Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/16

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2019        04             10                                            2019/ДШМ/16

 

Г д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: П.Итгэл,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолтой Г.Дд холбогдох 1838000560053 дугаартай эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах прокурор П.Итгэлийн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хонин онход овогт Галбадрахын Д, ... оны 11 дүгээр сарын 20ы өдөр төрсөн, …... настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж 2 жилийн хорих ялыг тэнссэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн /регистрийн дугаар: ................/.

Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2017 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Гэгээ захын хашаанд байрлах Гэгээ дэлгүүрт нэвтрэн орж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлж 2,234,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хонин онход овогт Галбадрахын Дг бусдын эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалтын орон байранд нэвтэрч хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Галбадрахын Дд 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Дд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Г.Дгаас 189,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ням-Эрдэнэд, 204,500 төгрөг гаргуулж хохирогч Н.Нансалмаад, 735,500 төгрөг гаргуулж хохирогч Б.Сосорбарамд, 80,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Оюунгэрэлд, 75,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Баянжаргалд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгөтэй сони гэсэн бичигтэй чихэвч 1 ширхэг, хар саарал өнгөтэй чихэвч 1 ширхэг, улаан өнгийн жижиг цүнх 1 ширхэг, шар эрээн өнгийн жижиг цүнх 1 ширхэг, Коко шанел гэсэн бичигтэй үнэртэй ус 1 ширхэг, шар өнгийн бугуйн цаг /шил нь хагархай/ 1 ширхэг, хар өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг, хар өнгийн утасны чихэвч 1 ширхэг, нокиа гэсэн бичигтэй утасны баттерей 6 ширхэг зэргийг шүүгдэгч Г.Дд буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Прокурор П.Итгэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтдээ: ... Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалаар шүүгдэгч О.Энх-Амгаланбаатарт 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан 101 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх асуудлыг зохицуулаагүй учир Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх зохицуулалт байхгүй, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч Г.Д, Д.Билэгбаяр нарт холбогдох хэргүүдийг мөрдөн байцаалтын шатанд нэгтгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд  буцааж шийдвэрлэжээ.  ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн болох нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хэд хэдэн  шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Г.Дд урьд нь шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжгүй гэх үндэслэл тогтоогдож байна. Дээрх шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх шаардлагатай гэх нөхцөл байдал шинээр илэрсэн байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор дүгнэлт бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлийн дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2017 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Гэгээ захын хашаанд байрлах Гэгээ дэлгүүрт нэвтрэн орж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлж 2,234,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлдээ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлжээ.

Гэтэл Г.Д нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2017 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Цэцэгсайханд 270,200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Д.Билэгбаяртай бүлэглэн 2017 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Цэцэгсайханд 1,049,200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдон шалгагдаж байгаа бөгөөд энэхүү хэргүүдэд шүүхээр гэм буруутайд тооцогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх” тохиолдол нь өмнөх тогтоолоор ял оногдуулснаас хойш буюу ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр хууль тогтоогч зохицуулсан бөгөөд Г.Дд холбогдох 1838000560390 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргийн зарим үйлдэл нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны 101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өмнөх хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг тогтоолоор ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны 101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Дд холбогдох 1838000560390 болон 1838000560053 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2, 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлийн бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Г.Дд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                                                Т.ГАНБАТ

                                                                                         Н.БАЯРХҮҮ