Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 138/2017/00003/И |
Дугаар | 138/ШШ2017/00216 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2017/00216
Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би
*******баатар хот ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* 5 дугаар гудамж ******* тоотод оршин суух, /*******/, ******* овогт Жамъяансүрэнгийн *******ын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн сумын баг, ын тоотод оршин суух, ын т холбогдох
180000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ш.тай 2016 оны 4 сарын 25-ны өдрөөс түрээсийн байранд суух гэрээ хийсэн билээ. Энэ хугацаанд байр гэрлийн мөнгө, мөн түрээсийн төлбөр өгөөгүй байж байрнаас гарч явсан учраас Ш.аас нийт 180000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Ш.аас 180000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан Ш. нь уг мөнгийг надад төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ш.т холбогдуулан 180000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад тухайн хэргийн хариуцагч Ш. нь нэхэмжлэгчийн 180000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иймд нэхэмжлэгч Ж.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ш.т холбогдох 180000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6050 төгрөгийн хэмжээг тал хувиар бууруулж 3025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгож, үлдэх 3025 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ж.*******од буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ