Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2017/00213

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, тус аймаг дахь *******ийн газрын хүсэлттэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* баг *******-гийн ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ийн т холбогдох

Эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , хариуцагч Ц. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь *******ийн газраас шүүхэд гаргасан хүсэлт болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц. нь согтуугаар хамтран амьдрагч тай 3 жил хамт амьдрах хугацаандаа янхан, гичий гэх зэргээр удаа дараа хэл амаар доромжлон, хаалга цонхыг нь өшиглөж жижгээр танхайрсан, бусадтай хардаж айлган, сүрдүүлдэг, гар утсыг нь шалгадаг, ална гэж заналхийлж хохирогчийг сэтгэл санааны айдас түгшүүрт байдалд оруулдаг, цаашид хохирогчийн амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байна. Мөн Ц. нь манай цагдаагийн байгууллагад удаа дараагийн дуудлага ирж, захиргааны арга хэмжээ авагдсан урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан, одоогоор иргэн Цацралтуяагийн хүү ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн учир шалгагдаж байна. Хамтарсан багийн дүгнэлтээр хохирогчид учруулах эрсдлийн түвшин өндөр гарсан учраас Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д заасан хүлээсэн үүргийнхээ дагуу хохирогчийн аюулгүй байдлыг хангахын тулд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.5 дахь хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаанд тусдаа амьдрахыг даалгах, эрх хязгаарлах арга хэмжээг 1 жилийн хугацаагаар ногдуулах шаардлагатай гэж үзэж байна гэв.

Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архи уудаг нь үнэн. Хамтран амьдарч Цацралтуяа болон түүний хүүд агсам согтуу тавьсан нь үнэн. Гэхдээ би архи уудсан үедээ ухаан мэдэрлээ алдаж юу хийж байгаагаа мэддэггүй болдог юм. Би архинаас гарах эмчилгээ хийлгэж байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Миний хийсэн үйлдэл бүгд үнэн учир надад хэлэх зүйл байхгүй. Иймд арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй, зан үйлд нөлөөлөх сургалтад хамрагдаад засарч сайжрана гэж бодож байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тай хамтран амьдраад 3 жил болсон. 2010 онд танилцсан, 3 жил шоронд ороод гарч ирсэн, хамт амьдрах хугацаанд байнга архи, тамхи нэхэж, айлган сүрдүүлж, хэл амаар доромжилж, сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэлд өртөж өдийг хүрсэн. нь миний толгой руу цохиж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад хэрэг нь шүүхэд шилжиж хэрэгсэхгүй болж байсан. Урьд нь ял эдэлж, удаа дараа торгуулах буюу баривчлуулах арга хэмжээ авагдсан байсан боловч өөрийгөө өөрчилж засардаггүй, гарч ирээд намайг бие махбод сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж, миний хүү ыг дарамталж, уруу татан хамт архи ууж, түүний гэр орных нь хаалгыг эвдэлж, гэрт нь орж доромжилж, айлган сүрдүүлж түүнийг зодсон. Иймд энэ хүнд *******ийн газраас тавьж байгаа нэг жилийн хугацаанд биднээс тусдаа амьдарч, албадан сургалтад хамруулах саналыг дэмжиж байна. Нэг жилийн хугацаанд ч гэсэн тайван амьдармаар байна. Би энэ хүнийг архинаас гаргах гэж олон удаа оролдсон боловч бүтээгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт хохирогчийн гомдол, цагдаагийн байгууллагын ажилтны эсхүл өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авах тухай шийдвэрийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8 дахь хэсэгт заасны дагуу гаргана гэж заасны дагуу Дорнод аймаг дахь *******ийн газар нь Ц.т холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.5 дахь хэсэгт заасан эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Ц., нар 2010 онд танилцаж, хамтран амьдарсан байх бөгөөд энэ хугацаанд Ц. нь архи согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдгийн улмаас тэдний дунд таарамжгүй харьцаа бий болж, хамтран амьдрагч д сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлддэг нь *******ийн байгууллага болон холбогдох байгууллагад гомдол гаргах нөхцлийг бүрдүүлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн зэрэг хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар Ц. нь согтууруулах ундаа байнга хэрэглэж, хамтран амьдрагч Б. Цацралтуяаг сэтгэл зүйн дарамтанд байлгаж, айлган сүрдүүлж сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.5 дахь хэсэгт зааснаар Ц.т нэг жилийн хугацаанд хамран амьдрагчаас тусдаа амьдрахыг даалгах болон зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, гүйцэтгэлийг биелүүлэхийг Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг дарга болон тус багийн нийгмийн ажилтан, *******ийн газарт тус тус үүрэг болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.5, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан ийн ыг 01 /нэг/ жилийн хугацаанд хамтран амьдрагчаас тусдаа амьдрахыг даалгаж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулсугай.

2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 8, 9,10 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар энэ шийдвэрийн гүйцэтгэлийг хамтран хариуцан биелүүлэх, хяналт тавихыг Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг дарга, нийгмийн ажилтан болон *******ийн газарт тус тус үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь *******ийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан ******* сумын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэрийн хувийг Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг дарга болон нийгмийн ажилтан нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Чинзоригт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

9. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрт давж заалдах гомдол гаргасан явдал нь уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг зогсоох үндэслэл болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ