Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2017/00039/И |
Дугаар | 138/ШШ2017/00215 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2017/00215
Зохигчдын эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн сумын баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох,
5250000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Т.тай 2015 оны 12 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3500000 төгрөгийг 2016 оны 01 сарын 01-нд бэлнээр хүлээлгэн өгч, 2016 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл 3 сар 10 хоногийн хугацаатай ямар ч хүүгүй зээлүүлсэн ба зээлсэн 3500000 төгрөгийг 2016 оны 04 сарын 10-ны өдрөөс хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Гэтэл Т. болон түүний нөхөр нар нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Мөнгөө нэхэхэд энэ зун өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Одоо утсаа ч авахаа больсон. Иймд 3500000 төгрөг болон алданги 1750000 төгрөг, нийт 5250000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: нь Т.д холбогдуулан 5250000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь 5250000 төгрөгөөс 1150000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Т. нь үлдэх хэсэг 4100000 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Төлбөрийг 2017 оны 03 сарын 20-нд 500000 төгрөг, 04 сарын 20-нд 500000 төгрөг, 05 сарын 20-нд 500000 төгрөг, 06 сарын 20-нд 500000 төгрөг, 07 сарын 20-нд 500000 төгрөг, 08 сарын 20-нд 500000 төгрөг, 09 сарын 10-нд 1100000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагч Т.д холбогдуулан 5250000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч Т. нь нэхэмжлэгч 2015 оны 12 сарын 16-ны өдөр 3500000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан боловч үндсэн зээл 3500000 төгрөг, зээлийн хүү 1750000 төгрөг нийт 5250000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна:
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч , хариуцагч Т. нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож нэхэмжлэгч 5250000 төгрөг нэхэмжилснээс 1150000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Т. нь үлдэх хэсэг 4100000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 100000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч *******гийн Гууль нь нэхэмжлэлийн шаардлага 5250000 төгрөгөөс 1150000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, үлдэх хэсэг 4100000 төгрөгийг хариуцагч ийн төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 100000 төгрөгөөс 98950 төгрөгийн тал хувь 49475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 49625 төгрөгийг төсвийн орлогын 5422106149 тоот данснаас, хариуцагч Т.гаас 40275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА