Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00265

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00265

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч Г.О (Р**********)-ийг нас барагч Б.Б (Р****************)-тай 2020 оны 8 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож, 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, хүү Боржигон Г.О А (Р***************)-ийн төрсөн эцэг нь нас барагч Б.Б (Р***************) мөн болохыг тогтоосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНЖАРГАЛ