Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 129/ШШ2024/00333

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    129/ШШ2024/00333

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .тоотод байрлах И ХХК 

Хариуцагч: У хот, Б дүүрэг, . тоотод оршин суух Бо овгийн Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг нийт 8,814,274.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.А нь манай компанитай 2022 оны 9 сарын 07-ны өдөр LO4702725/01 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийг шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Б.А-н цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2024 оны 01 сарын 08-ны өдөр 7812233964 дугаартай зээлийн дансны 114,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр, 2024 оны 01 сарын 05-ны өдөр 7812148109 дугаартай зээлийн дансны дугаартай 100,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр, 2024 оны 01 сарын 04-ний өдөр зээлийн 7812108741 тоот дансны дугаартай 100,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр, 2024 оны 01 сарын 04-ний өдөр зээлийн 7812105143 дугаартай дансны дугаартай 100,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр, 2024 оны 01 сарын 04-ний өдөр зээлийн 7802816213 дугаартай дансны 100,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр, 2024 оны 01 сарын 04-ний өдөр зээлийн 7812100285 дугаартай 340,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр, 2024 оны 01 сарын 04-ний өдөр зээлийн дансны 7801040285 дугаартай 100,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр 100,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр, 2023 оны 12 сарын 25-ны өдөр зээлийн дансны 7900509901 дугаартай 87,300 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр, 2023 оны 11 сарын 25-ны өдөр зээлийн дансны 7900473970 дугаартай 1,000,000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай сарын 0 хувийн хүүтэй эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр, 2023 оны 10 сарын 10-ны өдөр зээлийн дансны 7100150522 дугаартай 1,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 2023 оны 10 сарын 09-ний өдөр зээлийн дансны 7100150067 дугаартай 1,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 2023 оны 10 сарын 07-ны өдөр зээлийн дансны 7100146441 дугаартай 2,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 2023 оны 10 сарын 07-ны өдөр зээлийн дансны 7100145216 дугаартай 1,790,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сарын 2,85 хувийн хүүтэйгээр зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч 2024 оны 6 сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 01 сарын 08-ны өдрийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 114,000 төгрөг, шимтгэл 2280 төгрөг, үндсэн хүү 12,068.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1963.93 төгрөг, нийт 130,312.31 төгрөг, 2024 оны 01 сарын 05-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 100,000 төгрөг, шимтгэл 2000 төгрөг, үндсэн хүү 10,783.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,762.20 төгрөг, нийт 114,545.76 төгрөг, 2024 оны 01 сарын 04-ний зээлийн үлдэгдэл үндсэн зээл 89,999.20 төгрөг, шимтгэл 1800 төгрөг, үндсэн хүү 5266.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 698.30 төгрөг, нийт 97,764.29 төгрөг, 2024 оны 01 сарын 04-ний зээлийн үлдэгдэл үндсэн зээл 100,000 төгрөг, шимтгэл 2000 төгрөг, үндсэн хүү 10,849.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1775.35 төгрөг, нийт 114,624.66 төгрөг, 2024 оны 01 сарын 04-ний зээлийн үлдэгдэл үндсэн зээл 340,000 төгрөг, шимтгэл 6800 төгрөг, үндсэн хүү 36,887.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6036.17 төгрөг, нийт 389,723.84 төгрөг, 2023 оны 12 сарын 25-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 58,099.65 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 3944.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 489.60 төгрөг, нийт 62,533.65 төгрөг, 2023 оны 11 сарын 25-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 1,000,000 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 184,109.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,193.51 төгрөг, нийт 1,212,303.10 төгрөг, 2023 оны 10 сарын 10-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 944,900.41 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 159,178.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6988.01 төгрөг, нийт 1,111,066.60 төгрөг, 2023 оны 10 сарын 9-ний зээлийн үлдэгдэл үндсэн зээл 944,901.11 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 159,178.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7063.47 төгрөг, нийт 1,111,142.87 төгрөг, 2023 оны 10 сарын 07-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 1,889,802.37 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 321,835.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,480.96 төгрөг, нийт 2,226,119.25 төгрөг, 2023 оны 10 сарын 07-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 1,691,910.95 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 293,280.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,197.91 төгрөг, нийт 1,998,388.87 төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 16,500 төгрөг. Иймд хариуцагч Б.А-с нийт 8,814,274.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: И ХХК-ийн нэхэмжилсэн нийт 8,814,274.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй. И ХХК-ийн нэхэмжилсэн 8,814,274.52 төгрөгийг бүрэн төлж дуусгана гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 8,814,274.52 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

 

            Зохигчийн байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээний 2.4 дүгээр зүйлийн 2.4.1.1, 2.4.1.3, 2.4.1.4, 2.4.2.1, 2.4.2.2, 2.4.2.3-т хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл нэхэмжлэх эрхтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 8,814,274.52 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,978.39 төгрөгөөс 77,989.19 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.А-с 77,989.19 төгрөг, улсын орлогоос 77,989.19 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 8,814,274.52 (найман сая найман зуун арван дөрвөн мянга хоёр зуун далан дөрөв) төгрөгрийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.А-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,978.39 төгрөгөөс 77,989.19 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.А-с 77,989.19 төгрөг, улсын орлогоос 77,989.19 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА