Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 129/ШШ2024/00332

 

 

                                                   

 

                                                    

                              

 

 

 

 

 

 

                                     129/ШШ2024/00332

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ч сумын . багт оршин суух Ж овгийн С.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч С.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- С.Х 16 настайгаасаа эхлэн Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар 1986-1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1990 онд халагдсан. Түүний дээрх нэгдэлд ажиллаж байсантай холбоотой баримт архивт бүрэн хадгалагдаж үлдээгүй, хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэг дарагдаагүй. С.Х өмнө шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож байгаагүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан. С.Х-н Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар 1990 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд С.Х-н Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар 1986 оны 02 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 сарын 14-ний өдрийн лавлагаа

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 25-ны өдрийн 448 тоот, 2024 оны 5 сарын 01-ний өдрийн 457 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 08-ны өдрийн 380 тоот цалингийн тодорхойлолт

- хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П-н хүсэлтээр З.Х, Ч.П нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 01/536 тоот лавлагаа

 - 1991 оны 08 сарын 08-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1988 оны 04 сарын 02-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

-Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 27-ны өдрийн 02/653 тоот албан бичиг

- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 сарын 28-ны өдрийн “малчдын нийгмийн асуудлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 64 дугаар тогтоол зэрэг баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч С.Х нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор А аймгийн Ч сумын Ш нэгдэлд малчнаар 1986 оны 02 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 сарын 14-ний өдрийн лавлагаа, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 25-ны өдрийн 448 тоот, 2024 оны 5 сарын 01-ний өдрийн 457 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 08-ны өдрийн 380 тоот цалингийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 01/536 тоот лавлагаа, 1991 оны 08 сарын 08-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1988 оны 04 сарын 02-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 27-ны өдрийн 02/653 тоот албан бичиг, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 сарын 28-ны өдрийн “малчдын нийгмийн асуудлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 64 дугаар тогтоол, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч З.Х, Ч.П нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагч С.Х-н А аймгийн Ч сумын Ш нэгдэлд малчнаар 1986 оны 02 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “1. МАА-д ажиллагчдаас цэрэгт татагдсан доорх хүмүүст тус бүр 50 төгрөгийн хадгаламж нээсүгэй. Үүнд: нэрсийн жагсаалтын 7-д. Х-Хайрхан хэсэг...” гэсэн Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 сарын 28-ны өдрийн “малчдын нийгмийн асуудлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 64 дугаар тогтоол, “Х, хаана ямар ажилтай-Хайрханы хэсэгт үхэрчин, 1988-04-02” гэсэн хүсэлт гаргагчийн анх иргэний паспорт авсан маягт-1, “Х Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж 1986 оны 6-8 сар, 1987 оны 01-06 сар, 8-9 сар, 12 сар, 1988 оны 10 сард авч байсан цалингийн бичилттэй” Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 08-ны өдрийн 380 тоот цалингийн тодорхойлолт, “Х БХЯ-ны сайдын 1988 оны 9 сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Архангай аймгаас 1988 оны 10 сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 072 дугаар ангид алба хааж Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 сарын 16-ны өдөр 667036 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 сарын 14-ний өдрийн лавлагаа, гэрч З.Х-н “Би С.Х-н аав С, ээж Т нартай хамт Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд мал маллаж байсан юм. С.Х 2, 3 дугаар ангиасаа сургуулиас гарчихсан байх. Их л бага сургуулиас гарсан. 1985 оны 9 сард төлөг ялгах үеэр С.Х нь аав С-хаа хамт Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд төлөг авч маллаж байсан. Тэр үед манайх бас төлөг авч малласан. С.Х Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1985, 1986 онд төлөг маллаж байгаад цэргийн албанд явж байсан. Яг хэдээс хэдэн онд цэргийн алба хаасныг нь мэдэхгүй байна. С.Х цэргийн албанаас ирээд О-тэй гэр бүл болж Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд мал малласан.Тус нэгдэлд 1992 он хүртэл буюу тус нэгдлийг хувьчлагдах хүртэл мал малласан. С.Х нэгдэл мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй. С.Х цэргийн албанд татагдахаасаа өмнө мөн цэргээс ирээд манайхтай айл аймаг бууж Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд мал маллаж байсан учраас би С.Хү-г тус нэгдэлд мал маллаж байсныг мэддэг” гэх мэдүүлэг, гэрч Ч.П-н “Намайг 1984 онд Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчинаар ажилд ороход С.Х тус нэгдэлд төлөг маллаж байсан. Тэр үед С.Х тусдаа гараагүй аав С, ээж О нарынхаа хамт амьдарч нэгдлийн мал маллаж байсан. Манайх айл саахалт байсан. С.Х хэдээс хэдэн онд хаана цэргийн алба хаасныг, сургууль төгссөн талаар сайн мэдэхгүй байна. Манайх Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан бригадад нэг хот айл болж нэгдлийн мал маллаж байсан учраас би С.Х-г Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984-1990 оныг дуустал буюу нэгдэл хувьчлагдах хүртэл мал маллаж байсныг нь мэддэг. С.Х нэгдэлд мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй. С.Х цэргийн албанд татагдахаасаа өмнө болон цэргээс ирээд манайхтай айл аймаг бууж Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд мал маллаж байсан учраас би С.Х-г тус нэгдэлд мал маллаж байсныг мэддэг” гэх мэдүүлэг хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд С.Х-н А аймгийн Ч сумын Ш малчнаар 1986 оны 02 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж овгийн С.Х-н А аймгийн Ч сумын Ш нэгдэлд малчнаар 1986 оны 02 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА