Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2024/00129

 

 Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: ***********

 

Хариуцагч: ************

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Говьсүмбэр аймаг,*******,*******,*******,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги нийт 2,650,626 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Иргэн******* нь Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сан-гаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хүнсний үйлдвэрлэл зориулалтаар 3 жилийн хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй, 3,000,000 төгрөгийн зээлийг гэрээ байгуулан авсан. Тус зээлийн хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд 2023 оны Санхүүгийн дотоод хяналт шалгалтаар 1,654,710 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь илэрч, зээлдэгчээр төлүүлж, сангийн орлого бүрдүүлэх Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах 1/548 тоот сумын Засаг даргын албан тоот мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд, зээлийн гэрээний 2.4 дэх заалт, 3.6 дах заалтуудыг тус тус үндэслэн зээлийн үлдэгдэл 1,654,710 төгрөг, хүү 168,561 төгрөг, алданги 827,355 төгрөг, нийт 2,650,626 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 1002203555406 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

2.1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын гаргасан Сум хөгжүүлэх сангаас олгох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги нийт 2,650,626 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч******* хүлээн зөвшөөрч, 2,650,626 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,325,313 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл 1,325,313 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшин, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд******* нар хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Иргэн******* нь Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сан-гаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3 жилийн хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй, 3,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд 2023 оны Санхүүгийн дотоод хяналт шалгалтаар 1,654,710 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон тул үндсэн зээлийн үлдэгдэл 1,654,710 төгрөг, хүү 168,561 төгрөг, алданги 827,355 төгрөг, нийт 2,650,626 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 1002203555406 тоот дансанд төвлөрүүлнэ гэжээ.

 

3. Зохигч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээгээ шүүхэд гаргаж өгсөн.

3.1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын гаргасан Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үүрэгт нийт 2,650,626 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч******* нь хүлээн зөвшөөрч, 2,650,626 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,325,313 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл 1,325,313 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэснийг баримтлан эвлэрлийн гэрээг үндэслэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь, зохигчид сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.

 

5. Энэхүү нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 57,360 төгрөгийн тавин хувь болох 28,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын гаргасан Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги нийт 2,650,626 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч******* хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,325,313 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл 1,325,313 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14.-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 57,360 төгрөгийн тавин хувь болох 28,680 төгрөгийг хариуцагч*******ээс гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА