Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/00297

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/00297

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******************** оршин суух, Д.Б (Р************)

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00131/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д.Б нь 1964 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 1972 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1980 онд тус сургуулийн 8 дугаар анги төгссөн. 1980 онд Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникумд суралцаж байгаад 1982 онд Алтанбулагаас шууд цэргийн албанд татагдан 1985 он цэргийн албанаас халагдаж ирээд эргэж тухайн сургуульдаа суралцаж 1987 оны 6 дугаар сарын 20-дын үед сургуулиа төгсөж, сүү, сүүн бүтээгдэхүүний технологич мэргэжил эзэмшсэн.

1987 оны 7 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн сүү, тосны заводын лаборантаар ажиллаж байгаад нэгдлийн дарга н.Н-ын хамт очоод 1988 оны 5 дугаар сарын 20-доор Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд сүү тосны заводын мастераар томилогдож 1988 оны 9  дүгээр сар хүртэл ажилласан.

1988 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хурим найраа хийсэн. 1988 оны 10 дугаар сараас Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харьяа Номын худалдаанд маягтын няраваар ажиллаж байсан.

Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажиллаж байхдаа зөвлөлийн эвлэлийн хороонд ажиллах тухай хүсэлтээ өгсөн байсан учраас Хөвсгөл аймгийн Эвлэлийн хорооноос зохион байгуулсан хөдөөгийн ажилчин залуучуудын нийгмийн асуудал хариуцсан ажилтнаар ажилд орсон. Тэгээд ардчилал гарч татан буугдсанаар Хөвсгөл аймгийн Цаг уурын газарт ажилд орсон. Зун нь давхар галчаар ажиллаж байсан. 

Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон боловч ажиллаж байсан үеийн зарим ажилд орсон, гарсан тушаалууд архиваас гарч ирээгүй учраас улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуулах шаардлагатай болсон тул шүүхэд хандсан.

Иймд миний Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн Сүү, тосны үйлдвэрлэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл лаборантаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сүү, тосны заводын мастераар, Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харьяа Номын худалдаанд 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл маягтын няраваар, Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл залуучуудын үүсгэл санаачилгын асуудал хариуцсан зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Цаг уур орчны хяналт шинжилгээний газар ажиллаж байсан үеийн баримтыг гаргуулах гэж бүх газраар явсан боловч баримт гарч ирээгүй. Цаг уурын газар нь Ойн ангийн харьяанд байсан учраас Ойн ангид материалаа аваачиж өгч байсан боловч ойн ангийн архив шатсан учраас ямар ч баримт гарч ирэхгүй байгаа. Тэгээд аймгийн архиваас баримт шүүлгэхэд Ойн ангийн баримт байхгүй гэсэн хариу өгсөн. Ус цаг уур орчны хяналт шинжилгээний газар ажиллаж байсан байдлаа тогтоолгохгүй. Дахин баримтаа бүрдүүлж нэхэмжлэл гаргана гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатчаар хуулбар, Д.Бод 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдөр олгосон №217547 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “...Д.Б таныг Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн Төв хорооны баярын бичгээр шагнав. 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр” гэх бичилттэй Баярын бичиг, “...Д.Б нь ...эвлэлийн ажилтны давтан сургах байнгын курс төгссөн тул үнэмлэх олгов. 1989 оны 12 сарын 23” гэх бичилттэй Үнэмлэх, МХЗЭ-ийн гишүүний №222067 дугаар Бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 11/132 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ХАА-н удирдах газрын 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн албан томилолтын хуудасны хуулбар, Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйн удирдах газрын даргын 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Сүү тосны зовудын мастер, лаборант нарыг томилох тухай” №44 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилд томилох тухай” №29 дугаар тушаал, Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн зөвлөлийн 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Сүүний болзол дүгнэж материал ирүүлэх тухай” №42 дугаар тушаал, “11 хэсгийн Гүррагчаа эрхлэгчтэй фермийн саагдаж буй үнээ, сүүний тослог” гэх бичилттэй баримт, Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харъяа Номын худалдааны даргын 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” №12 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харъяа Номын худалдааны даргын 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал, Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” №43 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, 1990-2000 онд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан тухай №1700000714 дугаар баталгаажилтын хуудас, А000156242 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, Д.Бын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02/1035 дугаар архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1990, 1993 оны фото зурагнууд, Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн захирлын 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Ажилд авах тухай” №36 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн захирлын 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” №37 дугаар тушаалын архивын хуулбар зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 7, 8-12, 13, 14, 15-18, 19, 20, 21-28, 29, 30, 88, 89-90 дугаар тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д, М.Ц, Б.У, Ц.П, Т.Д нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 71, 73-75, 78-80 дугаар тал) 

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 оны хооронд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, (хх-ийн 33, 48 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг (хх-ийн 34, 35-40 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газраас Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 5 дугаар бригадад ажиллаж байсан Д.Бын 1987-1988 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, (хх-ийн 46, 48-50 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газраас Д.Б-ын 1988 оны Алтан тал нэгдлийн цалин хөлс олголтын цалингийн лавлагаа, 70 дугаар дасны хуулбарууд, (хх-ийн 52, 54-57 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11/231 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Тусгай дунд боловсролтой мэргэжилтнүүдийг ажилд томилох тухай” №93 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Сүү тосны зовудын мастер, лабронт нарыг томилох тухай” №44 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №41 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харъяа Номын худалдааны даргын 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” №12 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харъяа Номын худалдааны даргын 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” №10 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргын 1989 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” №43 дугаар тушаалын архивын хуулбар, (хх-ийн 59, 61-67 дугаар тал),

Хөвсгөл аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвөөс Д.Б-од холбогдох цалингийн лавлагаа байгаа эсэх, байгууллагын нэрийн өөрчлөлтийн мэдээлэл (хх-ийн 81, 85-86 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1988 оны 86 дугаар тушаал, Аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн 1991 оны 18 дугаар тогтоол, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн захирлын 1991 оны 13 дугаар тушаал, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 1994 оны 28 дугаар тушаал байгаа эсэх лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 83, 87, 95-96 дугаар тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Д.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон боловч ажиллаж байсан үеийн зарим ажилд орсон, гарсан тушаалууд архиваас гарч ирээгүй учраас улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуулах шаардлагатай болсон тул шүүхэд хандсан.

Иймд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн Сүү, тосны үйлдвэрлэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл лаборантаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сүү, тосны заводын мастераар, Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харьяа Номын худалдаанд 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл маягтын няраваар, Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл залуучуудын үүсгэл санаачилгын асуудал хариуцсан зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно, Ус цаг уур орчны хяналт шинжилгээний газар ажиллаж байсан байдлаа тогтоолгохгүй гэж тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн Сүү, тосны үйлдвэрлэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл лаборантаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сүү, тосны заводын мастераар, Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харьяа Номын худалдаанд 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл маягтын няраваар, Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл залуучуудын үүсгэл санаачилгын асуудал хариуцсан зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Д.Б-од 1987 оны 6 дугаарс арын 24-ний өдөр олгосон “01. 1980 оны 09 сарын 01. Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумд сүүний ангид элсүүлэн суралцуулав. Сэлэнгэ аймаг Алтанбулаг дахь хөдөө аж ахуйн техникумын захирлын 1980 оны 11 сарын 01-ний өдрийн 160 тоот тушаал. 02. 1982 оны 07 сарын 01. Ардын цэргийн албанд нас бие тэнцсэн тул суралцахаас чөлөөлөв. Сэлэнгэ аймаг Алтанбулаг дахь хөдөө аж ахуйн техникумын захирлын 1982 оны 07 сарын 01-ний өдрийн 134 тоот тушаал. 03. 1985 оны 09 сарын 07. Цэргийн алба хаагаад ирсэн тул сүүний ангид дахин суралцуулав. Сэлэнгэ аймаг Алтанбулаг дахь хөдөө аж ахуйн техникумын захирлын 1985 оны 11 сарын 25-ны өдрийн 211 тоот тушаал. 04. 1987 оны 06 сарын 29. Алтанбулаг хөдөө аж ахуйн техникумыг сүү сүүн бүтээгдэхүүний технологич мэргэжлээр төгсөв. Сэлэнгэ аймаг Алтанбулаг дахь хөдөө аж ахуйн техникумын захирлын 1987 оны 06 сарын 29-ний өдрийн 72 тоот тушаал. 05. 1987 оны 06 сарын 29. Хөвсгөл аймгийн хөдөө аж ахуйн удирдах газрын мэдэлд шилжүүлэв. Хөдөө аж ахуйн яамны сайдын 1987 оны 06 сарын 01-ний өдрийн Б/40 тоот тушаал. 06. 1987 оны 07 сарын 01. Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд сүү тосны зовудын мэргэжилтнээр томилов. ХАА-н удирдах газрын даргын 1987 оны 07 сарын 05-ны өдрийн 93 дугаар тушаал. 07. 1987 оны 07 сарын 08. Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд сүү тосны лаборантаар томилон ажиллуулав. Хөвсгөл Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 07 сарын 14-ний өдрийн №29 тоот тушаалаар. 08. 1988 оны 05 сарын 18. Өөр газар шилжих болсон тул сүү тосны лаборантын үүрэгт ажлаас чөлөөлж аймгийн ХААУГазрын мэдэлд шилжүүлэв. Хөвсгөл Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 5-р сарын 18-ны өдрийн №27 тоот тушаалаар. 09. 1988 оны 05 сарын 01. Рэнчинлхүмбэ сумын сүү тосны зовудын мастераар томилов. ХААУГазрын даргын 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 44 дүгээр тушаал. 10. 1988 оны 05 сарын 19. ХААХҮУГазрын даргын 1988 оны 7 дугаар сарын 29-ний адрийн 44-р тушаалыг үндэслэн Алтан тал нэгдлийн сүү тосны зовудын мастераар томилов. Алтан тал нэгдлийн даргын 1988 оны 6-р арын 2-ны өдрийн 41-р тушаал. 11. 1988 оны 10 сарын 01. Сүү тосны зовудын мастераас өөрийн хүсэлтээр нь чөлөөлөв. Аймгийн ХААХҮУГазрын мэдэлд шилжүүлэв. Алтан тал нэгдлийн даргын 1988 оны 12-р сарын 31-ний 86-р тушаал. 14. 1989 оны 09 сарын 06. Аймгийн ХЗЭ-ийн хороонд залуучуудын үүсгэл санаачилгын асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар томилон ажиллуулав. Аймгийн ХЗЭ-ийн хорооны НБДнЗ-ийн 1989 оны 09 сарын 06-ны өдрийн 43 тоот тогтоолоор. 15. 1991 оны 02 сарын 01. Аймгийн ХЗЭ-ийн хорооны зохион байгуулагчийн үүрэгт ажлаас нь өөрийн нь хүсэлтээр аймгийн Ойн аж ахуйн мэдэлд шилжүүлэв. Аймгийн ХЗЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 18 тоот тогтоолоор. 16. 1991 оны 02 сарын 01. УЦУОШТ-ийн аэрологийн өртөөнд газогенераторчноор авч ажиллуулав. УЦУОШТ-ийн захирлын 1991 оны 02-р сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаалаар. 17. 1994 оны 10 сарын 25. Өөрийн хүсэлтийн дагуу газогенераторчын үүрэгт ажлаас чөлөөлөв. УЦУОШТ-ийн захирлын 1999 оны 10 сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаалаар” гэх бичилттэй 217547 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8-12 дугаар тал)

Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Тушаах нь: 1. 1987 онд хөдөө аж ахуйн болон санхүү, эдийн засгийн техникум төгсөж тус газрын мэдэлд хуваарилагдаж ирсэн мэргэжилтнүүдийг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд томилсныг хавсралтаар баталсугай...” гэх бичилттэй “Тусгай дунд боловсролтой мэргэжилтнүүдийг ажилд томилох тухай” №93 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын “1987 онд тусгай мэргэжлийн дунд сургууль төгсөж хуваарилагдаж ирсэн мэргэжилтнүүдийг ажилд томилох хуваарь: ...сүүний технологич: 5. Д.Б Цэцэрлэгт мастер...” гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 62 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн “Тушаах нь: 1. Алтанбулагийн ХАА-н техникум төгсөж ХААУГ-ын тушаалаар томилогдсон Батболдыг сүү тосны лаборантаар... 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус томилсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” №29 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 22 дугаар тал)

Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Тушаах нь: 1. Өөр ажилд шилжих болсон... Цэцэрлэг сумын сүү тосны заводын лаборант Д.Б нарыг 4-р сарын 30-наас ажлаас чөлөөлсүгэй. 2. Д.Б-ыг Рэнчинлхүмбэ суманд каводын матераар... 5 дугаар сарын 01-нээс эхлэн тус тус томилсугай...” гэх бичилттэй “Сүү тосны зовудын мастер, лабронт нарыг томилох тухай” №44 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 63, 21 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаах нь: ...2. ...Д овогтой Б-ыг 5-р сарын 19-нөөс эхлэн сүү тосны заводын мастераар...томилж сар бүр 350 төгрөгийн цалин олгосугай...” гэх бичилттэй “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №41 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 64 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харъяа Номын худалдааны даргын 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Иргэн Д.Б... нарын өргөдлийг хамт олны хурлаар хэлэлцсэн зарим нөхөдтэй хийсэн гэрээг үндэслэж Тушаах нь: 1. Д.Б-ыг номын худалдааны маягтын няраваар... 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн томилсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” №12 дугаар тушаалын архивын хуулбар, (хх-ийн 65, 25 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харъяа Номын худалдааны даргын 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Иргэн Д.Б... нарын өргөдөл, үйлдвэрчний эвлэлийн хорооны тодорхойлолтыг үндэслэн Тушаах нь:  1. Д.Б нь өөр ажилд томилогдсон учир номын худалдааны маягтын няравын ажлаас 1989 оны 09 сарын 16-ны өдрөөс... ажилд томилогдож чөлөөлөгдсөн иргэдтэй тооцоо хийх... зөвшөөрсүгэй...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” №10 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 66, 26 дугаар тал)

Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Тогтоох нь: ...Дөрөв. Аймгийн ХЗЭ-ийн хорооны залуучуудын үүсгэл санаачилгын асуудал хариуцсан зохион байгуулагчаар Д овогтой Б-ыг 1989.09.06-ны өдрөөс... томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” №43 дугаар тушаалын архивын хуулбар, (хх-ийн 67, 27-28 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын “...5. Овог: Дорж, 6. Нэр: Батболд... 10. Ажилладаг: Хөдөө аж ахуйг удирдах газар, ажилд орсон он: 1988, цех тасаг бригад: -, эрхэлдэг ажил: сүү тосны байцаагч, оршдог сум район: Мөрөн... бүртгэгчийн нэр: Энхжаргал, он сар өдөр: 1988 оны 09 сарын 20...” гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 37 дугаар тал),

“...Д.Б таныг Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн Төв хорооны баярын бичгээр шагнав. 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр” гэх бичилттэй Баярын бичиг, “...Д.Б нь ...эвлэлийн ажилтны давтан сургах байнгын курс төгссөн тул үнэмлэх олгов. 1989 оны 12 сарын 23” гэх бичилттэй Үнэмлэх, МХЗЭ-ийн гишүүний №222067 дугаар Бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, 1990 он ХЗЭ-ийн сургалт (45 хоног) гэх тайлбар бүхий, 1993 он Дарханы сургалт гэх тайлбар бүхий гэрэл зурагнууд (хх-ийн 13, 14, 15-18, 88 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 5 дугаар бригадад ажиллаж байсан Д.Бын 1987-1988 оны цалингийн лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, (хх-ийн 48-50 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газраас 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3/39 дугаар албан бичгээр ирүүлсэн Д.Бын 1988 оны “Алтан тал” нэгдлийн цалин хөлс олголтын цалингийн лавлагаа, мөн оны цалин хөлсний 70 дугаар дасны хуулбарууд, (хх-ийн 54-57 дугаар тал),

гэрч Д.Д-ын “...Д.Б нь Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн сүү тосны зовудад мастераар 1988 оны 5 сараас 1988 оны 10 сар хүртэл 5, 6 сар орчим ажиллаж байсан. ...Би Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд малчин тууварчин сумын захиргаанд зарлага хийж байсан. 1965 оноос хойш тасралтгүй 25 орчим жил ажилласан...” гэх мэдүүлэг,

гэрч М.Ц-гийн  “...Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харъяа Номын худалдаанд 1988 оны 10 сараас 1989 оны 10 сар хүртэл 1 жилийн хугацаанд хамт ажиллаж байсан. Д.Бын маягтын няраваар, би худалдагчаар ажиллаж байсан. Д.Б нь тус байгууллагад ажиллаж байгаад аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд зохион байгуулагчаар ажиллах болж гарсан. Дараа нь цаг уурт ажилладаг байсан. Манай номын худалдаа нь зах зээл эхлээд татан буугдсан. ...Тасраагүй л ажиллаж байсан. ...Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харъяа Номын худалдаанд 1987 оноос 1990 он хүртэл ажиллаад тэгээд шууд намайг тэтгэвэрт гаргаж байсан. Тэрнээс өмнө нефть баазад ажиллаж байсан...” гэх мэдүүлэг

   гэрч Ц.П-гийн “...1987 оны 6, 7 сард томилолтоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн сүү тосны зовудад мастераар ирж байсан. Үүнээс хойш 1988 оны 5, 6 сар хүртэл 1 жил орчихм ажиллаад Рэнчинлхүмбэ сумруу шилжсэн. Манай нэгдэл сүү тосны зовуд, фермтэй байсан. Фермүүдээс хагас боловсруулж ирүүлсэн цөцгийг боловсруулан масло болгож ачуулдаг байсан. Нэг үгээр хэлбэл тос боловсруулах мэргэжлийн хүн гэсэн үг юм даа. ...Тасраагүй л ажиллаж байсан. 1 жил орчим болсон. ...Би Хөвсгөл аймгийн  АДХГЗ-нд нарийн бичгийн даргаар 1980-1992 онд, сумын ЗДТГ-т тамгын газрын даргаар 1992-2004 онд ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Т.Д-ын “...Би аймгийн ХЗЭ-ийн хороонд орлого хариуцсан байцаагч, зааварлагч зохион байгуулагчаар 1983 оноос эхлэн ажиллаж байсан. Д.Б нь манай ХЗЭ-ийн хороонд 1989 оны 10 сард хөдөөгийн залуучуудын зохион байгуулагчаар орж ажилласан. 1991 оны 2 сар хүртэл ажилласан. Тэгээд би 1991 оны сүүлээр хүүхдийн төвд ерөнхий нягтлангаар очсон, ХЗЭ нь 1992 он гээд татан буугдаж алга болсон. ...Тасраагүй л ажиллаж байсан. ...Манай байгууллагад орж ирэхээсээ өмнө хуучнаар алаг 36 дугаар байрны урд байдаг хүрэн байшинд номын худалдаанд ажилладаг байсан юм. ...Би аймгийн ХЗЭ-ийн хороонд орлого хариуцсан байцаагч, зааварлагч зохион байгуулагчаар 1983 оноос эхлэн 1991 оны 11 сар хүртэл ажиллаж байгаад тэндээсээ хүүхдийн төвд ерөнхий нягтлангаар очиж ажилласан...” гэх мэдүүлэг  (хх-ийн 73-75, 78-79 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Д.Б-ын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн Сүү, тосны үйлдвэрлэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл лаборантаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сүү, тосны заводын мастераар, Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харьяа Номын худалдаанд 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл маягтын няраваар, Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл залуучуудын үүсгэл санаачилгын асуудал хариуцсан зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1994 оны 10 дугаар сараас 2000 оныг дуустал 6 жил 3 сарын хугацааг нөхөн тооцуулсан, тэрээр 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар халагдсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 29-30 дугаар тал)  

Д.Б-од холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, цалингийн баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн Б буюу боловсон хүчинтэй холбоотой тушаал, аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн 1991 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй, Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1988 оны тушаал, Цаг Уур орчны шинжилгээний төвийн 1991, 1994 оны тушаал шүүж үзэхэд Д.Быг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 11/132 дугаар албан бичиг,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн Б буюу боловсон хүчинтэй холбоотой тушаал, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1991 оны тогтоол, Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын 1991 оны тушаал, тус байгууллагуудын цалингийн баримт тус тус манай архивт шилжиж ирээгүй, Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1992-1994 оны тушаал шүүж үзэхэд Д.Батболыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 11/231 дугаар албан бичиг,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Тус аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны даргын 1990 оны тушаал шийдвэр манай архивт шилжиж ирээгүй тул Д.Бод холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 11/247 дугаар албан бичиг,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1988 оны 86 дугаар тушаал, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны даргын 1991 оны, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн захирлын 1991 оны тушаалууд тус тус манай архивт шилжиж ирээгүй тул Д.Б-од холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. Ус цаг уур орчны шинжилгээний төвийн захирлын 1994 оны 28 дугар тушаалыг хавсралтаар хүргүүлэв” гэх бичилттэй 11/252 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 19, 61, 87, 95 дугаар тал)

Хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ХАА-н удирдах газрын 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн албан томилолтын хуудасны хуулбар, Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн зөвлөлийн 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Сүүний болзол дүгнэж материал ирүүлэх тухай” №42 дугаар тушаал, “11 хэсгийн Гүррагчаа эрхлэгчтэй фермийн саагдаж буй үнээ, сүүний тослог” гэх бичилттэй баримт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл,  Хөвсгөл аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн Д.Бод холбогдох цалингийн лавлагаа байгаа эсэх, байгууллагын нэрийн өөрчлөлтийн мэдээлэл, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 11/252 дугаар албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвийн захирлын 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлын хуваарийг батлан ажил хариуцуулах тухай” №28 дугаар тушаалын архивын хуулбар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна. (хх-ийн 20, 23-24, 38-39, 85-86, 96 дугаар тал),

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Б (Р************)-ын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн Сүү, тосны үйлдвэрлэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл лаборантаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сүү, тосны заводын мастераар, Хөвсгөл аймгийн Соёлын хэлтсийн харьяа Номын худалдаанд 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл маягтын няраваар, Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл залуучуудын үүсгэл санаачилгын асуудал хариуцсан зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ