөр охин ийг төрүүлсэн. Бид нэг гэрт ороогүй, гэрлэлтээ батлуулаагүй байсан. Би тодорхой эрхэлсэн ажилгүй, ээж, хоёр ахынхаа хамт амьдарч байна. Одоо охин маань 5 сартай, би өөрөө асарч байгаа бөгөөд төрүүлсэн охиноо өөрийн асрамжинд авна. Б. нь охины төрсөн эцэг мөн боловч бид хоёрыг хаяж явсан, биднийг гэсэн сэтгэлгүйд нь гомдож байна. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд зааснаар Б. нь эцэг хүний үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж ойлгож байна. Би одоогоор өрх толгойлсон эмэгтэй бөгөөд цаашид хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, цэцэрлэг сургуульд сургахад зайлшгүй хөрөнгө мөнгөний зардал гарах тул Б.ийг хүүхдийн эцгээр тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, охиноо өөрийн асрамжинд үлдээх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүү Б.*******тай нь найзалж, үерхэн нөхөрлөж тэд ойр дотно бэлгийн харьцаатай болсноор тэдний дундаас 2016 оны 02 сарын 26-ны өдөр охин төрсөн юм. *******г охиноо төрүүлэхэд нь тусалж дэмжиж байгаагүй хаяж явсан. Гэтэл нь охиныг өөрийн хүүхэд биш гэж марган шинжилгээ хийлгэхэд түүнийг эцэг нь байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байгаа. Иймд 2016 оны 02 сарын 26-ны өдөр төрсөн охин ий эцэг мөн болохыг тогтоолгож, охиныг эх *******гийн асрамжинд үлдээж, охиныг эцгээр нь тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэв.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анх хүлээн зөвшөөрөхгүй эргэлзэж байсан тул ДНК-ийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж, шинжилгээг өгснөөр охин ий эцэг байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан учир хүүхдийн эцгээр тогтоож, тэтгэлэг төлөх, охиныг эх *******гийн асармжинд үлдээх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул маргах зүйл байхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.өд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, охин ийг өөрийн асрамжинд авч, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Б.*******, Б. нар 2014 онд танилцан, үерхэж нөхөрлөн ойр дотно харилцаатай байсны улмаас Б.******* нь жирэмсэн болж 2016 оны 02 сарын 26-ны өдөр охин ийг төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, 0000188456, бүртгэлийн 2101000176 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хүүхэд эрүүл бойжиж байгаа талаар болон ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолтууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 8956 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байна.

Хариуцагч Б., нэхэмжлэгч Б.******* нарын дундаас 2016 оны 02 сарын 26-ны өдөр төрсөн охин нь төрсөн цагаас хойш одоог хүртэл эх Б.*******гийн асран хамгаалалтанд байдаг болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хүүхдийн нас, эхийн халамж зэргийг харгалзан бага насны охин ийг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2016 оны 01 сарын 03-ны өдөр төрсөн охин ийг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Б.өд үүсч байна.

Иймд охин ийг эх Б.*******гийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 02 сарын 26-ны өдөр төрсөн охин ий эцэг регистрийн дугаартай ******* овгийн ын мөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 02 сарын 26-ны өдөр төрсөн охин М.ийг эх ******* *******гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 02 сарын 26-ны өдөр төрсөн охин М.ийг 11 нас хүртэл тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Б.өөр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.өөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д, 28123 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлого болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ