Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2024/00128

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч:  ********

Хариуцагч: **********

Хариуцагч: ***********

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 13,465,890.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.Эрдэнэбаатар, хамтран зээлдэгч Ц.Тунгалаг нар нь Хасбанктай 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1120036316 дугаартай цалингийн зээл, барьцааны гэрээ байгуулж, 22,500,000 төгрөгийг жилийн 14.1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч Н.Эрдэнэбаатарын Хасбанк дахь 5000637162 тоот дансанд 22,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 11,612,773.66 төгрөг, зээлийн хүүд 3,460,760.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,728.85 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Н.Эрдэнэбаатар нь 2022 оны 08 дугаар сард ажлаасаа гарсан, эхнэр Ц.Тунгалаг аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Харилцагч болон хамтран үүрэг гүйцэтгэгчтэй утсаар болон очиж уулзан зээлийн төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч зээлдэгч Д.Эрдэнэбаатар нь банктай байгуулсан 1120036316 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 483 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Хасбанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1120036316 дугаартай цалингийн зээл, барьцааны гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 10,887,226.34 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаарх хүү 2,302,891.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 261,273.15 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 14,500 төгрөг, нийт 13,465,890.74 төгрөгийг Д.Эрдэнэбаатар, Ц.Тунгалаг нараас гаргуулж өгнө үү.

Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Эрдэнэбаатар, Ц.Тунгалаг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид ******* салбараас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 13,465,890.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ц.Тунгалаг миний бие хамтран зээлдэгч мөн болно. Иймд, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч Д.Эрдэнэбаатар, хамтран зээлдэгч Ц.Тунгалаг нар нь Хасбанктай 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1120036316 дугаартай цалингийн зээл, барьцааны гэрээ байгуулж, 22,500,000 төгрөгийг жилийн 14.1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан боловч зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 483 хоног төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлсэн тул цалингийн зээл, барьцааны гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 10,887,226.34 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаарх хүү 2,302,891.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 261,273.15 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 14,500 төгрөг, нийт 13,465,890.74 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Д.Эрдэнэбаатар, Ц.Тунгалаг нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,279.45 төгрөгийн тавин хувь болох 112,639.23 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 112,639.23 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 112,639.23 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийг төлөөлж, Чойр салбарын гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 13,465,890.74 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэбаатар, Ц.Тунгалаг нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,279.45 төгрөгийн тавин хувь болох 112,639.23 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 112,639.23 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Эрдэнэбаатар, Ц.Тунгалаг нараас улсын тэмдэгтийн хураамжид 112,639.23 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

    

ШҮҮГЧ                          П.ЦОГЗОЛМАА